Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Share

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Үйл ажиллагааны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны зарчим: Албаны үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах, багаар ажиллах зарчим баримтална.
Тус байгууллага нь дарга, санхүүгийн байцаагч аудитор 6, бичиг хэрэг, жолооч гэсэн 9 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Photos from Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 28/05/2026

✅✅ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СОРИЛД ХАМРАГДЛАА.✅✅
🔸🔹Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, ахисан түвшинг тодорхойлох зорилгоор Насан туршийн суралцахуйн төв, Хэлний бодлогын салбар зөвлөлөөс үндэсний бичгийн 2 дахь удаагийн сорилыг 2026 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж, тус сорилд газрын албан хаагчид хамрагдлаа.✅✅
🔸🔹Энэ нь төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, үндэсний өв соёл, бичиг үсгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.✅✅

25/05/2026

🎯Монгол хэлний тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
📌Насан туршийн суралцахуйн төв, Аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор -ыг 2026.05.27-28 - ны өдрүүдэд зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдаарай.🤩🤩

18/05/2026

Миний ажлын нэг өдөр✍️✍️✍️
✍️Дотоод аудитор бүсгүйн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ❓️
“Нягт нямбай байдал, цагийн менежмент,
мэргэжлийн ёс зүй түүний ажлын үнэ цэн👍👍👍
✅️Өвөрхангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын аудитор, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.ЦОЛМОНТУЯА зочноор оролцлоо.

Photos from Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 15/05/2026

📍📍АРВАЙХЭЭР ХОТЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД НЭГДЛЭЭ.📍📍
🔹🔸2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр хотын хоёрдугаар улирлын бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд тус газрын албан хаагчид нэгдэж Дэлгэрэхийн булгын ойр орчмын талбайг цэвэрлэлээ.✅✅✅
"Суралцагч хот-Цэвэр ирээдүй-Соёлтой иргэн”

#БүхНийтийнИхЦэвэрлэгээ
#ЦэвэрОрчин

Photos from Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 15/05/2026

🍀🍀ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА.🍀🍀
🔹🔸Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус газрын хамт олон Арвайхээр сумын Их Монгол цэцэрлэгт хүрээлэнд 27 ширхэг хайлаас модны суулгац тарьж усалгааг хийлээ. ✅✅✅
📌📌НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА📌📌

13/05/2026

🔸Дотоод аудитыг сурталчлах сар🔸

12/05/2026

Дотоод аудиторууд бол сайн засаглалын суурийг бэхжүүлэгчид юм.

Сайн засаглал нь зөв шийдвэр, хариуцлагатай удирдлага, ил тод үйл ажиллагаа, үр дүнтэй хяналтын тогтолцоон дээр тогтдог.

Харин дотоод аудиторууд нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагаанд хараат бус, бодитой үнэлгээ өгч, удирдлага болон зөвлөлд итгэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг мэргэжилтнүүд юм.

Тэд байгууллагын итгэлцэл, хариуцлага, ил тод байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд үнэ цэн нэмдэг стратегийн зөвлөхүүд юм.

Сайн засаглалтай байгууллагын ард чадварлаг дотоод аудиторууд байдаг.

Photos from Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 12/05/2026

🔸2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр
🔹Угийн бичгээ хөтлөхөд СУРАЛЦЪЯ
🔹Удмын сангаа хамгаалахад ОРОЛЦЪЁ уриан дор Нэг өрх-Нэг Угийн бичиг-III нөлөөллийн аян өрнөж байгаатай холбоотой байгууллагын “Эцэг эхийн зөвлөл” Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран албан хаагчдад “Угийн бичиг” сургалт зохион байгууллаа.✅✅✅

Photos from Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар's post 11/05/2026

📍📍Аймгийн Засаг даргын 2026 оны А/158 дугаар захирамжаар сар бүрийн эхний Долоо хоногийн Баасан гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон зарласан. ✅✅
🔸🔸Үүнтэй холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын Гэр бүлийн өдрөөр хүүхдүүдтэйгээ цагийг хамт аз жаргалтайгаар өнгөрөөх, гэр бүлийн эерэг хандлага бий болгох, урам зориг өгөх зорилгоор байгууллагын Эцэг эхийн зөвлөлтэй хамтран Өвөрхангай марафон-2026 бүх нийтийн гүйлтийн 1,500 метрийн гэр бүлийн төрөлд оролцлоо.
Манай аймаг-Эрүүл иргэн уриан дор зохион байгуулагдсан Марафон-2026 бүх нийтийн гүйлтэнд амжилттай оролцсон хүүхдүүдээ Дурсгалын медаль, Батламж гардууллаа.👏🏻👏🏻😊😊

09/05/2026

📍📍Өвөрхангай марафон-2026📍📍
❤️Гэр бүлийн төрөлд амжилттай оролцсон байгууллагын гэр бүлүүддээ талархлаа.🤝❤️

Want your business to be the top-listed Government Service in Arvayheer?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

V
Arvayheer
62010