Сүхбаатар аймгийн ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Сүхбаатар аймгийн ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Share

Мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ

24/04/2026

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ "ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН"-ЭЭР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Сүхбаатар аймгийн төсөл сонгон шалгаруулах “Дэд хороо”-нд ажиллахыг урьж байна.
✅Тавигдах шаардлага:
ЖДҮХСангийн журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:
• Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
• Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
• Сантай бизнесийн холбоогүй
• Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
• Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Анкет
• Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
• Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
• Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
☎️Холбогдох материалыг 2026 оны 05 сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл аймгийн ХХААГ-ын 06 тоот өрөөнд хүлээж авна
Холбогдох утас:88087292

Photos from Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia's post 20/04/2026
Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам's post 07/04/2026
Photos from АДАПТ ТӨСӨЛ's post 29/03/2026
26/03/2026
Want your business to be the top-listed Government Service in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Монгол улс Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 1-р баг
Baruun-Urt
976