ХАШИР БАЙ - Think Before You Say YES
Үндэсний кампанит ажил
12/02/2026
❗️❗️❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️❗️❗️
Бусдын фэйсбүүк хаягийг ашиглан иргэдийн гар утасны дугаар руу баталгаажуулах код явуулж хувийн мэдээлэл, нууц үг, банкны картын мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар фэйсбүүк хаяг болон банкны дансанд нь нэвтэрч залилах гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол нэмэгдэж байна.
Дээрх төрлийн хуурамч мессеж нь ихэвчлэн “Би код авах гэж байгаад танруу андуураад явуулчихлаа, буцаагаад явуулаад өгөөч”, “Судалгаанд хамрагдаад код явуулаад өгөөрэй” зэрэг агуулгатай байдаг.
Иймд иргэд та бүхэн өөрийн банкны картын мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг цахимаар дамжуулан өгөхгүй байхыг анхааруулж байна❗️
12/02/2026
❗️Энэ оны байдлаар өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулсан, арилжааны банкны дансаа ашиглуулсантай холбогдуулан 408,5 сая төгрөгийн хохиролтой 78 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хувийн мэдээллээ бусдад дамжуулахаас сэргийлнэ үү.
❗️Энэ оны байдлаар өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулсан, арилжааны банкны дансаа ашиглуулсантай холбогдуулан 408,5 сая төгрөгийн хохиролтой 78 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хувийн мэдээллээ бусдад дамжуулахаас сэргийлнэ үү.
12/02/2026
Фэйсбүүкээр явж буй сугалааны LIVE-д бүү оролц, бүү холбогд!!
09/02/2026
📌 Цахим сугалаа гэгдэх залилангийн улмаас өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 40 иргэн нийт 138 сая төгрөгөөр хохирсон байна.
03/02/2026
Гар утсаа хулгайд алдах нь зөвхөн эд хөрөнгөөрөө хохирох бус ӨӨРИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ БУСДАД АЛДАЖ, Залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй.
Та өөрийн эд зүйлсдээ хараа хяналт тавьж, аливаа төрлийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлээрэй.🤔
03/02/2026
Залгаж баталгаажуулаад ЗАЛИЛАХ гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй
31/01/2026
Австралид тохиолдсон шиг цахим залилан аль хэдийнэ Монголд ороод иржээ. Ийм мессежүүд ирээд байгаа юм байна. Маш сайн хэрсүү байгаарай даа. Ялангуяа цагаан сарын өмнө олон хүн онлайн худалдаагаар бараа бэлэг дэлхийн олон орноос илгээмжээр авч байгаа. Яг эмзэг цэгийг нь олж дарж байна. Нэмээд орчин цагт хиймэл оюун ухаан хөгжөөд, монголоор бараг төгс шахуу орчуулга интернэт ашиглаад хийдэг болсон нөхцөлд маш том эрсдэл шүү хүмүүсээ. Миний доорх постыг анхааралтай уншиж арга хэмжээ аваарай!
Цахим залилангийн хохирогч болох шахав. Хүмүүст заавал хүргэх ёстой мэдээлэл гэж сэтгээд пост болгон оруулж байна. Уншаад мэдээд ойлгоод аваарай.
Австралийн үүрэн оператор компанийн сим карт буюу шинэ дугаар аваад ажиллаж байхад хэд хоногийн дараа Сидней хотын суурин утаснаас дуудлага ирэв. Аваад сонсоход яах аргагүй мэргэжлийн Call center-с операторын автомат дуудлага байв. Нэг их сайхан хоолойтой, унаган англи хэлтэй хүүхэн “Таны данснаас сэжигтэй гүйлгээ гарлаа. Өнөөдөр таны нэрээр Сиднейгээс Перт хот хүртэл явах галт тэрэгний тийз гээд 3600 доллар гарлаа. Бид сэжигтэй гэж үзээд дунд нь зогсоосон байна. Хэрэв та энэ гүйлгээг хийгээгүй бол 1 дээр дарна уу, өөрөө энэ гүйлгээг хийсэн бол 2 дээр дарна уу” гэж авдаг юм даа. Яг онгоцноос бууж байсныг хэлэх үү, бүх гайхаад шоконд оронгуутаа яах аргагүй 1 дээр дарав. Гэтэл шууд маш цэвэрхэн ярьж байгаа ч энэтхэг аялгатай эрэгтэй хүнтэй автоматаар холбож өгч байна. Нөгөө нөхөр дээрх сэжигтэй гүйлгээг мөнгөн дүн, он сартай нь хэлж яг одоо зогсоохгүй бол энэ битүүмжлэгдсэн гүйлгээ удахгүй таны данснаас гараад явна. Өөрөө хийгээгүй бол бид таны өмнөөс туслаад энэ луйврыг зогсооё гэнэ.
Би тийм юм байхгүй дээ гэж бодоод хэлэх гэтэл “Бид ATO буюу Австралийн татварын албатай хамтарч ажилладаг юм. Та саяхан ямар нэг онлайн гүйлгээ хийсэн үү” гэж асуув. Хэд хэдэн онлайн гүйлгээ хийгээд, нэг сайт нь таалагдаагүй эргэлзэж байсан болохоор тийм гээд үнэнээ хэлтэл, за тэрнээс чинь болж дээ. Яг одоо танд тусалж энэ луйврын гүйлгээг нь зогсоогоод өгье. Үүний тулд тулд танд интернэтэд холбогдсон төхөөрөмж байх ёстой, гар утас, эсвэл таблет, компьютер байж болно гэнэ. Байна л даа, тэгээд яах билээ гэтэл шууд VPN-ээ асаагаад энэ сайт руу ороод remote access ажиллуулаарай гэж авдаг юм. Үүнийг нь сонсоод энэ хүртэл ярьсандаа уур хүрээд, гэхдээ бас янзыг нь үзмээр санагдаад үргэлжлүүлж жаахан ярив. Ингэхэд надад хоёр гурван карт байгаа. Яг аль картнаас маань хулгайчууд мөнгө авчихав, хэлээд аль гэв. Гэтэл тэр хэлээд байгаа сайт руу би орж, хувийн мэдээллээ бөглөхөөс нааш надад нэмэлт мэдээлэл өгөхгүй гэнэ. Тэгэхээр нь би онгоцонд байна, удахгүй ниснэ, хоёр цагийн дараа залгаад тухтай яръя гээд таслав. Хоёр цагийн дараа өөр дугаараас залгаж байв. Алдартай луйвар гэдгийг нь мэдээд эндэхийн цахим цагдаад хандаж дугааруудыг нь өгч мэдээлэл илгээв.
Утсаар яг ингэж залилдаг залилан Австрали улсыг бас л бужигнуулдаг юм байна. Сонирхоод хэд хэдэн хүнтэй ярьж үзэхэд тэтгэвэрийн голцуу хөгшчүүдийг онилдог аж. Үүнээс болоод байр, машинаа хүртэл алдаж байсан кэйсүүдийг зарим хүн хэлж байна. Өнгөрсөн жил Австраличууд бараг 3 тэрбум доллар (7 ихнаяд төгрөг) цахим залиланд алджээ. Одоогоор баригдаад байгаа хамгийн алдартай хулгайч нь нийт 60 сая доллар онлайн, утсаар хүмүүсээс луйвардан авч чадсан байна. Австралид байгаа монголчууд дараах тохиолдлуудаас хол байгаарай.
1. Банкны аюулгүй байдлын асуудлаар тань руу залгаж, сэжигтэй гүйлгээ гарсан тухай хэлж хувийн, картын мэдээлэлээ өгөхийг шаардах
2. Татварын албанаас ярьж байна гээд айлгаж, сүрдүүлсэн өнгөөр картын мэдээлэл шаардах. Жинхэнэ татварын албаны утасны дугаараас залгаж буй мэт харагдуулж тэд чадна.
3. Интернет, үүрэн операторуудын утаснаас ярьж таны гар утас, компьютер аюултай халдлагад өртлөө. Иймээс хувийн мэдээлэл, нууц үгээ өг эсвэл алсаас удирдах програм суулгуулж биднээр асуудлаа шийдүүл гэж сандаргах
4. Хуурамч цагдаа, хүчний байгууллага мэт жүжиглэн ярьж айлгаж мэдээллийг чинь авах
5. Хамаатай садан, эсвэл сайн таньдаг найз чинь сошиал медиа болон утсаар мессеж илгээн хүнд байдалд орсноо дуулган мөнгө шилжүүлэхийг хүсэх. Хүний дуу хоолойг хиймэл оюун ухаан ашиглан өмнөөс нь ашиглах эрсдэл үүссэн байна.
6. Хүргэлтийн компаниас ярих. Таны ачаа саатсан тул илгээмжийг шуурхай илгээхийн тулд гэрийн хаяг, банкны мэдээллээ явуулж давхар нягтлуулна уу гэж толгой сэнсэртэл хуурдаг байна.
Иймээс ямар ч тохиолдолд та хувийн мэдээллээ хэрхэвч өгч болохгүй бөгөөд үүнд овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, банкны картын дугаар, интернэт банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн OТР код зэрэг нь орно. Монголд утсаар ярьж нэг удаагийн код авах, фэйсбүүк мессенжерээр танил найз, хамаатан садан нь хүнд байдалд орлоо гэж бусдаас мөнгө авах луйврууд түгээмэл байдаг. Одоо эдгээр нь бүр дараагийн ахисан шатанд гарсан тулд хаа сайгүй маш сайн анхааралтай яваарай. Бүх юм цахимжих нь сайн мэт боловч нөгөө талдаа үүсч бус сул тал нь яах аргагүй мэдээллийн аюулгүй байдал, цахим луйвар, залилан, хулгайн асуудал байна даа.
Манай үйлчилгээний байгууллагууд төлбөрийн картын ПИН дугаар чинь хэд вэ гэж харилцагчдаасаа асуудгаа боль! Дэлгүүрүүд ч гэсэн хөнгөлөлт, урамшууллын картын нууц дугаарыг хэрэглэгчдээсээ асууж өөрсдөө хийдгээ зогсоо! Хүний регистерийн дугаар, гар утасны дугаарыг хувийн болон төрийн байгууллагууд бүртгэл хийх нэрээр цаас болон цахимаар бичиж авч үлдэхээ үтэр түргэн болих ёстой юм байна! Хувь хүний мэдээллийн аюулгүй энэ мэт асуудлыг бүр хуульчилж, хатуу журамлах ёстой бус уу?
Хэрсүү байцгаая!
31/01/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Монгол Улс
