01/06/2026
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төв талбай, хүүхэд залуучуудын паркад үйл ажиллагаа явуулж буй хийлдэг болон автомат тоглоомуудын ашиглалт, аюулгүй байдал, ариун цэвэр, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчны шаардлагыг шалгаж, тоглоом эрхлэгч нарт холбогдох зөвлөмж, чиглэл өгч ажиллаж байна.
Шалгалтаар аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй хийлдэг тоглоомуудыг буулгууллаа.
‼️ХҮҮХЭД БҮРТ АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХАМТЫН ҮҮРЭГ ЮМ.
01/06/2026
Хүүхдийн баярын тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хугацаа, хадгалалт хамгаалалт, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавин ажиллаж байна.
Шалгалтын үеэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй , хугацаа дууссан зарим бүтээгдэхүүнийг хураан устгалд орууллаа.
Иймд эцэг эх, хүүхдүүд та бүхэн хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалган ч хэрэглэхийг зөвлөж байна.
01/06/2026
Хоггүй цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буй ах эгч нартаа талархаж, хогоо хаяхгүй байхыг уриалъя.
Арвайхээр сумын ЕБ-ын тавдугаар сургуулийн багш, ажилчид энэ жилийн хүүхдийн баярын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, хог хаяхгүй байхыг уриалан цэвэрлэгээ хийж байна.
Иймээс хүүхэд багачууд, эцэг эхчүүд хог хаягдлаа хаяхгүй цэвэрхэн баярлахыг уриалъя.
01/06/2026
“Хүүхдийн баяр” өргөн дэлгэр болж байна
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээг хүүхэд залуучуудын паркад зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд ЕБ-ын тавдугаар сургуулийн авьяаслаг сурагчдын урлагын тоглолт, Спорт өрөлтийн үзүүлэх тоглолт, Алтан хонх асуулт хариултын тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, OPEN MIC зэрэг үйл ажиллагаанууд болно.
ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ 🥰🥰🥰