Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба

Share

Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2-р хороо

Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг байна. /Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан ёсны цахим хуудас/

01/06/2026
25/05/2026

🔹“Хэсгийн байцаагч-2026” тэмцээний хоёрдугаар шат энэ оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Оролцогч нартаа амжилт хүсье💪

Photos from Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба's post 20/05/2026

ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД
АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Гардан тулааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах болон насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо энэ оны 05 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дэлхийн 14 улсын 260 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнд:
✅ Тус албаны ажилтан, цагдаагийн хурандаа С.Энхсайхан Насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мастер ангилал, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль,
✅ Хамгаалалт, зохицуулалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Март Насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 53 кг жинд тулааны төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Эх орон, байгууллагаа олон улсын тавцанд нэр төртэйгээр төлөөлөн, бахархам амжилт гаргасан алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын спортын замналд нь улам өндөр амжилт, ялалт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

20/05/2026

🔹Цагдаагийн алба хаагчийн нэгэн бахархал нь ард иргэд, төрдөө өргөсөн "Тангараг" юм. Аливаа эрсдэл, аюултай нүүр тулсан ч албан үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэж байна.🫡
"Эргүүл" богино хэмжээний кино👮‍♂️
Бүтнээр үзэх: https://www.youtube.com/watch?v=zTfaO07eJvs&t=24s

17/05/2026

🌳 Хойч үедээ үлдээх эрүүл, ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

17/05/2026

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 🌲

Photos from Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба's post 17/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус албанаас Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр "Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 3465 ширхэг мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

🌳Нэг хүний тарьсан ганц мод өнөөдрийн жижиг үйлдэл мэт боловч маргаашийн ногоон ирээдүйн эхлэл болдог. Хүн бүрийн сэтгэл, оролцоо, арчилж ургуулсан нэг модноос “Тэрбум мод” эхэлнэ.
Хойч үедээ үлдээх эрүүл, ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

12/05/2026

📌Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү

Энэ төрлийн зөрчилд торгох шийтгэл оногдуулахаас гадна хуульд заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах хуулийн зохицуулалттай байдаг.

📌Иймд иргэд Та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлнэ үү.

Want your business to be the top-listed Government Service in Улаанбаатар хот ?

Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Б. Доржийн гудамж, Цэргийн хотхон, Их тойруу, 2 дугаар хороо, Баянзүрх дүүрэг
Улаанбаатар Хот