•Onna•

•Onna•

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from •Onna•, Sühbaatar.

28/10/2025

I have a big psychological problem. 🥲

23/10/2025

#Бусдыг бусдыг гэж бодож яваад үнэндээ өөрийн гэсэн зүйлсээ алдсан бололтой.

Photos from •Onna•'s post 30/09/2025

Ээжээ та охиндоо гомдоогүй биздээ
Охин тань уул өргөж таныхаа ачийг хариулах урт холын бодолын тэнд дараатай л яваа шүү
Үүрээс нойрыг тань харамлахдаа
Өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг тань өмөөрөхдөө
Тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу барьж суувал болжил байна л даа ээжээ
Гэлээ ч ээжий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы цахаас ч хол байдаг юм шүү ээжээ
Нэг л өдөр зай тань ханхайж
Нэг л өдөр хацар эзгүйрэн гэж бодож чаддагүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтөлж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддагүй дээ
Буянтай таныхаа ачийг би буцах гийчний бэлэгний хариу шиг яаараагүй дээ алдаж мэдэх юм аа
Гэлээ ч миний ээжий охиндоо битгий гомдоорой
Охин тань уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодолын тэнд дараатай л яваа шүү ээжээ
Хайрт ээж таныгаа би
Мөнхийн мөнхөд хайрлана
Будан суухаас нь өмнө
Тэнгэрээ аргадья
Буурал нөмөрхөөс нь өмнө
Ээжийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлэн байж
Хүн болохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү
Санчигнь д гэрэлтдэг ижий минь

Би боддог юм
Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яхвээ
Зүүдлээд сэрэхэд миний ижий дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм
Өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яхвээ
Өмөлзсөн хушуугаа ижийдээ би үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм
Дутуутай хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй ч яхвээ
Дууны мөнхын эхлэл шиг миний ижий
Үрдээ харагджил байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж
Би ижийнхээ тухай шүлэглэж
Тэнгэр мэт
Бурхан мэт
Ижий таниа
Дуу нь өргөлөө өргөж байна
🫶🫶🫶

17/09/2025

•Тэвэр тэвэр гунигийг минь
•Тэсгэл алдам тэвчээрийг минь
•Тээр холоос чи ажаад үздээ
•Тэсгэм хүйтэн байгаа биз!

31/08/2025

Амьдрал гэх энэ тодотгол
Алдаа бүрийг минь уучилсан мэт
Ахина мэдрэхгүй юм шиг
Алдрайхан насны минь тэр дүр төрх

-Орь үндэсгүй сарнина одох шиг
-Орчлонгийн нэгэн харуусал

Алс хол дүүлэн ниссэн тэр шувууг
Аргагүй эрхэнд би санах юм
Алдаа эндэгдэл бүрт
Амсхийх тайтгарлал минь байсансан

R.P.R 🌊🕊️🫂

03/08/2025

Хүнд гэхдээ амьдралыг нь гэрэлтүүлж, гийгүүлж, гунигтай амьдралыг нь аз жаргалтай болгоод орж ирсэн хүн байдаг.
Яг л нэг тийм бүрхэг тэнгэр, бороо орсны дараа нар гарж солонго татаад үнэхээр гоё үзэсгэлэнтэй болдогтой адил. Тэр хүнийг амьдралд минь гарч ирснээс хойш амьдралын минь бүхий л хар бараан дурсамж нь аажим аажимаар алга болоод ч байх шиг, эргэн тойрны зүйлс урьд өмнөхөөсөө ч илүү сайхан сэтгэл татам болсон мэт, тэр хүнээс авж байгаа мэдрэмж бүр нь гайхмаар гоё, нандин, хайрлаад л баймаар. Өөрт байгаа бүх хайраараа хайрлаад ч багадмаар тийм л сайхан нандин хүний үр ганц л заяадаг юм шиг ээ.
Гэхдээ тэр орчлонг тэр чигт үзэсгэлэнтэй болгож байсан нар, солонго хэсэгхэн зуур бүх зүйлсийг гийгүүлж байгаад л сарниж, жаргаад алга болдог.
Амьдралыг минь гийгүүлж байсан тэр нэгэн эрхэм хүн минь яг үүнтэй адил хэсэгхэн зуур гийгүүлж, гэрэлтүүлж, гайхшируулж байгаад нар мэт жаргаж солонго мэт сарних хайр байсан юм.❤️

21/05/2025

Харж байхад хамгийн чанга инээмсэглэж байгаа хүн л хамгийн түрүүнд араас хутга шаадаг. Хамгийн “чи мундаг шүү” гэж хэлдэг хүн л бусдад чамайг муулахдаа илүү гардаг.

Ийм хүмүүсийн хажууд байх тусам өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Яагаад гэвэл тэд хуурамч, харин чи жинхэнэ. Тэд дүр эсгэдэг, чи итгэдэг. Итгэлийн хариуд хугарал авдаг. Сайн харьцааны хариуд хоёр нүүр.🥀🤍

15/05/2025

#Хүннэгалдаалбиз

~Хоёр биш нэг олдох амьдралд арай л дэндүү зэмлэх юмаа.
~Хүн болгон л сайхан амьдрах гэж өдрөөс өдөрт хичээж яваа.
~Урмын үг хэлдэггүй юмаа гэхэд давс хачир нэмж ярих хэрэг юу байна.
~Адилхан Аав, Ээжийн эрх танхил охид хөвгүүд.
~Аргаа олох гэж энэ нийгэмд чинь алдаж онож яваа л хүмүүн.
~Одоо үеийн нийгэм угаасаа л тартагтаа тулсан шүү дээ.
~Өнгө зүс мөнгөтөйг дагаж намирдаг нөхдүүд үй түмээрээ бий.
~Хүн шиг л хүн харин ховорхон юм даа.
~Атаа хорсол үзэн ядалт гомдол тээсэн хүн хол явахгүй ээ.
~Сайн муугийн ялгаад цааш явах нь харин хувь хүний л ухамсар.
~ХҮНД гэхдээ хувийн орон зай гэж зайлшгүй байдаг юмаа.
~Тэрийг л сайн ойлгочих хэрэгтэй!
~Мянга ингэ тэг гэж хэлсэн ч тэр хүн сэтгэл дотороо аль хэдийнээ бүхнийг хүлээн зөвшөөрөөд сонголт гаргаад шийдвэрт хүрсэн цагт хэн ч юу ч гэсэн наалдахаа больдог юмаа.
~Чиг чигтээ л мөр мөрөөрөө заяа төөрөг хувь тавилангаа дагаад амьдарцгаая.
~Илүү дутуу амныхаа зоргоор хаа хамаагүй үсчиж ярьдаг байхаа больмоор байна.
~Хувь хүний сонголтыг хүндэтгээд өөрт чинь таалагдахгүй байсан ч орхиж сур.
~Хүн болгонд тааруулж амьдарна гэж юу байхвээ!
~Тэр байтугай зам нийлэхгүй, нэг газрын агаар нийлэхгүй ч хүмүүс гэж байдаг.
~Орчин үед чинь хэн хэлэмгүй доломгойн биш .
~Чимээгүй хөдөлмөрлөдөг хүн л олны хараанд сайхан харагддаг юмаа.
~Хүмүүс эндүүрээд байгаа бололтой!
~Гоё сайхан хувцастай,гоё сайхан бие зүстэй, нэгнийг толгой дээрээ тахидаг болж.
~Харин ч миний бодолоор өөрт байгаагаа нямбай цэвэрхэн өмсөөд, хэрэглээд үнэтэй брэнд үнэтэй утсаар нэгнийгээ дүгнэх биш .
~Хэн их байгаагаараа өнөөдөр энэ нийгэмд дасан зохицоод өөрийгөө аваад амьдрахын төлөө явж байгаа нэг л надад сэтгэлд таатай санагддаг.
~Гэхдээ хүн хүний бодол их өөр.
~Аа гэхдээ бас ямар нийгэмд амьдарч байгаагаа бодох л хэрэгтэй.
~Тэнгэрийн юм ярьдаг хүмүүс хөрс шороо газар дээрээ буувал зүгээр юмдаа.

11/05/2025

Цаг нь болохоор бүхнийг орхиж сур
Хэрэггүй харилцаа холбоог тасалж, буруу зуршлаас салж, чанаргүй нөхөрлөлөөс зайлсхийж, өгөөжгүй ажлаа хүлээлгэн өгч, чамайг үнэлдэггүй хүмүүсээс зайгаа барьж, хөгжилтэй үдэшлэг байсан ч цаг нь болохоор гэртээ харьж сур. Сөрөг бодол, гунигт дурсамж, зовлон дагуулдаг харилцаа, муугаар нөлөөлдөг хүмүүсээс цаг тухайд нь ангижирч байх хэрэгтэй.
Цаг нь болохоор бүхнийг орхиж сур.

01/05/2025

Хүн гэдэг амьдралын гэрэлд биш, сүүдэрт хэн байж чаддаараа танигддаг.
Тиймээс хэн нэгэн чамаас нүүр буруулсан бол, чи өөрийгөө голоод хэрэггүй.
Харин ч хэн хэнийх нь үнэн төрх тодорхой боллоо, энэ мөчид.

21/04/2025

Нойр хүрэхгүй шөнө гэдэг бол зүгээр л унтаж чадахгүй байдал биш. Тэр бол сэтгэлдээ тээсэн бодлуудын дунд живж, чимээгүй ертөнцөд ганцаараа үлдсэн мэт мэдрэмж.
Хэн нэгнийг үгүйлэх, өөрийгөө эргэцүүлэх,
эсвэл зүгээр л амьдралын утга учрыг нэхэн бодох — яг тийм шөнө.

Дэрэн дээр толгойгоо тавьсан ч сэтгэл чинь амрахгүй. Нүд чинь анисан ч тархи чинь тасралтгүй ярина.

"Хэрвээ би тэгээгүй бол яах байсан бол?"
"Тэр намайг боддог болов уу?" "Би яг зөв зүйл хийсэн үү?" гэсэн бодлуудад хөтлөгдөж, өөрийгөө дахин дахин хайж эхэлдэг.

Энэ бол дотроо нуусан бүхнээ анхаарч сонсох цаг.

20/04/2025

Ном уншиж байхдаа хуудсыг нь алгасвал л утгаа алдчих болохоор чаддаггүй шүү дээ, амьдрал яг ийм л байдаг. Мөр бүрийг уншиж, дүр бүртэй уулзах хэрэгтэй. Зарим нь чамд таалагдахгүй ч байж болно. Харин магадгүй зарим хуудас нь чамайг хэдэн хоног уйлахад хүргэнэ. Хааяа уншихыг хүсдэггүй зүйлээ уншина, заримдаа харин тэр хуудсыг дуусгахыг хүсэхгүй. Гэхдээ л үргэлжлүүлэх хэрэгтэй, дуустал нь.

Want your business to be the top-listed Government Service in Sühbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Website

Address

Suhbaatar