Баянхонгор Аялал жуулчлал

Баянхонгор Аялал жуулчлал

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор Аялал жуулчлал, Public & Government Service, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг, БОАЖГ-ын байр, Мэдээллийн төв, Bayanhongor.

11/09/2024

Монгол тамирчдадаа баярлалаа - Thank you ❤️🇲🇳

25/07/2024

"UNITEL" БАЯРЛАЛАА.
📍 АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ӨӨРИЙН ЭЗЭМШИЛ БОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫН ӨНГӨ ҮЗЭМЖ, ГАДНА ТОХИЖИЛТИЙГ САЙЖРУУЛАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
✅Ламын гэгээний мэлмий гийсний 385 жилийн ойг угтан Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар ОНӨАТҮГ, Цэвэр хот ОНӨАТҮГ -уудтай хамтран аж ахуйн нэгж байгууллагуудад өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн 50м хүртэлх зам талбайг цэвэрлэх, гадна тохижилт өнгө үзэмжийг сайжруулах тал дээр анхаарах зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлж өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд хийж гүйцэтгэсэн "UNITEL" хамт олонд БАЯРЛАЛАА.
✅Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын хуулийн хэрэгжилтийг хангаж түүхт ойдоо цэвэрхэн наадахыг УРИАЛЖ байна.

24/07/2024

Т.Мөнхбаатар найздаа болон хамт олонд нь Монгол улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Photos from Баянхонгор Аялал жуулчлал's post 22/07/2024

Баянговь сум Нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх тухай ” 02 дугаар албан даалгавар, Баянговь сумын Засаг даргын 2024 оны А/31 дүгээр “Нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд 3-р улирлын нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Таны ойр орчимд тарьсан хогийг та л биш бол өөр хэн ч цэвэрлэхгүйг анхаарч олон нийтийн сүлжээнд байршуулсан зар мэдээллийг харж, ойр орчныхоо иргэдэд зарыг түгээж, нийтийн их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож байхыг анхааруулж байна.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах та бидний ухамсрын зүйл юм.

Photos from Баянхонгор Аялал жуулчлал's post 22/07/2024

Хяналтын цэг гарган ажиллаж байна.

Өргөөт, Өхэгийн амралтын газруудад амрагч олноор цуглахын хэрээр байгаль орчинд учруулах сөрөг нөлөө их байна. Иймд тус газарт хяналтын пүтег барьж төрийн албан хаагчдыг ачаалалтай саруудад тусгай хуваарь гарган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Галуут сумын засаг даргын захирамж гарч 8 сарыг дуустал хуваарийн дагуу хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар боллоо. Мөн Үүдийн шаврыг тэмдэгжүүлэх хамгаалах ажлыг эхлүүлээд байна.
Иргэд та бүхнийг байгаль орчиндоо ээлтэй, эко аялаж амрахыг уриалж байна.

Photos from Баянхонгор Аялал жуулчлал's post 21/07/2024

Баруун замын чиглэлийн хог хаягдлыг цэвэрлэж байна.

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны тасаг. Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран түр ажлын байр бий болгон Баянхонгор аймгийн төвөөс баруун аймгуудын чиглэлийн авто замын хоёрын талын хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг хийж байна. Иргэд, аялагчид та бүхэн дахин хог хаяхгүй байж, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгахад анхаарна уу!

25/06/2024

ЗӨВ АЯЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Зөв Гэр Бүл - Аялалд явахдаа ...

20/06/2024

БАЯНХОНГОР АЙМАГ -АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭКО БҮС. ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЯЛААРАЙ.

15/06/2024

Төрийн тахилгат ИХ БОГД ХАЙРХАН.
Говийн ганц айл. Монголын амар амгалан.
2024.06.12

Photos from Баянхонгор Аялал жуулчлал's post 29/04/2024

“Торгоны зам” Олон улсын ралли арга хэмжээ зохион байгуулагдана.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам” олон улсын ралли арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 01 – нээс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Оросын талаас холбогдох төлөөлөл 2024 оны оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт ирж ажиллалаа. Эдгээр төлөөлөгч нарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл хүлээн авч уулзан хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Энэхүү олон улсын авто ралли нь 2009 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнд 40 гаруй орны тамирчид оролцдог томоохон арга хэмжээ юм. Энэ жилийн уралдаан Баруун монголын нутгаар дамжин Улаанбаатар хотод өндөрлөнө. Тиймээс Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад монгол эх орноо сурталчлах боломж юм. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй орны 1000 гаруй төлөөлөл, 350 гаруй техник хэрэгсэл оролцох юм байна.
Олон улсын ралли тэмцээн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд явагдана. Тиймээс аймаг орон нутгаа сурталчлах, нутгийн иргэдийн эдийн засгийг дэмжсэн томоохон арга хэмжээ болох гэж байна.

21/03/2024

Миний нутгийн өнгө. Тэртэйд гэрэлтэх Сэгс цагаан богд мину.

20/03/2024

Хавар цагийн өнгө. Миний нутгийн өнгө

Want your business to be the top-listed Government Service in Bayanhongor?

Click here to claim your Sponsored Listing.

МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ НААДАМ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭНБЭЛЧИРТ 2020 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Location

Address

Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг, БОАЖГ-ын байр, Мэдээллийн төв
Bayanhongor
70443904

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00