01/06/2026
Эрхэм хүндэт хүүхэд багачууд аа,
Эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
❤️Та бүхэндээ Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
❤️Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, сурч боловсрох, аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Хүүхдийн эрхийг хангах нь зөвхөн гэр бүл, сургууль, төрийн байгууллагын үүрэг төдийгүй нийт нийгмийн хамтын хариуцлага юм.
♦️Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хуульд хүүхэд бүр тэгш боломжтой боловсрол эзэмших, хөгжих, хамгаалуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг бодитоор хангахын тулд боловсролын хүртээмж, чанар, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэх шаардлага байсаар байна.
♦️Иймээс бид боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг бодит хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, хүүхдийн хоол, эрүүл мэнд, хамгаалал, суралцах орчны чанарыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө тууштай ажиллаж байна.
♦️Мөн миний санаачлан боловсруулж, нэр бүхий 40 гишүүний хммтаар өргөн бариад буй Боловсролын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд:
✅️Нэг суралцагчид ногдох сургалтын хувьсах зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4–5 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүргэх;
✅️Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчилдэг болох;
✅️Хүүхэд бүрийн чанартай боловсрол эзэмших баталгааг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
♦️Хүүхэд бол Монгол Улсын ирээдүй, үндэсний хөгжлийн хамгийн үнэт баялаг юм. Бид хүүхэд бүрийн инээд хөөр, хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг дэмжиж чадвал Монгол Улсын хөгжил улам бат бөх байх болно.
♦️Хүүхэд багачууд та бүхэн эрдэм номтой, эх оронч, бүтээлч, аз жаргалтай иргэд болон төлөвшиж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх болтугай.
❤️Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
Цэндсүрэнгийн МӨНХТУЯА
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2026-06-01

14/05/2026
12/05/2026