Дундговь аймгийн Луус сумын ИТХ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
03/06/2026
СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЗАРТАЙ ТАНИЛЦАЖ, СОНИРХОНО УУ.
03/06/2026
Морьтой Монголжин тэмцээнд урьж байна. Холбогдох дугаар: 98088877
02/06/2026
1072 ХУВЬЦАА ӨВЛӨХ МЭДЭЭЛЭЛЭЭ АВААРАЙ.
30/05/2026
МӨНГӨН ХОНХНЫ БАЯРЫН МЭНД
Сурагч насныхаа нэгэн сайхан дурсамжит үеийг тэмдэглэн үлдээж байгаа хүүхдүүддээ шинэ алхамд нь амжилт хүсэж баЯр хүргэе.
Бага ангийн нандин дурсамжаа үлдээж байгаа 5 дугаар анги төгсөгчид, хүсэл мөрөөдлийнхөө алтан босгон дээр ирж байгаа 9 дүгээр анги төгсөгчдөдөө сурлагын өндөр амжилт ирээдүйн гэгээн сайхны дээдийг хүсье.
29/05/2026
АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙНА
29/05/2026
Олон сайхан үрсүүд төрүүлэн өсгөж "Алдарт эх " хэмээн эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялааж буй сайхан ээжүүддээ баяр хүргэе. Хүүхдийн аз жаргалтай инээд бүрийн ард ээжийн хайр халамж, хүч тэвчээр агуу их хайр байдаг. Амьдралыг гэрэлтүүлдэг ээжүүддээ эрүүл энхийн дээдийг хүсье.
26/05/2026
ЭРЧ ХҮЧТЭЙ СПОРТООР ТҮЧЭЭЛСЭН ЗАЛУУСААРАА БАХАРХАЯ
Баруун бүсийн спортын төрөлд амжилттай оролцож ур чадвараараа манлайлж бахдам амжилт гаргасан залуустаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Та бүхэн бол залуу үеийн манлайлал, нөхөрлөл эв нэгдэл дор бүрдсэн багийн хамт олон байлаа.
Баг хамт олны амжилт:
Луус сумын баг тамирчид тус тэмцээний 🏐🏀🏓 төрлүүдэд амжилттай оролцон
Волейбол эрэгтэй : 🥇
Волейбол эмэгтэй: 🥈
Сагсан бөмбөг эмэгтэй: 🥈
Теннис эмэгтэй: 🥉
" Шилдгүүд"
🏐 Тэгш тоглогч - Э. Дашням
🏐 Шилдэг холбогч - Э. Эрдэнэтуяа
🏀 Шилдэг хамгаалагч - Б. Гантигмаа
🏆Багийн дүнгээр 3 дугаар байр эзэлсэн амжилтуудыг гаргалаа.
Цаашдын спорт болон ажил хөдөлмөрийн өндөр амжилт сайн сайхны дээдийг хүсье.
26/05/2026
АХМАДУУДЫН МАНЛАЙЛАЛААР БАХАРХАЯ.
Ахмадын спортын наадамд Ж.Оюунцэцэг Граунд гольф төрлөөр, Х.Маам даамны төрлөөр шагналт байр, хамтлаг бүжгийн төрөлд 5 дугаар байранд орсон амжилтуудаар түүчээлсэнд баяр хүргэе.
18/05/2026
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2 дугаар хуралдаан зохион байгуулагдаж холбогдох асуудлуудыг бүрэн шийдвэрлэж ажилсан. Хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад өөрчлөлт оруулж, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол, сумын ИТХ-ын зөвлөлийг шинэчлэн баталлаа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Төв
