29/05/2026
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
Ministry of Industry and Mineral Resources https://mmhi.gov.mn
Telephone: 51-264155
29/05/2026
28/05/2026
БЕЛЬГИЙН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД БРУНО АНЖЕЛЕТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бельгийн Хаант Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Бруно Анжелетыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа төр ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Бельгийн Сенкско компанийн төлөөлөгчид оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулаад хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс Европын Холбооны гишүүн орнуудтай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж байгааг тэмдэглээд, цаашид хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, харилцан үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй бодит төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг онцлов. Тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол Улсын эрдэс баялаг, аж үйлдвэр, уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах “Уул уурхайн долоо хоног -2026 (Mining week)” чуулга уулзалт, үзэсгэлэнд Бельгийн төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийг урьж оролцуулахад хамтран ажиллахыг хүслээ.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж Эрдэнэтийн овоо зэс-молибдений ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголоо. Ингэснээр 40 жил ажиллахаар тооцсон үйлдвэр нөөцөө нэмэгдүүлж 56 жил ажиллах боломжтой болж байна. Мөн ТЭЗҮ-д ус дахин ашиглалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг бий болгох, хиймэл оюун ухаан ашиглаж үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон сайн үр дүн гаргахаар боллоо.
26/05/2026
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, Улсын Их Хурлаас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсныг Г.Дамдинням сайд тодотгоод хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг дурдлаа.
Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.
26/05/2026
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай хийх ээлжит уулзалтад оролцож, Монгол Улсын Засгийн газраас геологи, аж үйлдвэр, эрдэс баялаг, газрын тосны салбарт баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, хууль эрх зүйн томоохон өөрчлөлт шинэчлэл, үйлдвэр, технологийн паркийн хүрээнд хийгдэх төслүүдийн талаар танилцуулга хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд нар Европын холбоо болон тус холбооны банк, санхүүгийн гол байгууллага болох Европын хөрөнгө оруулалтын банктай хамтын ажиллагааны боломж, чухал ашигт малтмал, аж үйлдвэрийн томоохон төслүүд болох зэс, гангийн үйлдвэр, геологийн хайгуул, судалгааны талаар асуулт асууж санал солилцов.
ДЭЛГЭРЭНГҮЙ: https://mmhi.gov.mn/
25/05/2026
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааннд салбар яамны бодлогын газрын төлөөлөл, харьяа агентлагууд оролцсон бөгөөд гурван асуудал хэлэлцэв. Үүнд,
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулга,
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмыг танилцуулах,
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулга,
Хурлын эхэнд Газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн удирдлагын системийн ажлын явцын талаарх танилцуулгыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцуулсан бөгөөд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сайд Г.Дамдинням үүрэг болголоо.
Дараа нь, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын танилцуулгатай холбогдуулан төрийн ажил гацааж бусад аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлж буй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид санхүүгийн өндөр хариуцлага хүлээлгэхийг салбарын сайд Г.Дамдинням санууллаа. Үүгээр, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ил тод, шуурхай болохыг илэрхийлсэн билээ.
Хуралдааныг даргалж буй салбарын сайд болон хуралдаанд оролцож буй гишүүд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын саналыг хэлэлцэн дэмжив. Мөн гуравдугаар асуудал болох Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой шинээр ялгасан талбайн тухай танилцуулгыг сонссоноор хуралдаан өндөрлөсөн. Хуралдааны төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 12 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш өргөн барьж, энэ хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ гэдгийг яриандаа тодотголоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/
22/05/2026
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ БНИУ-ЫН ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН АГЕНТЛАГ (SACE)-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ГУЛИЭЛМО ПИККИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Итали Улсын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав.
Гулиэлмо Пикки тус байгууллага нь италийн үндэсний үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, ялангуяа гадаад зах зээлд экспорт хийх, хилийн чанадад үйл ажиллагаа явуулахад нь хөрөнгө оруулалт, санхүүгийн баталгаа гаргадаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 290 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг мэдээлэв. Тэрээр Итали улс экспортоор БНХАУ, АНУ, ХБНГУ-ын дараа дөрөвдүгээрт ордог, Италийн Засгийн газраас боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, чухал ашигт малтмалын боловсруулалтын чиглэлд онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.
Сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг тэмдэглэв. Ашигт малтмалын тухай хуулинд 2014 оноос хойш өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй бөгөөд хуулийн төсөлд дөрвөн чухал өөрчлөлт орж байгааг дурдав.
Үүнд хайгуулын зөвшөөрлийг нээлттэй, олон хэлбэрээр олгох, өөрөөр хэлбэл зөвшөөрлийг авах процессыг хялбарчилж, харин үйл ажиллагаа явуулахгүй хадгалдаг байдлыг халах, Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргах, томъёолох, энэ чиглэлээр бусад улсуудтай хамтын ажиллагаагаа тодорхойлох, хариуцлагатай уул уурхай, менежмент гэсэн томоохон өөрчлөлтүүдийг оруулж байгааг онцлов.
Тэрээр боловсруулах үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах асуудлыг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлэв.
--------------------------------------------------------------------
G. Damdinnyam, Minister of Industry and Mineral Resources of Mongolia received
Guglielmo Picchi, President of SACE, the Italian Export Credit Agency.
G. Damdinnyam, Minister of Industry and Mineral Resources received Guglielmo Picchi,
President of SACE, the Italian Export Credit Agency.
At the beginning of the meeting, Guglielmo Picchi informed that SACE provides investment and financial guarantees to support Italian manufactures, particularly for their export and operating in foreign markets and SACE has a portfolio of $290 billion in issued guarantees. He continued that Italy is the fourth largest exporter in the world following China, the US, and Germany, and the Italian Government prioritizes the processing industry, value-added products, and critical mineral processing.
Minister G. Damdinnyam noted that the draft amendment to the Law on Minerals, the main law of the minerals sector, has been recently discussed at the Cabinet meeting and is ready to be submitted to Parliament next week. He mentioned that no major changes have been made to the Law on Minerals since 2014, and currently there are four new reforms in the draft. It includes first, issuing exploration licenses in the form of tender-based, application-based and combined. Otherwise obtaining licenses will be simplified for investors while the practice of holding licenses without conducting geological operations will be gradually eliminated. Second, Mongolia, for the first time, defines the list of its Critical minerals and describes the way of cooperation with other countries in this field. Third, responsible for mining and fourth, management changes. The Minister emphasized the importance of processing industry with its benefit along with value added products and job creation, while noting the simultaneous need for implementing environmental protection.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://mmhi.gov.mn/
20/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Монгол Улс
15160
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
