Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation

Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation, Монгол улс, Улаанбаатар хот .

24/03/2024

Мэндчилгээ

“Битумина монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг эрхэм хувьцаа эзэмшигчид, удирдлагууд, харилцагчид болон нийт ажилтнууддаа өргөн дэвшүүлье.

10 жилийн хугацаанд бид битум хайлуулах терминал, хүйтэн асфальтын үйлдвэр, авто замын тэмдэг тэмдэглэгээний термопластик будгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж, чанарын менежментийн тогтолцооны Олон Улсын ISO 9001:2015 стандартыг удирдлагын болон гүйцэтгэлийн түвшинд нэвтрүүлсэн бөгөөд замын гео тор Tensar компанийн албан ёсны борлуулагч болсон байна.
Бид Олон Улсын жишигт бүрэн нийцсэн авто замын бүх төрлийн түүхий эд, материалын үндэсний үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч билээ.

Эх орныхоо зам, барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд найдвартай байдал бидний үйлчилгээний хамгийн чухал давуу тал юм.

Хөгжлийн замыг хамтдаа цогцлоож байгаа та бүхэндээ эрүүл энх, эрдэм билэг, ололт амжилтын дээдийг ерөөж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Photos from Bitumina Mongolia - Битумина's post 24/03/2024
24/03/2024

Футзалын Нэгдүгээр Лигийн 10-р тойргийн тоглолт Шонхоруудын эсрэг Bavarians FC

Ивээн тэтгэгч: Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation

Photos from Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation's post 03/01/2024

2024 онынхоо төлөвлөгөөг бодож байх зуур 2023 онд юу хийсэн бэ гэж бодогдов, ер нь сангийнхаа үйл ажиллагааны тайлангаа цаг алдалгүй тавьж байх зүйтэй юм байна. Их том ажил гүйцэтгэж гавъяа байгуулаагүй ч гэсэн үйл ажиллагаагаа тасалдуулахгүйг хичээж байгаа шүү 😅🤗

Миний хайрын төгөл🌲I❤️DUK

Мод тарьж ургуулна гэдэг модны үрсэлгээг зүгээр нэг нүх ухаад суулгачихдаг ажил биш юм байна гэдгийг сүүлийн 2-3 жил үнэхээр сайн ойлгож авлаа. Хамгийн сайн ойлгож ухаарсан зүйл бол түүнд яг хүүхэд шиг цаг заваа бүрэн зориулах хэрэгтэй юм. Оюу Толгой компаниас маань 15(хавар)+50(намар)ширхэг модны суулгацууд өгснийг төглийнхөө амьдрах чадваргүй болсон суулгацуудаа сэргээсэн. Үүнд надад тусалсан хайртай аав, ээжүүдтэй болон Баасандорж, Хонгорзул 2 найздаа баярласан талархсанаа илэрхийлье!

Хүүхдүүд бол зүгээр л хайр юм 🥰😍

Уламжлал ёсоороо ЭМЯ-ны харъяа Хүүхдийн Төв Сувилал дээрээ очиж хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг жаахан ч болов дөхүүлж өгсөн. Тус сувиллын удирдлага, хамт олон биднийг халуун дотноор хүлээн авч, үйл ажиллагаа танилцуулан талархалын бичиг бидэнд өгөхөд үнэхээр сайхан байсан. Хүүхдийн төв сувиллын хамт олон болон бяцхан жаахан хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Дээрх тайлангаа бичиж байх зуур 2024 оны төлөвлөгөө аль хэдийн бодоод амжлаа 😁 удахгүй та бүхэндээ дараагийн постоороо мэдээлэх болно.

Photos from Дөлгөөн хайр сан / Dulguun khair foundation's post 14/09/2021

Хайртай эхнэрийнхээ үйл хэргийг үргэлжлүүлдэг сайхан өдөр бас гунигтай өдөр. Бяцхан жоохон хүүхдүүдэд хандав өгсөн найз нартаа баярлалаа тусгайлан Бямба ахдаа маш их баярлалаа

A happy yet sad day for me to carry on my wife’s legacy. A heartfelt thank you to everyone who has contributed to the gifts for kids, a special thanks goes to Byambadelger Batnasan

15/06/2021

Өглөө болгон очиж эргэж, арчилдаг найздаа баярладаг шүү! Khongoroo Davaa

09/06/2021

“Миний хайрын төгөл” цэцэрлэгээ улам гоё болгоноо. Тусалж дэмжсэн бүх найзууддаа маш талархаж явдаг шүү 😘

30/05/2021

Ковид-ын хөл хорионоос болоод зулзаган моднуудаа эргэж, арчилж чадаагүй ганц нэг моднууд маань шарлажээ

Want your business to be the top-listed Government Service in Улаанбаатар хот ?

Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Монгол улс
Улаанбаатар Хот