Embajada de Mongolia en Cuba

Embajada de Mongolia en Cuba

Compartir

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яам

Photos from Embajada de Mongolia en Cuba's post 04/03/2026

КУБЫН ШИЛДЭГ БОКСЧДЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 66 жилийн ойн хүрээнд тус Элчин сайдын яам хоёр улсын боксын холбоодтой хамтран Кубын шилдэг боксчдын дунд “Элчин сайдын нэрэмжит” бэсрэг тэмцээнийг Хавана хотноо зохион байгуулав.

Тэмцээнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Кубын Боксын Холбооны ерөнхийлөгч Alberto Puig de la Barca, Монголын Боксын Холбооны дэд ерөнхийлөгч Г.Батбаатар нар нээж үг хэлсний дараа Кубын үндэсний шигшээ багийн 14 шилдэг тамирчин 7 жинд урамтай сайхан тулалдаж аваргаа тодруулав. Тэмцээний дүн:

1. 55 Kg: Alejandro Claro (3-0) Deivis Abreu
2. 65 Kg: Erislandy Álvarez (3-0) Julio Galloso
3. 70 Kg: Jorge Cuéllar (3-0) Dairon Girado
4. 80 Kg: Xavier Fernández (RSC-2) Leonis Thomas
5. 90 Kg: Nelson Williams (3-0) Carlos Aguilera
6. 90 Kg: Maikel Denis (2-1) Harold Ramírez
7. +90 Kg: Julio Cesar la Cruz (3-0) Fernando Arzola

Тэмцээнд дэлхийн 5 удаагийн, олимпын 2 удаагийн аварга Julio Cesar la Cruz, 2024 оны Парисын олимпын аварга Erislandy Álvarez нарын Кубын шилдэг тамирчид оролцсон бол Монголын Боксын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Бадрах хэд хэдэн тулааныг рингэн дээр шүүж, Элчин сайд, хоёр улсын боксын холбоодын удирдлагууд болон тэмцээнийг ивээн тэтгэгч нар алт, мөнгөн медалийн эздэд гэрчилгээ, медаль, дурсгалын зүйлс гардуулж, тэмцээнд оролцогчдыг мөнгөн шагналаар урамшуулав.

Түүнчлэн тэмцээний дараа хоёр улсын боксын холбоод хоорондоо хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичигт олимпын бэлтгэл хамтран хийх хүрээнд Кубын шилдэг тамирчид, багш дасгалжуулагчдыг Улаанбаатарт урьж сургалт авах, Лос Анжелесийн олимпын өмнө манай шигшээ багийнхан Хаванад ирж хамтарсан бэлтгэл хийх зэрэг хэд хэдэн чухал асуудал тусгагдсан.

Энэхүү тэмцээн нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хоёр улсын иргэд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болоод зогсохгүй цаашид талууд спортын салбарт, тэр дундаа боксын спортын төрөлд нягт хамтарч ажиллах шинэ эхлэлийг тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Mongolian Boxing Federation
Cancillería de Cuba
Inder Cuba

Photos from Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia's post 28/02/2026
¿Quieres que tu empresa sea el Servicios Gubernamentales mas cotizado en Havana?

Haga clic aquí para reclamar su Entrada Patrocinada.

Localización

Teléfono

Página web

Dirección

Centro De Negocios Miramar, Edificio Jerusalén, Oficina 214, Avenue 3a, Esq. A 80, Miramar, Playa
Havana

Horario de Apertura

Lunes 09:00 - 17:00
Martes 09:00 - 17:00
Miércoles 09:00 - 17:00
Jueves 09:00 - 17:00
Viernes 09:00 - 17:00