03/06/2026
Хөвсгөл аймгийн Теле камерын хяналтын дэд төв
Теле камерын хяналтын дэд төв
03/06/2026
03/06/2026
ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР П.ЗОРИГТБААТАРААР АХЛУУЛСАН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН БАГ (К-51)ЦЭГ ДЭЭР АЖИЛЛАА.
-Агаарын шилэн кабель шилжүүлэх.
-Муфть холбох шилэн кабелын залгаа хийх.
-Төв сервер дээр тохиргоо хийж, камерыг хэвийн ажиллагаанд оруулах.
-Бетон шон шинээр суурилуулах зэрэг ажлууд хийж хэвийн ажиллагаанд шилжлээ.
К-51 цэг нь голын эрэг дагуух хяналтыг хийдэг гол цэг юм.
Дээрх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан “ЭЙЛ ПИ ЭЙЧ”ХХК-ийн Захирал Б.Лхагвадорж, “Чанад ирээдүйн шийдэл” ХХК-ийн Захирал С.Эрдэнэгомбо нарт талархалаа ажлын амжилт хүсье.
Амьдрах орчноо сайжруулж-Өрхийн-үйлдвэрлэлийг дэмжье 2026
Утас:50207020
02/06/2026
02/06/2026
📚 “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ”ОНТҮГ НЬ ХӨТӨЛБӨР СУРГАЛТАД ОРОЛЦОЖ, СУМДЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын оролцоотойгоор “Суралцагч хот” хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалт нь хүний хөгжлийг дэмжих, насан туршийн суралцахуйн соёлыг төлөвшүүлэх, оролцоонд суурилсан салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Сургалтын хүрээнд:
✅ ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээний талаар мэдээлэл олгох
✅ Суралцагч баг, байгууллага, өрх, нийгмийг хөгжүүлэх арга зүйг түгээх
✅ Орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулах дадлага ажил зохион байгуулах
✅ Хүний хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
“Улсаа хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлье”
#СуралцагчХот #ХүнийХөгжил #НасанТуршийнСуралцахуй #ОронНутгийнХөгжил
01/06/2026
Эх үрсийн баярын мэнд хүргье. Аюулгүй байдлын төлөө хамтдаа. Сайхан баярлаарай.
01/06/2026
Эрхэм хүндэт Хөвсгөл нутгийн ээжүүд, энхрий хөөрхөн хүүхэд багачууд Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
ХҮҮХЭД БҮР ИНЭЭДЭЭР ДҮҮРЭН БАЙГ.
27/05/2026
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖТЭЙ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
МУ-ын ЗГ-ын 2024 оны 86 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, байгууллагуудын гадна орчны камерыг нэгдсэн төв серверт холбож, хяналт тавих ажил үргэлжилж байна.
АЮУЛГҮЙ МӨРӨН ХОТ
УТАС:50207020
27/05/2026
ЭКО ОЙЛ ШТС-ИЙН ГАДНА КАМЕРЫГ ТӨВ СЕРВЕРТ ХОЛБОЛОО.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2026 онд “Амьдрах орчноо сайжруулж-Өрхийн үйлдвэрлэл”-ийг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд ,төрийн байгууллага, ААН-н гадна камерыг нэгдсэн төв серверт холбож, хяналт тавих ажил үргэлжилж байна.
АЮУЛГҮЙ МӨРӨН ХОТ
УТАС:50207020
26/05/2026
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дэргэдэх “Теле камерын хяналтын дэд төв” ОНТҮГ-ын инженер Д.Баттүвшин нь Мөрөн сумын иргэн Т гийн 4,2 сая төгрөгийн үнэ бүхий гар утсаа таксинд орхиж буусан асуудлыг Цагдаагийн зөвшөөрөлөөр камер шүүж олж өглөө.
АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЖ-ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ
УТАС:50207020
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Мөрөн Хот
