03/06/2026
Сүхбаатар Aймгийн Цагдаагийн Газар
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын албан ёсны фейсбүүк хуудас👮🏻♂️👮🏻
Official page of Sukhbaatar province Police Department
Ургах нартай золгодог, эх орны зүүн өмнөд хязгаар Дарьгангын тал нутагт 1942 онд “Жавхлант шарга” буюу одоогийн Сүхбаатар аймаг байгуулагдсан үеэс аймгийн Цагдаагийн байгууллагын түүх эхэлдэг. Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага анх ДЯЯ-ны сайдын 1942 оны 01 сарын 12-ны өдрийн тушаалаар “Цагдан сэргийлэх” анги нэртэйгээр байгуулагдаж байсан.
Цагдаагийн албаны эрхэм зорилго: Найдвартай, баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн дэмжлэг
03/06/2026
02/06/2026
📢 Зүүн бүсийн аймгууд мал хулгайлах гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтарсан цахим зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөнөөр зүүн бүсийн аймгуудад гарч буй хулгайн болон мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар мэдээлэл солилцсон юм. Түүнчлэн эзэн холбогдогч нь олдоогүй байгаа хэргүүдийг шуурхай илрүүлэх, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудалд гол анхаарлаа хандууллаа.
Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажиллагаанд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж, хоорондоо шуурхай мэдээлэл солилцдог тогтолцоог сайжруулахаар боллоо.
#ГэмтХэргээсУрьдчиланСэргийлэх
#ЗүүнБүс
#ХамтынАжиллагаа
#Сүхбаатар
#Хэнтий
#Дорнод
02/06/2026
#СУДАЛГААНД ОРОЛЦВОЛ ТА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛНО‼️‼️‼️
Арилжааны банкны нэр, логог ашиглаж хуурамч линк холбоосоор дамжуулан иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар хуулбарлан авч дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул иргэд та бүхэн сэжигтэй линк холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулахгүй байхыг зөвлөж байна.
02/06/2026
Цахим залилангийн хохирогч болсон бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 5126-5666 дугаарын утас руу залгана уу. Таны гомдлын дагуу мөнгө шилжүүлсэн дансны гүйлгээг царцаах боломжтой. Таны гомдлыг 24 цагийн хугацаанд хүлээн авна.
02/06/2026
01/06/2026
🎈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Сүхбаатар Соёл амралтын хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа баяр хөөр, дуу хуураар бялхан, өргөн дэлгэр болж өндөрлөлөө. 🥰🎉
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүд, иргэд маань урлаг соёлын гайхалтай тоглолтууд, хөгжөөнт тэмцээн уралдаан, авьяаслаг багачуудын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж сонирхон, нэгэн өдрийг гэр бүлээрээ халуун дулаан, мартагдашгүй өнгөрүүллээ. ✨👨👩👧👦🎪
Баярын талбайд цугласан иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудаа болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Цагдаагийн газрын 26 алба хаагч, 1 хүүхэд хамгаалагчийн хамтаар хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулан ажиллалаа. 🙌🛡️
Баярын хөл хөдөлгөөн дунд эцэг, эх, асран хамгаалагчаасаа түр төөрсөн байсан 8 бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, гар утсаа гээж, сандарсан 1 хүүхдэд утсыг нь олж өгөн иргэдийг цахим болон бусад төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, зөвлөгөө мэдээлэл бүхий 50 гарын авлага, санамжийг тарааж, бага насны 120 хүүхдэд эцэг, эх, асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий тусгай бугуйвчийг зүүлгэж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. 🌟
Бяцхан үрсийнхээ аюулгүй байдалд үргэлж анхаарал тавьж, олон нийтийн газарт явахдаа хөтлөх, хараа хяналтаа сулруулахгүй байхыг эцэг эхчүүддээ уриалж байна.
#ХүүхдийнБаяр
#ЦагдаагийнАлба
#ИргэдийнАмарАмгалангийнТөлөө
#ХүүхэдХамгаалал
31/05/2026
🎈 "БИД НЭГ ГЭР БҮЛ" БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎉
Эх орныхоо амар амгалан, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчдынхаа ар тал, хайртай гэр бүл, бяцхан үрсэд нь баяр баясал бэлэглэх, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан хүндэтгэлийн арга хэмжээ “Шарга” кино театрт амжилттай зохион байгуулагдлаа.
Баярын арга хэмжээний үеэр цагдаагийн алба хаагчдын хүүхдүүд өөрсдийн сурсан дуу хуур, бүжиг, шүлэг зэрэг дундаршгүй авьяас чадвараа тайзнаа бахархалтайгаар үзүүлж, үе тэнгийнхэндээ болон эцэг эхчүүддээ бэлэг барилаа. Мөн хүүхдүүдийн дунд "Азын сугалаа" зохион байгуулж, олон олон бяцхан үрс азтан болж, гэнэтийн бэлгээр дүүрэн, баяр дээр баяр нэмсэн юм.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу хүүхэд багачууд үе тэнгийнхэнтэйгээ хамт тусгайлан бэлтгэсэн сургамжтай, сонирхолтой хүүхэлдэйн киног тухлан үзэж сонирхлоо. Үүний дараа кино театрын дэргэдэх тоглоомын төвд цагийг тун ч хөгжилтэй, эрч хүчтэй өнгөрүүлж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Цагдаагийн газрын удирдлагуудын зүгээс хүрэлцэн ирсэн бяцхан зочиддоо баярын мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрт баярын бэлэг гардуулан, тэднийхээ сурлага хөдөлмөр, ирээдүйн зорилгод нь өндөр амжилт хүслээ.
"Аав, ээжийнхээ албаны нэр хүндийг өндөрт өргөж, нийгэмдээ тустай, зөв хүн болон төлөвших ирээдүйн эзэд болох бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе!"
#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#Цагдаагийнхүүхдүүд
#БяцханҮрс
#ШаргаКиноТеатр
#ХүүхдийнБаяр2026
31/05/2026
🏃♂️💨 “ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэх идэвхийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, мөн хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголтыг нийгэмд түгээх зорилготой “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” марафон гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд нийт 1,014 хүүхдүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээнд оролцогчид насны онцлогоосоо хамааран дараах зайн ангиллуудад эрч хүчтэйгээр уралдлаа.
🏃 500 метрийн зайд: 6–7 нас болон 8–9 насны хүүхдүүд
🏃♂️ 1 километрийн зайд: 10–11 нас болон 12–13 насны хүүхдүүд
🏃♀️2.5 километрийн зайд: 14–15 нас болон 16–18 насны өсвөр үеийнхэн
Тэмцээний үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр цагдаагийн газрын 30 алба хаагч ажиллаж, арга хэмжээг ямар нэгэн эрсдэлгүй зохион байгууллаа.
"Спортоор дамжуулан хүүхэд бүрийн доторх ялагчийг сэрээж, ирээдүйн зөв иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх нь бидний зорилго юм."
Тэмцээндээ идэвхтэй оролцож, барианы шугам хүртэл тууштай тэмцсэн нийт хүүхэд багачууддаа спортын өндөр амжилт, эрүүл энх, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🌟🏅
#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#ХүүхэдБүрЯлагч
#Марафон2026
#ЭрүүлАмьдралынХэвМаяг
#ЦагдаагийнАлба
Click here to claim your Sponsored Listing.
