СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Баянхонгор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
ГХУСАЗСЗ
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
02/04/2026
27/03/2026
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд аймаг сумдын багийн Засаг дарга нарын сургалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр багийн дарга нарт сургалт зохион байгууллаа.
04/02/2026
Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, ХГБХХГ-тай хамтран хангайн 11 сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд зөвлөн туслах сургалт, нөлөөллийн ажлыг 2026 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд “Эцэг эхийн хүмүүжлийн хэв маяг”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Сэтгэл хөдлөл”, “Хүүхдийн хөгжил оролцоо ба хүүхдийн оролцооны байгууллага”, “Үе тэнгийн дээрэлхэлт түүний хор уршиг болон бид юу хийх вэ”, “Хил хязгаарын бүс”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа буюу мэргэжил сонголт”, “Шалгалтын айдсаа даван туулах нь”, ..... зэрэг сэдвүүдээр багш, удирдах ажилтан, эцэг эх асран хамгаалагчид, сурагчидтай ажиллаж байна.
22/01/2026
Баянхонгор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 оны анхны хурлаа хийлээ
Хуралдааны эхэнд Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэх асуудлыг АИТХ-ын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтсон бөгөөд зохицуулах зөвлөлийн дэргэдэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа. Мөн Цагдаагийн газарт 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсов.
Энэхүү хурлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийн зарцуулалтыг хэлэлцэн баталж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
13/01/2026
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бахархах түүх, омогших нэр төр, бүтээх эрмэлзэл, тэмүүлэх ирээдүйтэй Хонгор нутгийн зон олондоо түвшин жаргалыг ерөөе
Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Баянхонгор сайхан нутаг минь хөгжин цэцэглэх болтугай
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА БАТНАСАНГИЙН БАТСУУРЬ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Bayanhongor
