504 мянган ахмад настны одоо авч буй тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ #МонголынМэдээ
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газар
НИЙГМИЙН ДААТГАЛ ТАНЫ НАСАН ТУРШИЙН БАТАЛГАА
12/06/2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ”-ИЙН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ДАРГАД ӨРГӨН БАРИЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.
Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа.
Үүнд:
👉 Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх
👉Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;
👉Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;
👉Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
Тэтгэврийн шинэчлэлээр:
✅Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрд шинээр олгоно.
✅504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
✅Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
✅Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.
✅Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
✅Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.
✅Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
✅25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.
✅Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
✅Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
✅Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлөхөөр тусгасан.
Эх сурвалж: mongolia.gov.mn
12/06/2026
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 82 дугаар зарлигаар шинэчлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар болон дүүргийн Нийгмийн даатгалын газруудын 10 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал болон яам, харьяа агентлагийн удирдлагууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Даваахүү оролцож, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг амжилттай өгч, төрийн жинхэнэ албан хаагч болсон нийт албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэхийг хүсэж, ажлын амжилт хүссэн юм.
Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийгмийн даатгалын салбарын нийт албан хаагчиддаа ажлын амжилтыг хүсье.
12/06/2026
АХМАДУУДДАА ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО
🇲🇳Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт 800 гаруй ахмадын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэл” сэдвээр үндсэн илтгэлийг тавьж, ахмадуудад чиглэсэн тэтгэврийн шударга тогтолцооны бодлого, цаашид хэрэгжүүлэх алхмуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
💠Миний бие уулзалтын асуулт, хариултын цагаар ахмадуудын сонирхсон асуултуудад хариулт өгч, салбарын яамнаас барьж буй бодлого, энэхүү тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн амьдралд үр дүнтэй, эзэндээ хүрсэн ажил болгох талаар нээлттэй ярилцлаа.
✅️Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс ахмадуудын нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.
12/06/2026
⚖ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Гэр бүл бол улсын хамгийн чухал нэгж. Монгол Улс анх удаагаа гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалттай болох гэж байна.
Манай яамнаас боловсруулсан энэхүү хууль нь гэр бүлийн сайн сайханд чиглэсэн, хүн амын өсөлтийн бодлогоо дэмжсэн, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхийг анхаарсан, гэр бүлийн гишүүн бүрийн хөгжлийг чухалчилсан, өөрөөр хэлвэл иргэн бүрд хамгийн ээлтэй хууль юм.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь гэр бүлийн харилцаатай холбоотой зөрчлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэдгээрээ манай хуулийн төслөөс ялгаатай.
Гэр бүлийн хөгжлийг дараах байдлаар дэмжинэ.
✅Гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх,
✅Ажил, амьдралын тэнцвэрийг хангах,
✅Гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих,
✅Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх,
✅Хүн амын бүлэгт чиглэсэн хөтөлбөрт үйлчилгээ үзүүлэх,
✅Гэр бүлийн өдрийг тэмдэглэхтэй холбоотой зохицуулалтууд
11/06/2026
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАЛТ НЭМЭГДЛЭЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын 2026 оны 5 дугаар сарын дүнгийн талаар цахим хурал зохион байгууллаа.
Хуралд Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бямбадулам, Нийгмийн даатгалын хамралт, сайн дурын даатгал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбадэлгэр болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, орлого, хамралтын хэлтсийн дарга нар, холбогдох байцаагч, мэргэжилтнүүд нийт 75 хүн оролцлоо.
2026 оны 5 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 2,288.6 тэрбум төгрөг оруулахаас 2,350.8 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөө 62,1 тэрбум төгрөгөөр давж 102,7 хувиар биелсэн дүнтэй гарлаа.
Шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелэхэд нийгмийн даатгалын хамралтын үзүүлэлтүүдийн өсөлт тодорхой нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 60,257 болж өмнөх оны мөн үеэс 845-аар, албан журмын даатгуулагчийн тоо 971,685 болж 10,982-оор, сайн дурын даатгуулагчийн тоо 140,983 болж 20,330-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
Цахим хурлаар цаашид хамралтыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, холбогдох чиглэл өглөө
11/06/2026
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн агуулга👌👌👌
11/06/2026
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа.
Үүнд:
👉 Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх
👉Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;
👉 Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;
👉 Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
11/06/2026
11/06/2026
УДИРДЛАГЫН ӨРГӨТГӨСӨН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн багийн хурал 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хурлаар Налайх дүүрэг болон Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн танилцуулга, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Хэнтий аймагт зохион байгуулсан хяналт үнэлгээний дүнгийн танилцуулга, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилласан тухай танилцуулгын тус тус сонсож хэлэлцлээ.
Налайх дүүрэг болон Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид хууль бус зөрчил гаргахгүй байхад анхаарч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Удирдлагын багаас үүрэг болголоо.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны “Ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай” А/119 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Даваахүүгээр ахлуулсан Ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 29-өөс ажлын 9 өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажилласан бөгөөд холбогдох ажлуудыг хамтран зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгах, өгөгдсөн үүрэг даалгаврыг 2026 оны 06 дугаар сард хэрэгжүүлэн, биелэлтийг тайлагнахыг үүрэг болголоо.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Arvayheer
