ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТАН, УЛСЫН БАЙЦААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН 2026
Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтэс
Амьдрал ус мэт урсан өнгөрнө
Архив уул мэт сүндэрлэнэ.
01/06/2026
📌Дэлхийн бага хурлын үеэр 1950 оноос эхлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр албан ёсоор баталсан.
📌Тус өдөр нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн нийгмийн анхаарлыг хүүхдийн асуудалд хандуулахад чиглэдэг.
📌Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
📌Хүүхэд бүр эрх тэгш, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх мөн ирээдүй хойч үеийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, нийгмийн анхаарлыг хүүхдийн эрхийн асуудалд төвлөрүүлэхэд оршдог.
29/05/2026
ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТАН, УЛСЫН
БАЙЦААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
📌Архивын салбарын ололт амжилт, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, чиглэлийг хэлэлцэн зөвлөлддөг “Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” 2026 оны 05 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Архивын ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.
📌Зөвлөгөөнийг нээж Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл үг хэлж, архивын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болон шинээр санаачлан хэрэгжүүлж, төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
📌Энэ удаагийн зөвлөгөөнд төрийн 37 архивын удирдах ажилтан, улсын байцаагчид оролцож байгаа бөгөөд 2025 онд зохион байгуулсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүн, танилцуулга, төрийн архивын үйл ажиллагааны болон хяналтын улсын байцаагчдын 2025 оны хяналт шалгалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож байна.
📌Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурор, Ёс зүйн хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөллүүд уригдан оролцож “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн, мэдээ”, “Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ-Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт”, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг ба ХНУМТ систем”, “Төрийн байгууллагын удирдах ажилтны чадамж”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа ба Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүдийг хэлэлцүүллээ.
📌Зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
28/05/2026
✅2025-2026 онд төрийн байгууллагуудад шинээр томилогдсон архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн журам, стандартын талаар онолын мэдлэг олгох, ажлын дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор цахим сургалтыг 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 47 байгуулллагын албан хаагчид хамрагдлаа.
06/05/2026
Төрийн албаны зөвлөлийн "7:4:10" цахим вебинар сургалт 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10:00 цагт болно.
✅Сургалтын сэдэв: Монгол Улсын үндэсний архивын сан хөмрөгийг бүрдүүлэх ач холбогдол, үр дүн
✅Сургалт, мэдээлэлд хамрагдах линкийг байршуулав.
📌Join Zoom Meeting:
https://us06web.zoom.us/j/89678300272?pwd=UZhOb0OpgVagVLGt8CkKS4HFFR34Am.1
🆔 Meeting ID: 896 7830 0272
🔐 Passcode: 123456
28/04/2026
"ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР"-ИЙН СУРГАЛТ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Монгол хэлний тухай хууль, "Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III", аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр албан даалгаварын хүрээнд "Үндэсний бичгийн цахим бичвэр” сургалтыг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс албан байгууллагуудад хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь төрийн албан хаагчид албан хэргээ хос бичгээр хөтлөх чадвар эзэмшихэд оршиж буй бөгөөд сургалтад аймгийн төвийн төрийн албан хаагчид хамрагдаж байна.
✅Уламжлалт бичгээ түгээн дэлгэрүүлье.
15/04/2026
СУМДЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
✅Сумдын төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг бэхжүүлж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бодлогын баримт бичгийг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Сумдын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг 2026 оны 04 сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.
✅Мөн үеэр тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Төрийн Архивын хэлтэс
10/04/2026
✅Архивын Ерөнхий газрын даргын 2023 оны
А/68 дугаар тушаалаар баталсан "Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"
10/04/2026
✅Төрийн архиваас үйлчилгээ үзүүлэхэд дараах баримт бичгийг үндэслэн лавлагаа, хуулбар олгож байна.
23/02/2026
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Гал морин жилдээ морин дэл дээр ассан Монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр төвшин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Altaï
ТӨРИЙНАРХИВ
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
