14/05/2026
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР ЧЕХ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Алеш Юхелкатай уулзаж, хоёр улсын хөдөлмөрийн зах зээл дээрх хамтын ажиллагаа болон тус улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар санал солилцов.
Сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Чех Улсад оршин сууж байгаа Монгол Улсын 15 мянга гаруй иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулах, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хэлэлцээрийн үр ашгийг хүртэх талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, Монгол хүүхэд багачуудад зориулсан сургалтын төв байгуулах, яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг чехийн талд хүсэлт болгов. Мөн Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг зуучлах асуудлыг хоёр улсын холбогдох төрийн байгууллагуудын түвшинд хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэв.
Чехийн талаас тус улсад хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэд Чехийн эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулж байгааг үнэлж, хөдөлмөрийн зах зээл дээрх энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа дурдав. Мөн “Гадаадын иргэдийн оршин суух тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж, тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг Чех Улсад дасан зохицох, аюулгүй аж төрөхөд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ монголын иргэдэд зориулан соёлын төв байгуулах манай талын саналыг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын комиссын IX хуралдаанд оролцоно.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Minister of Family, Labour and Social Protection Aubakir Tilyeukhan meets with the Minister of Labour and Social Affairs of the Czech Republic
On May 13, 2026, Mr. T.Aubakir, Minister of Family, Labourand Social Protection met with Mr. Aleš Juchelka, Minister of Labour and Social Affairs of the Czech Republic, and exchanged views on bilateral cooperation in the labor market as well as the social protection of Mongolian citizens working in the country.
Minister T.Aubakir requested the Czech side to pay particular attention to the social protection issues of more than 15,000 Mongolian citizens residing in the Czech Republic, ensure the effective implementation of the “Agreement on Social Protection,” which entered into force on March 1, 2023, and provide citizens with information and guidance on benefiting from the agreement. He also proposed establishing an educational center for Mongolian children and strengthening inter-ministerial cooperation. Two sides agreed to enhance collaboration between the relevant state institutions of the two countries in facilitating citizens seeking employment in the Czech Republic.
The Czech side acknowledged the valuable contribution made by Mongolian citizens working in the Czech Republic to the country’s economy and expressed its willingness to continue cooperation in the labor market. The Czech side also informed the Mongolian side about planned amendments to the “Law on the Residence of Foreign Nationals.” Furthermore, the Czech side expressed its readiness to support the integration and safe living conditions of Mongolian citizens residing in Czechia and to give positive consideration to the Mongolian side’s proposal to establish a cultural center for Mongolian citizens.
Minister T.Aubakir will also participate today in the Ninth Session of the Intergovernmental Commission between Mongolia and the Czech Republic.
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
14/05/2026
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР ЧЕХ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Чех Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд сайд Т.Аубакир 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайд Карел Хавличектэй уулзалт хийв.
Уулзалтаар сайд Т.Аубакир Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Чех Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов. Тэргүүн Шадар сайд К.Хавличек олон жилийн түүхэн уламжлалт хамтын ажиллагаатай Монгол Улстай цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлж, Чехийн аж ахуйн нэгж, компаниудын Монгол Улсад хэрэгжүүлж буй онцлох төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Minister of Family, Labour and Social Protection Aubakir Tilyeukhan meets with the First Deputy Prime Minister of the Czech Republic
Member of the Government of Mongolia and Minister of Family, Labour and Social Protection Aubakir Tilyeukhan, is paying an official visit to the Czech Republic. In the framework of the visit, Minister Aubakir Tilyeukhan held a meeting with the First Deputy Prime Minister and Minister of Industry and Trade of the Czech Republic Karel Havlíček on 13 May 2026.
During the meeting, Minister Aubakir Tilyeukhan expressed its interest to intensify cooperation with the Czech Republic, Comprehensive Partner, in the areas of trade, economy, and investment and exchanged views on the implementing joint projects and programs in specific areas.
First Deputy Prime Minister Karel Havlíček reaffirmed the Czech Republic’s commitment to further strengthening trade and economic ties with Mongolia, highlighting the long-standing traditional partnership between the two countries. He also briefed several notable projects and programs currently being implemented in Mongolia by Czech enterprises and companies.
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
11/05/2026
Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газрын захирал Маркета Шарбаховад Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Чех Улсад найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин бэхжиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр цаашид худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л боломжит салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Дипломат ёслолын газрын захирал М.Шарбахова Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын ажиллагааны талаар Элчин сайдад дэлгэрэнгүй танилцуулж, дипломат албанд нь өндөр амжилт хүсэн ерөөв.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Ambassador Presents Copies of Credentials
On 11 May 2026, Her Excellency Bolormaa Batsaikhan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Czech Republic, presented the copies of her Letters of Credence to Ms. Markéta Šarbochová, Chief of the Diplomatic Protocol of the Ministry of Foreign Affairs of the Czech Republic.
Ambassador B.Bolormaa expressed her gratitude for the warm welcome extended to her in the Czech Republic and noted that the traditional friendly relations and cooperation between Mongolia and the Czech Republic have been steadily expanding across many sectors. She also emphasized her commitment to actively working toward further deepening bilateral cooperation in all possible areas, including trade, economy, education, and culture.
Chiеf of the Diplomatic Protocol, Markéta Šarbochová, briefed the Ambassador on the ceremony for presenting the Letters of Credence to the President of the Czech Republic and wished her great success in her diplomatic mission.
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
07/05/2026
Үндэсний Статистикийн Хорооноос "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг 2026.04.15-2026.05.15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогод хамрагдана.
Мөн Үндэсний Статистикийн Хорооны 7015-1212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд асууж тодруулах зүйлс байвал дээрх утсаар холбогдох боломжтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье.
29/04/2026
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаан Прага хотноо болохтой холбогдуулан Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн форумыг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Прага хотод зохион байгуулна. Бизнес форумд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зар мэдээтэй танилцаж, бүртгүүлэхийг хүсье.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 29
🇨🇿🇲🇳Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2026 оны 5 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо “Монгол–Чехийн бизнес уулзалт, аялал” арга хэмжээг зохион байгуулна.
🤝Уг арга хэмжээнд уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч (дулааны, салхины станц), хүнс, хөнгөн үйлдвэрлэл, эмийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, мөн боломжит түншүүдтэй бизнесийн холбоо тогтоох боломжтой.
👇👇👇
Оролцох хүсэлтэй байгууллагууд доорх холбоосоор бүртгүүлнэ үү:
https://forms.gle/a7UR1mTCS2NDLQUq9
📲99634655, 772770770/6/
Дэлгэрэнгүй
https://www.mongolchamber.mn/event/3422
26/04/2026
“МОНГОЛ, ЧЕХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 75 ЖИЛ: ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛД ХҮРСЭН ЗАМНАЛ” НОМ ХЭВЛЭГДЭВ
2025 онд тохиосон Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-наас “Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргав.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх, үйл явдлыг өгүүлсэн энэхүү номонд XIII зуунаас өнөөг хүртэлх хугацаанд манай хоёр улсын харилцааны түүхэнд тохиосон онцлог гэж үзсэн 75 үйл явдал, харилцаа, хамтын ажиллагаанд гар бие оролцсон үе үеийн дипломатууд, зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид, хувь хүмүүсийн дурсамж, дуртгал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал, хоёр талын Элчин сайд нарын танилцуулга, Монгол, Чехийн харилцааны товчоон зэргийг 300 гаруй гэрэл зургаар баяжуулж, эмхэтгэн хэвлэлээ.
“Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргахад монгол, чех хэлээрх 200 шахам эх сурвалжийг ашигласан бөгөөд цаг хугацааны явцад бүдгэрсэн үйл явдлуудыг эх сурвалжаас нь тодруулахыг зорьсон болно.
Цөөн тоогоор хэвлүүлсэн энэхүү номын дээжээс Чех улс дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд, монгол хэл, соёлын сургууль, монголч эрдэмтэд, судлаачид, номын сангуудад хүргүүлэх болно.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 26
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
25/04/2026
МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ТӨВҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Дэлхийн Монголчууд III” цогц арга хэмжээний хүрээнд Боловсролын яамнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг Бүгд Найрамдах Чех Улсад монгол хэл, соёлын сургалтын үйл ажиллагаа явуулж буй Плзен хот дахь “Монголчуудын холбоо” ТББ /Mongolský spolek/, Мост хот дахь “Монголын мэдээлэл, соёлын төв” /Mongolské IK centrum/, Пардубице хот дахь хотод “Mon Week School”, Хавличкув Брод хот дахь “Чех-Монголын Холбоо TББ” /Česko-Mongolský spolek z.s/ гэсэн 4 сургалтын төвд олгож, хамтран ажиллах тухай гэрээ байгуулах үйл ажиллагааг 4 дүгээр сарын 24-ний өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
Элчин сайд Д.Гансүх Чех улсад эцэг, эхийн хамт аж төрж буй хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын болон бусад олон төрлийн сургалт, үйл ажиллагааг өөрсдийн идэвх санаачилгаар амжилттай явуулж буй дээрх сургууль, сургалтын төв, ТББ-уудад талархал илэрхийлж, тэдний үйл ажиллагааг дэмжих, цаашид өргөжүүлэхэд энэхүү санхүүгийн туслалцаа бага боловч тус дэм болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлж, зааж сургах үйлсэд нь амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон ТББ-уудын төлөөлөл тэдний эхлүүлсэн санаачлагыг ийнхүү дэмжиж буй Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, цаашид өөрсдийн үйл ажиллагааг тогтмолжуулж, илүү үр дүнтэй шинэлэг арга барилаар идэвхтэй ажиллахаа онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад 2025 онд хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр тус улсад аж төрж буй монгол хүүхэд, залууст эх хэл, түүх, соёл, өв уламжлалыг өвлүүлэх, зааж, сургах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, тогтмолжуулахад зориулж Монгол Улсын Боловсролын яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон билээ.
Чех улсад өнөөдрийн байдлаар манай улсын 15,000 гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суугаагаас 3,500 орчим нь 0-14 хүртэлх насны, 600-аад нь 15-18 хүртэлх насны хүүхдүүд байна.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Боловсролын яам
24/04/2026
МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗРЫГ БРАТИСЛАВТ НЭЭВ
Словак улсын Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн яамнаас 4 дүгээр сарын 21-нд шинээр томилогдсон Өргөмжит консул Р.Энхтуяад экзекватурыг нь гардуулан өгснөөр Словак улсын Братислав, Нитра, Трнава болон Тренчин тойрогт шинээр байгуулж буй Монгол Улсын Өргөмжит консулын газар албан ёсоор нээгдэв.
Элчин сайд Д.Гансүх тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид энэ сарын 22-нд болсон ӨКГ-ын нээлтэд оролцож, Өргөмжит консул Р.Энхтуяатай уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын баталсан Өргөмжит консулын мөрдөх журмыг танилцуулж, Словак улсад аж төрж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, соёлын харилцааг өргөжүүлэх, улс орноо сурталчлахтай холбоотой асуудлаар ярилцаж, заавар зөвлөмж өгөв.
Өргөмжит консулаар томилогдсон манай иргэн Р.Энхтуяа нь Словакийн Техникийн Их сургуульд суралцаж төгссөн, тус улсын ДХЯ-ны албан ёсны эрхтэй словак-монгол хэлний хэлмэрч, орчуулагчаар ажилладаг, ажлын арвин туршлагатай хүн юм.
Мөн Словак улсын зүүн бүсийн тойрогт суугаа Өргөмжит консул П.Славиктай уулзаж, түүний ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэснийг мэдэгдэхийн зэрэгцээ ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар заавар чиглэл өгөн Хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахаар тогтов.
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 24
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
24/04/2026
ЭЛЧИН САЙД СЛОВАКИЙН ГАДААД БОЛОН ЕВРОПЫН ХЭРГИЙН ЯАМНЫ ТЭРГҮҮН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх 4 дүгээр сарын 23-нд Словак улсын Гадаад болон Европын хэргийн яамны Улс төрийн газруудыг хариуцсан Тэргүүн захирал М.Качотай уулзаж, Монгол, Словакийн улс төр, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал болон НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ноён М.Качо хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд Элчин сайд Д.Гансүхэд талархал илэрхийлээд цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсэв.
Элчин сайдын зүгээс Монгол Улс Европын Холбооны гишүүн, уламжлалт түнш Словак улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа улс төрийн болон эдийн засаг худалдааны уулзалтуудыг идэвхжүүлэхийн төлөө байгааг онцолж, айлын тал Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөртөө жил бүр монголын 2 оюутныг суралцуулах квотыг сэргээснийг тэмдэглэж, Словак-Монголын худалдааны танхимаас Монгол хэрэгжүүлэх жижиг дунд төслүүдийг дэмжиж ажиллахыг хүсч, Элчин сайдын үүргээ амжилттай гүйцэтгэхэд бүх талаар дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв.
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 24
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
20/04/2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Австри улсын “SPAR” сүлжээ дэлгүүрт зарагдаж байсан “HiPP” шилэн савтай хүүхдийн хоолноос хортой бодис илэрсэн тул тус бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч байгаа бөгөөд Чех, Словак улсуудад хортой шилэн савнууд илэрсэн байна. Иймд ойрын хугацаанд “HiPP” шилэн савтай хүүхдийн хоол худалдан авсан тохиолдолд хэрэглэхгүй байхыг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
Холбогдох сэрэмжлүүлэг, мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой.
https://mzd.gov.cz/tiskove-centrum-mz/ministerstvo-zdravotnictvi-proveruje-informace-o-mozne-zavadnosti-detske-vyzivy-hipp/
https://www.hipp.cz/media/
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 20
16/04/2026
АНХААРУУЛГА
Иргэд Чех улсад ирэхдээ хувийн хэрэглээний зориулалтаар авчирсан архи, тамхи, хүнс, бараа бүтээгдэхүүнийг эндээ зарж, борлуулах нь оршин суугаа улсын болон Европын Холбооны гааль, татвар зэрэг олон хууль, журмыг зөрчиж байгаа хэрэг бөгөөд хуульд зааснаар 500 мянган кроноос дээш мөнгөн торгуулиар торгох, хорих шийтгэлтэй болно.
Иймд хувийн хэрэглээний зориулалтаар авчирсан гадаад улсад үйлдвэрлэсэн холбогдох татвар, хураамж төлөөгүй, мэргэжлийн хяналтын байгууллагуудаар шалгагдаагүй бараа, бүтээгдэхүүнийг ялангуяа олон нийтийн цахим сүлжээ болон ил худалдаа хэлбэрээр зарж, борлуулахгүй байхыг анхааруулж байна.
Прага хот
Монгол Улсын ЭСЯ
2026 оны 4 дүгээр сарын 16