Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймаг

Share

Хүнээ дэмжиж, хөгжилд түүчээлье

Монгол төрөөс ажил хөдөлмөрөөрөө манлайлсан Сэлэнгэчүүдийг 1932, 1976 онуудад хүртээсэн Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан билээ. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм.

11/01/2026

✅“ДАКАР РАЛЛИ” УРАЛДААНЫ 48 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА АЗИ ХҮН ТОП-5 ТАМИРЧНЫ НЭГД БАГТСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИН Э.ХАЛИУНБОЛД БАЙЛАА
✅Мотоциклын спортын өлгий нутаг Сэлэнгэ угшилтай МУГТ, мотокроссын ази тивийн аварга, ОУХМ МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны 3 дугаар гараанд уралдаж ТОП-5 тамирчны эгнээнд орж ирлээ. Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд ази тамирчин эхний 5-д бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр 3 дугаар гарааны дараах байдлаар 4-т бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази хүн болж байна.

11/01/2026

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ https://zarig.mn/1h2u

03/02/2020

Иргэд Та бүхэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлын саналаа доорх линкээр орж өгөөрэй.

myselenge.com

Photos from Сэлэнгэ аймаг's post 09/10/2015

Дулаанхан тосгоны 4 замын уулзвараас Ерөө сум, Хүдэр сумыг холбосон 104,5 км хатуу хучилттай авто зам 2015-2016 онд тавих ажлын нээлтийн ажиллагаа / Ерөө сум 2015-09-20 нд /

Photos from Сэлэнгэ аймаг's post 09/10/2015

Сэлэнгэ аймагт дахин томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4 замын уулзвараас Ерөө сум, Хүдэр сумыг холбосон 104,5 км хатуу хучилттай авто замыг "Дархан төмөрлөгийн үйлдвэр"ХК болон Пик девелопмент ХХК," Кью Эс Си" ХХК-ууд хамтран Засгийн газрын концессын гэрээ байгуулан 2 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр боллоо.
Өнөөдөр 2015.09.20-нд хатуу хучилттай авто зам барих ажлын нээлтийн үйл ажилллагаа Ерөө суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Photos 09/10/2015

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕНТ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГААР
МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

Элсүүлэх мэргэшлийн чиглэл, суралцах хэлбэр:
o Төрийн захиргааны менежмент /өдөр, гараг, улирал/
o Бизнесийн удирдлага /өдөр, гараг, улирал/

Суралцах хэлбэр, хугацаа
o Өдрийн сургалт – 1 жил
o Гарагийн сургалт – 1,3 жил
o Улирлын сургалт – 1 жил
Сургалтын төлбөр
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Өдөр”-ийн хэлбэр:
2’247’000 төгрөг.
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Гараг”-ийн хэлбэр:
2’499’000 төгрөг.
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Улирал”-ын хэлбэр:
2’373’000 төгрөг.
Элсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал
1. Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом, хавсралтын хамт (эх хувь)
2. Иргэний үнэмлэх (эх хувь)
3. Шалгалтын хураамж: - 15000 төгрөг

Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа
- Улаанбаатар хотод 2015.09.28-2015.10.09-ний ажлын өдрүүдэд 09:00-12:00, 13:00-17:00 цагт Удирдлагын Академийн хичээлийн төв байрны 207б тоотод
- Орон нутагт 2015.09.28-2015.10.09-ний ажлын өдрүүдэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд тус тус бүртгэнэ.
Элсэлтийн шалгалт 2015.10.10-ны Бямба гарагт болно.

Холбоо барих утас: 70132094, 70362496, 70363199
Веб хаяг: www.naog.gov.mn

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Photos from Сэлэнгэ аймаг's post 14/09/2015

Хүүхдийн спортын 5-р их наадамд нутгийнхаа нэрийг өндөрт өргөж амжилттай оролцон авъяас чадвараараа тэргүүлж "Алтан медаль" хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг тамирчиддаа болон багш дасгалжуулагчиддаа нийт Сэлэнгэчүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргье.

Photos from Сэлэнгэ аймаг's post 14/09/2015

Архангай, Хөвсгөл аймгуудад болох “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 09 дүгээр сарын 19-нд Архангай аймагт, 09 дүгээр сарын 20-21 ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулах гэж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид та бүхэн өөрийн сумандаа үйлдвэрлэж буй бренд болон шинэлэг сав баглаа боодол, өнгө үзэмж сайтай, тус аймгуудад борлогдож болох бүтээгдэхүүнүүдээрээ оролцохыг урьж байна.Жич: үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний тоо хэмжээг нарийвчлан гаргаж 09 дүгээр сарын 15-ны дотор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ үү. Утас: 7036-3500

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар

Photos from Сэлэнгэ аймаг's post 02/09/2015

Их эрдэмтний хөшөө төрлөх нутагтаа сүндэрлэлээ
Дорноговьчууд ноён хутагт Д.Равжаагаараа, Өвөрхангайнхан өндөр гэгээн Занабазараараа, Дундговийнхан уртын дууч Норовбанзадаараа бахархдаг бол буурал түүхийн өлгий Сэлэнгэ түмэн маань агуу их эрдэмтэн Б.Ринченээрээ бахархдаг билээ. Нэр эрдэмтний 100 насны ойгоор буюу 2005 оны 07 сарын 06-ны өдрийн МУ-ын ЗГ-ын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургууль түүний нэрэмжит болж байсан юм. Харин 110 жилийн ойгоор нэрэмжит сургуулийн үүдэнд цээж хөшөөг нь босгож мөнхжүүлэх үйл ажиллагаа тохиолоо. Энэ их хүний мэндэлсний 110 жилийн ойг Сэлэнгэ нутаг даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байна. 110 жилийн ойг угтаж монгол бичгийн улсын олимпиад, “Б.Ринчен 110” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг Монгол улсын хэмжээн дэх шат дараалсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, их үйлс, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлуудыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас явуулаад байгаа. Эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, угсаатны зүйч, ардын билэг зүйч, түүхч, байгаль шинжээч, хэл шинжлэлийн ухааны ууган доктор, академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Алтанбулаг суманд хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, БСГ-ын дарга Д.Загдгочоо, ХГБХХ-ийн дарга Д.Оюун, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нарын албаны хүмүүс, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, палентологийн шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, ач хүү уран барималч Б.Дэнзэн, ач хүү герман хэл судлаач Б.Лигдэн нарын төрөл төрөгсөд, шавь МУ-ын СГЗ, Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” Ө.Бавуу, МЗЭ-ийн болон Алтан өд шагналт зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зохиолчид оролцлоо.

Photos from Сэлэнгэ аймаг's post 31/08/2015

Есдүгээр сарын агаарын дундаж температур Сэлэнгэ аймгийн нутгаар 9-14 градус дулаан байдаг. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бороотой байна.

Photos from Сэлэнгэ аймаг's post 31/08/2015

Замын хөдөлгөөний шинэ дүрэм -ээс : 2015 оны 09сарын01-ээс хэрэгжинэ. 9 сарын 1-с жолооч бүр 100 оноотой болно. Оноогоо хасуулаад дуусвал жолооч байх эрхээ хасуулна!!!

- Зам тээврийн осол дээр шууд 50 оноо хасагдана.
- Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо,
- Мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо,
- Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо
- Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо тус тус хасах гэх мэтээр оноо хасах ба тухайн зөрчил гаргах бүрт хуулийн дагуу ногдох торгуулийг давхар тавьж явна. Дуусгавар болох юм бол жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө.

Want your business to be the top-listed Government Service in Сэлэнгэ?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Сэлэнгэ
Сэлэнгэ
43065