22/05/2026
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.🐆🍀🌳🐛🦅
ӨНӨӨДӨР “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь дэлхий дахинд биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг таниулах, хамгаалал, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилготой юм.
Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэн ажиллаж байна.
Биологийн олон янз байдал гэдэг нь зөвхөн амьтан, ургамлын төрөл зүйлээр хязгаарлагдахгүй бөгөөд тэдгээрийн генетикийн ялгарал, амьдрах орчин, хуурай газар болон усан орчны экосистемийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний ойлголт юм. Энэхүү олон янз байдал нь хүн төрөлхтний амьдрал, хүнс, ус, эрүүл мэнд, уур амьсгалын тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой.
2026 онд Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа, байгаль хамгааллын бодит үйл ажиллагаа дэлхийн хэмжээний өөрчлөлтөд хүргэх боломжтойг онцолж байна.
Энэ жилийн хувьд БОУАӨЯ баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форумыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Увс аймагт зохион байгуулж байна.
18/05/2026
❌НЭГ ХОГ ХАЯГДАЛ БАЙГАЛЬД БҮРЭН ШИНГЭХЭД ИХ ХУГАЦААГ ЗАРЦУУЛДАГ.
♻️Нэг удаагийн хуванцрын хэрэглээнээс татгалзъя
♻️Хуванцрын хэрэглээг багасгая
#Ногоонхөгжил
18/05/2026
Хуванцрын анхны хувилбарыг бүтээгээд 119 жил, өргөн хүрээнд ашиглаад 76 жил болж байгаа ч хүн болж мэндэлсэн цагаасаа эхлэн хуванцраар бүтээгдсэн эд зүйлсийг хэрэглэж, хуванцраас бүтсэн хувцас өмсөж, хуванцраар амьсгалж, “идэж” бүхий л амьдралынхаа туршид түүний хараат болжээ.
Хуванцрын хор уршиг, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг мэддэг ч хэрэглэсээр байх уу?
✅Шийдэл энгийн:
-Нэг удаагийн хуванцраас татгалзъя
-Хуванцрын хэрэглээг багасгая
17/05/2026
БАЯНХОНГОР АЙМАГТ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн орон нутгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийг тус аймгийн удирдлага, Байгаль орчны газар, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Бөөн цагаан – Орог нуурын сав газрын захиргаа, газар ашиглагч хуулийн этгээд, орон нутаг болон орчны бүсийн иргэд болон бусад холбогдох төлөөллүүдэд танилцуулж, санал солилцов.
Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогч талууд хуулийн шинэчлэлийн онцлог, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрын харилцааг шинэчлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газар, түүний бүртгэл, менежментийг сайжруулах, Ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцоор хамгаалагдсан газруудын эрх зүйн орчин, хамгааллын менежментийн талаар саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хуулийн төсөл нь цаг үеэ олсон, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзлээ.
12/05/2026
Эрхэм та бүхэн Их Богд хайрхны төрийн тахилгадаа ёсыг дагаж, мууг тэвчин, бие сэтгэлээ ариусгаж оролцохыг уриалж байна.
📌Баянхонгор аймаг, Богд сум, Хориулт
📍2026.06.03
08/05/2026
"НОГООН БАЙГАЛИА ӨВЛҮҮЛЬЕ" БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛЛТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.☘️☘️
2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баганат талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж хамгаалалтын захиргаа иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Байгалиа унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн төлөө хамтдаа🌳🙌
#нээлттэйхаалганыөдөрлөг