“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН УЛИАСТАЙ ХОТОД БОЛЛОО
Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал та бүхэндээ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан цаг үеийн үйл ажиллагааг мэдээллэх, төрийн бодлогод иргэдийн оролцоог хангах ажлыг эрчимжүүлж "Ард иргэд сонсож" ажиллана.
БАРУУН БҮСИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, хүндрэл бэрхшээл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар баруун бүсийн аймгуудын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөв.
Завхан аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Мянганбаяр аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийгдээгүй, шаардагдах төсөв шийдэгдэхгүй байгаа хэмээн цаашид хэрэгжүүлэх онцлох зарим арга хэмжээг танилцууллаа.
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт үерийн далан барих, Отгон сум дахь Эрэн хайх аврах бүлгийн байрыг шинээр барихад шаардлагатай төсвийг улсын төсөвт тусгуулах, Улиастай, Тосонцэнгэл суманд газар хөдлөлтийн хурдатгал хэмжигч төхөөрөмжийг суурилуулах, Улиастай сумын барилга байгууламжуудыг паспортжуулах зэрэг чухал ажлуудыг тэрбээр онцлов.
26/05/2026
🌲ЯАГААД АЙЛЫН ХАШААНЫ ГАДНА ТАЛ МОДГҮЙ, ЗҮЛЭГГҮЙ, НОГООН БАЙГУУЛАМЖГҮЙ БАЙГААГ БОДОХ ЁСТОЙ‼️
Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийг ParliamentMN өргөн барихаар бэлтгэж байна.
Та бүхэн саналаа өгнө үү. https://d.parliament.mn/tusul/a1c3e99b-33fa-43db-9beb-cbd3f642576f
#Хотсуурин
#ногоонбайгууламж
#мод
#зүлэгжүүлэлт
#цэцэрлэгжүүлэлт
#гэрхороололногоонбайгууламж
#тоосгүйорчин
#хуулийнтөсөл
26/05/2026
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Улиастай сумын Богдын гол багт УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилгаар хэрэгжих “Гудамж төсөл”-ийн холбогдох журмын хүрээнд тус багийн иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, багийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Танилцуулгыг тухайн төслийг удирдагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Сандагсүрэн, Б.Түвшин гишүүний ажлын албаны зөвлөх Ж.Батцэнгэл нар танилцуулж, иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд төсөл удирдагчдаас нэмэлт тодруулгыг авснаар төслийг бүрэн дэмжихээ илэрхийллээ.
22/05/2026
22/05/2026
11/05/2026
УЛИАСТАЙ СУМЫН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2026.05.11-ний өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба Улиастай суманд ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын Зөвлөл, Хорооны төлөвлөгөө болон байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссаны дагуу сумын ИТХ-ын үйл ажиллагаа, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ ханган биелүүлж байгаа ажлын явцтай танилцлаа.
Мөн аймгийн ИТХ-аас гаргасан сумуудтай холбоотой шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, тухайн суманд Улсын төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдэж буй ажлын явц, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төр сүм хийдийн харилцааны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
07/05/2026
ЭМГЭНЭЛ
ДАЙМААГИЙН БАТСАЙХАН
(1972-2026 он)
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан нь 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Батсайхан нь 1972 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Талын хонхор хэмээх газар малчин ард Г.Даймаагийн 13 дахь хүү болон мэндэлжээ.
Тэрбээр 1980-1990 онд Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургууль, 1990-1994 онд Монгол Улсын их сургуулийг Санхүү, эдийн засагч мэргэжлээр, 1998-2000 онд Удирдлагын академийг Удирдлагын магистраар тус тус суралцан төгссөн. 2007-2008 онд Япон Улсын Токио хотод, 2009-2010 онд АНУ-ын Вашингтон хотод тус тус мэргэжил дээшлүүлжээ.
Д.Батсайхан нь1994-1997 онд МУИС-ын Завхан аймаг дахь эдийн засгийн сургуульд багш, судалгааны арга зүйн төвийн захирал, 1997-2003 онд Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэст хэлтсийн дарга, 2003-2004 онд Завхан аймгийн Хас банкны захирал, 2004-2005 онд Завхан аймгийн Хаан банкны захирал, 2005-2006 онд Улаанбаатар хотноо Хаан банкны төвийн Зээлийн газарт захирал, 2006-2007 онд Хаан банкны төвд Бизнес хариуцсан захирал, 2007-2008 онд Хаан банкны дэд захирал, 2008-2013 онд Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогч, 2013-2016 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Завхан аймгийн Засаг дарга, 2020-2024 онд Улаанбаатар хот дахь Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга, 2024 оноос Төрийн банкны дэд захирлаар ажиллаж байв.
Завхан аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байв. Загастайн давааны замыг хатуу хучилттай болгох, “Нүүдэлчдийн соёлын наадам", "Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал", “Сайн багш”, “Сайн эмч”, “Сайн бизнесмен”, “Сайн малчин” “Сайн оюутан” хөтөлбөрүүд болон "Ард иргэдээ сонсох аян", "Уул уурхайгаас ангид аймаг" зэрэг олон ажлуудыг санаачлан үр бүтээлтэй ажилласан билээ.
Д.Батсайхан нь банкны активыг өсгөх, хэрэглэгчдийг эрсдэлээс хамгаалах, салбар нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлсэн шилдэг банкир юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж 1998 онд Санхүү эдийн засгийн яамны Хүндэт жуух бичиг, 2004 онд Санхүү банкны тэргүүний ажилтан, 2007 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан, 2008 онд Монгол банкны хүндэт жуух бичиг, 2011 онд Алтан гадас одон, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч шагналуудаар шагнаж байв.
Д.Батсайханы Завхан аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан үнэт зүйлс, санхүү банкны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын захирлаас дэд захирал хүртэл бүхий л албан тушаалыг хашиж, салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг Завханы ард түмэн мартахгүй.
Түүний хөдөлмөрч, шуурхай, хичээнгүй, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР
05/05/2026
Отгонтэнгэр хайрханы энэ жилийн төрийн тахилга 2026.06.17 өдөр болно.
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫГ ТАХИХ ТУХАЙ БОГД ХААНЫ ЗАРЛИГ:
🏵️ Наран гэрэлт, түмэн наст оройн дээд Очир дарь эхийн хувилгаан эзэн богд хааны зарлиг:
🏵️ Манай Монгол Улс манж чин улсаас туурга тусгаар улс болсныг түмэн олондоо зарлаж тунхаглаж, төрийн нурууг төвшин болгож, түмэн олныг өвчин зовлонгүй, амар амгалан байлгахын тулд оройн дээд Очирваанийг тахиваас нэн сайн тул захирамжлах ажгуу.
🏵️ НЭГЭН ЗҮЙЛ: Олноо өргөгдсөний анхдугаар оны зуны эхэн сарын 15 нд Богд Очирваань уулыг тайсугай.
🏵️ НЭГЭН ЗҮЙЛ: Богд Очирваань уулыг тайхад хэрэглэх унаа мал, мянган лантай мөнгийг Засагт хан, Сайн ноён хан аймгуудын сангийн хөрөнгөөс гаргахыг мэдэгдсүгэй.
🏵️ НЭГЭН ЗҮЙЛ: Богд Очирваань уулыг төрийн сахиус уул хэмээн үзэж, түшээ гүн уул өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа төрийн зүгээс тайсугай.
ЭХ СУРВАЛЖ: Завхан аймгийн музей.
ТАЙЛБАР: Эртний хээтэй хятад шар даалимба дээр бичсэн энэхүү зарлиг Завхан аймгийн музейд байдаг. Хэзээ музейд ирсэн тодорхойгүй ч 1930 оны үед музейд байсан гэгддэг. Өнөөг хүртэл музейд хадгалагдаж музейн үзмэрийн тооллогод байсаар ирсэн аж.
Отгонтэнгэр хайрханы энэ жилийн төрийн тахилга 2026.06.17 өдөр болно.
01/05/2026
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Яруу суманд ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын Зөвлөл, хорооны төлөвлөгөө болон байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссаны дагуу сумын ИТХ-ын үйл ажиллагаа, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ ханган биелүүлж байгаа ажлын явцтай танилцлаа.
Мөн аймгийн ИТХ-аас гаргасан сумуудтай холбоотой шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, тухайн суманд Улсын төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдэж буй ажлын явц, Жендэрийн хуулийн хэрэгжилт, Гандан сүм хийдэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, ГХУСАЗСЗ-ийн ажлын хэрэгжилт зэрэгтэй танилцаж арга зүйн зөвлөгөө чиглэл өгч ажиллалаа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Монгол Улс
