Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Share

Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын албан ёсны хуудсанд тавтай морил

Байгууллагын чиг үүрэг, зорилго зорилт
Чиг үүрэг: Төрийн байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилгээний нэр төрөл, тоо чанар, арга хэлбэрийг боловсронгүй болгох, үйлчилгээ үзүүлэх хэлбэр, арга зүйг сайжруулах үндсэн дээр иргэн хуулийн этгээдэд үйлчилгээг үр ашигтай шуурхай хүргэх чиг үүрэг

04/06/2026

✅ Танд зөвлөе-3
Уурхайн машин механизмын аюулгүй ажиллагаа.

04/06/2026

Авлигаас хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

04/06/2026

✅ Авлигыг хэрхэн мэдээлэх вэ?

04/06/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ
🗓 2026-06-04
🏨Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн дараах сул чөлөөтэй ажлын байранд урьж байна.
📣📣📣
Ажлын байрны захиалга шинээр өгөх, зарлуулах бол
аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай холбогдоорой 👇
📍 Хаяг:
🏢Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
☎️ Утас: 7044-2923
📧 И-мэйл: [email protected]

03/06/2026

📢НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН 👵👴ТЭТГЭВЭР,♿️🤰🤱ТЭТГЭМЖ,👩‍👧‍👧👨‍👧‍👦ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН 2026 ОНЫ
06 ДУГААР САРЫН ОЛГОЛТЫН ХУВААРЬ

АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА 02/06/2026

📢 Нээлттэй ажлын байрны мэдээллээ ирүүлнэ үү
Баярлалаа 👍

АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА Сул чөлөөтэй ажлын байрны зараа тухай бүр цахимаар ирүүлнэ үү. /Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дугаар заалт, Байгууллагын нууцын тухай х...

Photos from Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 28/05/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ
🗓 2026.05.28
Наранмандал ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 👇
📌 Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байрлах алтны үндсэн ордын уурхайд 14/14 ростерийн хуваариар ажиллана.

✨ НАРАН МАНДАЛЫН ДАВУУ ТАЛ:
✔ Жилийн 4 улирал тасралтгүй үйл ажиллагаатай
✔ Ажилтнуудаа дэмжих, сонсох хөтөлбөрүүдэд хамрагдах боломж
✔ Өөрийгөө хөгжүүлэх, шинэ туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх орчин
✔ Чадварлаг, туршлагатай, эрч хүчтэй залуу хамт олон
✔ Цалинтай чөлөө болон бусад бонус, урамшуулал
✔ Сар бүрийн аюулгүй ажиллагааны бонус
✔ Ажилласан жилийн нэмэгдэл
✔ Орон нутгийн харьяат ажилтнуудад бүс нутгийн нэмэгдэл

🔗 Байгууллагын мэдээлэл болон ажлын байрны дэлгэрэнгүйтэй танилцах:
• Компанийн Facebook хуудас: Naran Mandal | Ulaanbaatar | Facebook
• YouTube суваг: https://www.youtube.com/
• Зангиа.мн ажлын байрны мэдээлэл: https://hrms.zangia.mn/jobs
• Товч анкет бөглөх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfzbJemsEg6fulMPPge_5N7iprHZ9sFBltvN-VviipkLNxyFw/viewform?usp=header

🕵Ажлын байрыг сонирхож буй иргэд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 1 давхар 108 тоотод ирж мэдээлэл авч, анкет бөглөнө үү.

☎️ 7044-2923
📧 [email protected]
🌐 www.bayankhongor.hudulmur-halamj.gov.mn

Photos from Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 26/05/2026

🤝ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас “Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө” -нд хийсэн гүйцэтгэлийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хооронд Төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг иргэдэд ил тод, нээлттэй болгож, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийг ажлын байрны мэдээ, мэдээллээр хангах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

✅ Санамж бичгийг байгуулснаар:
🔹 Төрийн байгууллагуудын сул орон тоо болон шинэ ажлын байрны мэдээлэл цаашид ejob.gov.mn системд нийтэд нээлттэй, шуурхай мэдээлэгдэнэ.
🔹 Төрийн жинхэнэ болон тусгай шалгалтад оролцох иргэд хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэлд хамрагдах боломж нэмэгдэнэ.
🔹 Ажил хайж буй болон ажил эрхлэхэд хүндрэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх хамтарсан арга хэмжээ, мэдээллийн өдөрлөгүүд зохион байгуулагдана.
🔹 Төрийн байгууллагын хүний нөөц бодлого, тогтолцооны үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилт хяналттай, уялдаатай болно.

💬 Иргэд та бүхэн ажлын байрны мэдээлэл авах, бүртгүүлэхийг хүсвэл ejob.gov.mn сайт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар-т хандана уу.

#БаянхонгорАймаг #ХамтынАжиллагаа #ТөрийнАудит #ХөдөлмөрЭрхлэлт #ТөрийнАлба #ИлТодБайдал

Photos from Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 22/05/2026

📢 АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ
🗓 2026-05-22
🏨Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн дараах сул чөлөөтэй ажлын байранд урьж байна.
📣📣📣
Ажлын байрны захиалга шинээр өгөх, зарлуулах бол
аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай холбогдоорой 👇
📍 Хаяг:
🏢Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
☎️ Утас: 7044-2923
📧 И-мэйл: [email protected]

20/05/2026

🎯 БАНКААР ДАМЖУУЛАН ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛ

💰 ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
✅ Хувиараа хөдөлмөр эрхлэгч — татварын албанд бүртгэлтэй, бие даан аж ахуй эрхлэгч
✅ Малчин — мал аж ахуй үндсэн орлогын эх үүсвэр болсон иргэн
✅ Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч — 50 сая хүртэлх хөрөнгө/орлоготой аж ахуйн нэгж, иргэн
✅ Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн — улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх бүхий төлөөлөгч
✅ Гадаадаас буцаж ирсэн иргэн — суралцахаас бусад зорилгоор 6+ сар гадаадад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирээд 48 сар хүрээгүй иргэн

🏦 ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Жилийн 7%-ын хүүтэй 36 сарын хугацаатайгаар
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин 20 сая₮ хүртэл
- Нөхөрлөл/хоршоо, гадаадаас ирсэн 40 сая₮ хүртэл
- Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 50 сая₮ хүртэл

🏛️ Банк: Төрийн банк болон Хаан банкаар дамжуулан олгоно

✅ ЗЭЭЛ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
Дараах нөхцлийг бүгдийг хангасан байх шаардлагатай:
🔹 Өрийн мэдээллийн нэгдсэн сан болон Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
🔹 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлгүй байх
🔹 Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх
🔹 Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй байх

📋 БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
1. Зээл хүссэн өргөдөл (батлагдсан загварын дагуу)
2. Иргэний үнэмлэхийн хуулбар / Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
3. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлгүй тухай тодорхойлолт
4. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
5. Татвар, нийгмийн даатгалын өргүй тухай тодорхойлолт
6. ЖДҮХС, ХАААДС-д хугацаа хэтэрсэн зээлгүй тухай тодорхойлолт
7. Барьцаа хөрөнгийн өмчлөх/эзэмших эрхийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
8. Шаардлага хангасан бизнесийн төсөл

📌 ТӨСӨЛД ТАВИХ ШААРДЛАГА
Бизнесийн төсөл нь дараах 5 нөхцлийг хангасан байна:
1️⃣ Зорилт, үр дүн тодорхой тусгагдсан байх
2️⃣ Ажиллах хүч, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны орчин тооцоолсон байх
3️⃣ Орон нутгийн онцлог, давуу талд тулгуурлан өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх/үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байх
4️⃣ Хүссэн зээлийн дүнгийн 40%-иас доошгүй барьцаа хөрөнгөтэй байх
5️⃣ Төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож, цаашид хадгалах боломжтой байх

⭐ ДАВУУ ЭРХ
🐑 "Цагаан алт" хөдөлгөөн — арьс, шир, ноос, ноолуур боловсруулах бизнест давуу эрх олгоно
🔄 Дахин зээлд хамрагдах боломж — өмнө нь ХЭДС-аас зээл аваад зориулалтын дагуу зарцуулж, тодорхой үр дүнд хүрсэн, хугацаандаа төлсөн иргэн, аж ахуйн нэгж дахин хамрагдаж болно

📞 ХААНА ХАНДАХ ВЭ?
👉 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 108 тоот
👉 Сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
🌐 bayankhongor.hudulmur-halamj.gov.mn
📱70442923

📢 Ажлын байр шинээр бий болгох, өргөтгөх, хадгалах зорилготой бол энэ боломжийг бүү алдаарай!

#ЖижигЗээл #ХөдөлмөрЭрхлэлт #БичилБизнес #ХЭДС #ТөрийнБанк #ХаанБанк

Want your business to be the top-listed Government Service in Bayanhongor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Bayanhongor