Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар

Share

Анхдагч, алдартан, баатруудын өлгий Булган хангай

Photos from Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир's post 01/06/2026

БУЛГАН АЙМАГТ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос хойш 74 дэх жилдээ тэмдэглэж байна.

Photos from Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир's post 01/06/2026

“АНГЛИ ХЭЛТЭЙ БУЛГАН” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН IELTS-ИЙН 8.0, 7.5 ОНООГООР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

01/06/2026

Сурлага, урлаг, спортын амжилт, нийгмийн оролцоогоороо үе тэнгийнхнээ манлайлсан Булган аймгийн 500 шилдэг сурагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр баярын Парад алхаж үе тэнгийн найз, нөхөд, дүү нар, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир аймгийнхаа тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардууллаа.

Тэрээр хүүхэд бүр эрх тэгш хөгжих, чанартай боловсрол эзэмших, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын нэн тэргүүний үүрэг болохыг онцлон тэмдэглэв.

Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдын өмнө тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг сонсож, бодитой дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн хөгжил, оролцоог хангасан хүртээмжтэй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлд цаашид улам анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хүүхэд бүр инээмсэглэн өсөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжтой нийгмийг хамтдаа бүтээх нь бидний нийтлэг зорилго юм. Булган нутгийнхаа нийт хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, баяр баясал, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөе.

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 01/06/2026

Түр зуурын борооны улмаас баярын нэгдсэн жагсаал 12:30 цаг хүртэл, "ХҮҮХДИЙН БАЯР"-ын нээлтийн үйл ажиллагаа 13:00 цаг хүртэл хойшилж байна.

31/05/2026

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Булганы өнгө" ТББ-аас "ГЭРЭЛ ТҮГЭЭЕ" нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үүнд:
✅INNER WORLD
✅HERO EFFECT
✅MAGIC CORNER өртөө тус тус ажиллана.

Булганы өнгө Төрийн Бус Байгууллага

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/05/2026

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Булганы өнгө" ТББ-аас "ГЭРЭЛ ТҮГЭЭЕ" нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үүнд:
✅INNER WORLD
✅HERO EFFECT
✅MAGIC CORNER өртөө тус тус ажиллана.

Булганы өнгө Төрийн Бус Байгууллага

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/05/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

31/05/2026

“Жаргалант” зуслангийн шинэ бүлгийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, 160 хүүхэд хүлээн авах боломж бүрдэж байна

Булган аймгийн Хүүхдийн “Жаргалант” зуслангийн “Жаргалант” бүлгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус ажлын хүрээнд хүүхэд багачуудын амарч, хөгжих тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 60 хүүхдийн шинэ хотхоны бүтээн байгуулалтын ажил, гадна тохижилт болон шаардлагатай бусад ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж тун удахгүй хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ингэснээр манай Жаргалант зуслан 160 хүүхдийг хүлээн авах нөхцөл боломж бүрдэж байгаа юмаа.

Хүүхдийн хөгжил, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй орчин бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Photos from Булган аймгийн Засаг даргын Тамгын газар's post 31/05/2026

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНАА ЦАХИМААР ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаанаа цахимаар зохион байгууллаа.

Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргав.

✅ "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж, талбай, тоглоомын орчин болон бусад эрсдэлтэй объект, нөхцөл байдлыг илрүүлэн бүртгэж, эрэмбэлэн, үе шаттайгаар арилгах ажлыг улс даяар зохион байгуулж байна.

✅ Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг иргэдээс **E-Mongolia платформын E-Kids цэсээр** хүлээн авч эхэллээ.

✅ Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандартын шаардлага хангасан материалаар хийгдэх ёстойг онцолж, засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс **14 хоногийн өмнө бүрэн дуусгах** үүрэг өглөө.

Өнөөдөр ухсан нүх, хамгаалалтгүй цооног, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас эхлээд тоглоомын талбай, барилга байгууламжийн аюулгүй байдал хүртэл хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулж байгаа тул улсын хэмжээнд үзлэг, шалгалт, хяналтын ажил үргэлжилж байна.

Хүүхдийн төлөө гаргасан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хүүхэд бүрийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, хэрэгжилтийн явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болголоо.

Want your business to be the top-listed Government Service in Bulgan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Bulgan. Bulgan
Bulgan