25/05/2026
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НЫ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Зарим гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Даваа гаригт судалдаг бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар зарим гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.2 хувиар буурсан байна. Үүнд: Задгай сүү (литр) дунджаар 3000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 500 (-14.3%) төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Бусад нэр төрлийн хувьд ижил түвшинд байна.
19/05/2026
СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2026 ОНЫ ЭХНИЙ 4 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авч танилцана уу👉
https://medee.nso.mn:3005/api/articles/imagesCk/1779188546256-nso-taniltsuulga_4%20sar%202026_web.pdf
18/05/2026
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 18-НЫ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Зарим гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Даваа гаригт судалдаг бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 18-ны байдлаар зарим гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.8 хувиар өссөн байна. Үүнд: Хонины мах (кг) дунджаар 23.5 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.5 (2.2%) мянган төгрөгөөр, үхрийн мах (кг) дунджаар 26.5 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.0 (3.9%) мянган төгрөгөөр, ямааны мах (кг) дунджаар 19.0 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.0 (5.6%) мянган төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин задгай сүү (литр) дунджаар 3500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 150 (-4.1%) төгрөгөөр буурсан байна. Бусад нэр төрлийн хувьд ижил түвшинд байна.
12/05/2026
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Зарим гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Даваа гаригт судалдаг бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 11-ний байдлаар зарим гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.5 хувиар өссөн байна. Үүнд: Хонины мах (кг) дунджаар 23.0 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.0 (4.5%) мянган төгрөгөөр, 1-р зэргийн гурил (кг) дунджаар 2650 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 50 (1.9%) төгрөгөөр, задгай цагаан будаа (кг) дунджаар 3717 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 50 (1.4%) төгрөгөөр, задгай элсэн чихэр (кг) дунджаар 3750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 17 (0.4%) төгрөгөөр, дизелийн түлш /евро/ (литр) дунджаар 5270 төгрөг байгаа нь 450 (9.3%) төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин энгийн дизелийн түлш (литр) дунджаар 4713 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 44 (-0.9%) төгрөгөөр буурсан байна. Бусад нэр төрлийн хувьд ижил түвшинд байна.
04/05/2026
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 04-НИЙ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Зарим гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Даваа гаригт судалдаг бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 04-ний байдлаар зарим гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.8 хувиар өссөн байна. Үүнд: Үхрийн мах (кг) дунджаар 25.5 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.5 (6.2%) мянган төгрөгөөр, ямааны мах (кг) дунджаар 18.0 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 1.0 (5.9%) мянган төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин задгай сүү (литр) дунджаар 3 650 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 150 (-3.9%) төгрөгөөр буурсан байна. Бусад нэр төрлийн хувьд ижил түвшинд байна.
27/04/2026
ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Зарим гол нэрийн барааны үнийг 7 хоног бүрийн Даваа гаригт судалдаг бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны байдлаар зарим гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногийн дундаж үнээс 0.3 хувиар буурсан байна. Үүнд: Дизелийн түлш /евро/ (литр) дунджаар 4 820 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 50 (-1.0%) төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Бусад нэр төрлийн хувьд ижил түвшинд байна.