02/01/2026
Embassy of Mongolia, Cairo
Embassy of Mongolia in Cairo opened in 1967.
02/01/2026
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО-2025 ЯВАГДАЖ БАЙНА.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллого 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна.
Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та http://citizen.2025.mn холбоосоор нэвтэрч, Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамрагдаарай.
Тодруулбал http://citizen.2025.mn холбоосоор бүртгүүлсний дараа таны цахим шууданд нэвтрэх мэдээлэл илгээх бөгөөд тус зааврын дагуу тооллогын асуулгад хариулах боломжтой.
Монгол Улсын иргэн та Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ХАОСЗТ2025
17/11/2025

06/10/2025
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН ФУАДТАЙ УТСААР ЯРИВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар Монгол Улсад ирэх 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил сайн явагдаж байгааг тэмдэглээд, хурлын агуулга, хөтөлбөрийг баяжуулах, ялангуяа өндөр, дээд түвшний арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө улам ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь олон улсын түвшинд ган гачгийн асуудлаар явагдаж буй хэлэлцээнд ахиц гаргах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв.
Египетийн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан хатагтай Ясмин Фуад нь 2025 оны 8 дугаар сараас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж буй байгаль орчны дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, олон улсад нэр хүнд бүхий олон улсын албан хаагч юм.
🔗: https://e-mongolia.mn/news/n/320
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Villa 14, Street 152, Maadi District. Cairo
Cairo
Opening Hours
| Monday | 8am - 3pm |
| Tuesday | 8am - 3pm |
| Wednesday | 8am - 3pm |
| Thursday | 8am - 3pm |
| Sunday | 8am - 3pm |