Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

Share

Дорнод аймаг Засаг даргын тамгын газар

02/06/2026

Дорнод аймагт Хүүхдийн баяраар нэг хүү нэг охин мэндэллээ.

Photos from Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар's post 02/06/2026

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР НЭГДСЭН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 2026 оны 03 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд, олон нийтийн болон орчны аюулгүй байдлыг хангуулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, арилгах, таслан зогсоох, бууруулах, үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулах нэгдсэн удирдамж”, мөн Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ш.Ёлын 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй ахуйн ослоос урьдчилан сэргийлэх удирдамж”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох арга хэмжээг зохион байгуулж, үзлэг шалгалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Үзлэг, шалгалтын ажлын хүрээнд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын алба хаагчаас бүрдсэн ажлын хэсэг 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн орчны бүсэд хяналт шалгалт хийсэн мэдээллийг өнөөдөр аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хуралд танилцууллаа.

Шалгалтаар хүүхдэд аюул, осол учруулж болзошгүй ил задгай хамгаалалтгүй нүх, суваг шуудуу, ил болон далд гарсан цахилгааны утас, нурах эрсдэлтэй хашаа, хайс, тэмдэг тэмдэглэгээгүй барилгын нүх зэрэг эрсдэл бүхий объектуудыг илрүүлэн, нийт 25 эрсдэлтэй байршлыг тогтоожээ.

Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 18 заавар, зөвлөмж өгч, албан шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү нэгдсэн үзлэг, шалгалт 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

https://www.gov.mn/news/n/4c2c

Photos from Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар's post 02/06/2026

🇲🇳АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮҮХДИЙН БАЯРААР МЭНДЭЛСЭН ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр"-аар төрсөн эх, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэг хүү, нэг охин, 6 дугаар сарын 1-ний өдөр мөн нэг хүү нэг охин тус тус мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

https://www.gov.mn/news/n/4c2a

01/06/2026

Хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн тоглоомын хотхон байгуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хэрлэн сумын 10, 11, 12 дугаар цэцэрлэгийн хамт олон нэгдэн Талбайн төв асарт хүүхдийн хотхон байгуулж, хүүхэд багачууддаа баярын бэлэг барьлаа.

Тус хотхонд хүүхдүүдийн нас, сонирхолд нийцсэн төрөл бүрийн хөгжөөнт болон танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулж, авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Photos from Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар's post 01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Photos from Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар's post 01/06/2026

“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ, ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” ХҮҮХДИЙН МАРАФОН БОЛЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа “Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч” уриан дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн марафон-2026” гүйлтээр эхэллээ.

Хүүхэд багачуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 500 хүүхэд оролцож байна.

Марафон нь насны ангиллаар явагдаж байгаа бөгөөд:

* 7–8 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд 500 метр,
* 9–10 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд 800 метр,
* 11–12 насны хүүхдүүд 1 километрийн зайд тус тус өрсөлдлөө.

01/06/2026

🇲🇳Хүүхэд гэдэг гэр бүлийн баяр баясгалан, амьдралын утга учир төдийгүй манай аймгийн, цаашлаад Монгол Улсын маань маргаашийн хувь заяа, гэрэлт ирээдүй билээ.

Хүүхдүүд та бүхний маань мөрөөдөл бүхэн биелж, ирээдүй нь үргэлж гэрэл гэгээгээр дүүрэн байж, хүүхэд бүрийн инээд хөөр гэр дүүрэн цалгиж байхын ерөөлийг дэвшүүлье. ​

Дорнодынхоо энхрий бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Хүүхдийн баяр"-ын гал халуун мэндийг дэвшүүлж байна. Сайхан баярлаарай.

Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл

Want your business to be the top-listed Government Service in Чойбалсан хот?

Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Чойбалсан Хот
21000