02/06/2026
Аймгийн ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ИРЭЭДҮЙН ЭНТРЕПРЕНЕРҮҮД”
PITCH үйл ажиллагаа болно.
Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.6.3-т “ESEL хөтөлбөр, өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох арга зүйг түгээн дэлгэрүүлж, нутагшуулна” заалтыг тусгасан.
Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд, залуучуудын бизнес санаагаа бодит болгож, сум орон нутгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулах бичил төслүүдийг дэмжиж санхүүжүүлэх зорилгоор " Ирээдүйн энтрепренерүүд" аймгийн Pitch үйл ажиллагааг 6 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.
31/05/2026
“ХҮҮХДИЙН БАЯР”-ын нэгдсэн хөтөлбөр
Нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагт Хүүхэд залуучуудын паркт болно.
Энэ өдөр хүүхэд багачууд та бүхэнд зориулсан:
🎭 Урлагийн тоглолт
⚽ Спортын уралдаан тэмцээн
🎨 Гар зургийн уралдаан
🎁 Нээлттэй өдөрлөг, хөгжөөнт арга хэмжээнүүд
🚗 Автомашингүй өдөр
зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Эх сурвалж: Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар
31/05/2026
"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ" Үндэсний хөдөлгөөн эхэллээ.
Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга О.Пүрэвдорж тэргүүтэй зөвлөл МУ-ын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн ээлжит бус цахим хуралдаанд оролцлоо.
Аймгийн хувьд Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл”-өөс 2 жилийн өмнө “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликейшныг хөгжүүлснээр бүх сумдаас иргэд эрсдэлтэй, зөрчилтэй асуудлаар гомдол, саналаа илгээж, цаг тухай бүр нь шийдвэрлүүлж хэвшээд байна. Энэхүү аппликейшнаар өнөөдрийн байдлаар 216 асуудал мэдээлэгдэж, 50 хувийг нь шийдвэрлэжээ.
Хуралдааны үеэр тус аппликейшны үр дүнгийн талаар танилцуулахад Ерөнхий сайд Н.Учрал энэхүү сайн жишээг 21 аймагт нэвтрүүлэхийг бусад аймгийн Засаг дарга нарт уриаллаа.
Тус цахим хуралдаанаар:
✅ "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж, үүнд бүх шатны Засаг дарга нар өндөр ач холбогдол өгч ажиллах,
✅ Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж талбай, асуудлыг илрүүлж, бүртгэн, эрэмбэлж, үе шаттай арилгах,
✅ Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх
✅ Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийж, засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах зэрэг үүргийг өглөө.
31/05/2026
1072 ХУВЬЦАА ӨВЛӨГДӨХӨӨР БОЛЛОО
/Тун удахгүй Өвөрхангай аймагт/
Нас барсан иргэдийн 1072 хувьцаа, түүнд ногдох хуримтлагдсан ногдол ашгийг өвлүүлэх шийдвэрийн дагуу 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь шилжүүлнэ.
Үүнд 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэдийн хувьцаа хамаарах юм. Үүний тулд Та:
✅ нас барсан хүний 1072 хувьцаа байгаа эсэхийг 158989 тусгай дугаарт тухайн иргэний регистрийн дугаараа илгээж шалгах,
✅ ногдол ашиг хуримтлагдсан эсэхийг нягтлах
✅ өвлөгчдийн мэдээлэл зөрүүтэй эсэхийг шалгах
✅ иргэний бүртгэлийн мэдээлэл, бичиг баримтаа цэгцлэх зэрэг хувийн бэлтгэлээ хангаарай.
31/05/2026
Аймгийн хэмжээнд энэ онд "Алдарт эхийн I зэргийн одон"-г 104, "Алдарт эхийн II зэргийн одон"-г 359 ээж хүртэж байна.
ФОТО-3
31/05/2026
Алдарт эхийн I, II зэргийн одон гардуулах ёслол.
Онцлох:
Хамгийн залуу ээж 25 настай, 7 ээж ихэр үрсүүд төрүүлээд одонтой ээж болсон бол хамгийн ахмад ээж 82 настай байв.
ФОТО-2
31/05/2026
Өнөөдөр 183 ээж Алдарт эхийн I, II зэргийн одонгоо гардан авлаа.
ФОТО-1