15/10/2024
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ БАЙХЫН АЧ ТУС...
Та бидний амьдарч буй хотхон, хорооллын орон сууцны өдөр тутмын арчилгаа, өнгө төрх, цаашдын үнэ цэнийг хадгалах үүргийг Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу бидний хэлж заншсанаар СӨХ хэмээх байгууллага хариуцан гүйцэтгэж, цаашилбал бидний эрүүл, цэвэр орчинд амьдрах боломжийг хангахад хувь нэмрээ оруулдаг билээ.
Та доорх санал асуулгад хамрагдаж саналаа өгнө үү.
БАЯРЛАЛАА.
СӨХ байгуулах тухай.
Санал асуулгад идэвхитэй оролцоно уу. Танд баярлалаа
22/05/2024
Цэвэр усны савтай явж байвал саваа дүүргэх боломжтой цэгүүдийг "ус дүүргэх цэг" гэж Google Map дээр бичээд харах боломжтой болсон байна. ХУВАНЦАРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ-д тус дөхөмтэй ажил болжээ...
21/05/2024
УРИАЛГА
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жилийн ойг угтан байгууллага, аж ахуйн нэгжийн өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд УРИАЛЖ БАЙНА.
1. Байгууллагын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хаалга, довжоо, налуу зам хийх;
2. Байгууллагын гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоолд тэмдэг тэмдэглэгээ хийж, шаардлагатай бол зогсоолыг шинэчлэх, байгуулах, явган хүний замыг нэмэгдүүлэх;
3. Байгууллагын гаднах өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор барилга байгууламжийн гаднах пассат, хашаа, хайсыг будаж сэргээх,
4. Гадна орчны 50 метр хүртэлх талбайг гэрэлтүүлэх гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх, камер, хяналтын системийг байршуулах;
5. Байгууллагын гадна утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах;
6. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллагын гадна мод тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал хийх;
7. Хог хаягдал түр хадгалах цэгийг хавсралтад заасан загвар, стандартын дагуу байршуулах, сар бүр дахиврыг Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-т ачуулах;
8. Байгууллагын гадна хаягжилтыг хос бичгээр бичиж, шинэчлэх ажлын зохион байгуулж хамтран ажиллахыг уриалж байна.
17/05/2024
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ📄
Огноо: 2024-05-17
📍Тендер шалгаруулалтын нэр: Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын хяналт шалгалт хийх авто машин худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ/20240202014
1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын засаг даргын тамгын газар нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:
3. Тендерийг 2024 оны 06 -р сарын 10 -ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 06 -р сарын 10 -ны өдрийн 09 цаг 30 минут-д нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: Зөвшөөрөхгүй
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: 0 төгрөг. Тендерийн баталгаа шаардах бол тендер шалгаруулалтын баримт бичгийн заасан үнийн дүн бүхий тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: Үгүй
10. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамж "50000 төгрөг"-ийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй байна.
70543249, 88401749
16/05/2024
“САНСАР” БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
📍Сүмбэр сумын Сансар багийн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсож, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбэлэв.
14/05/2024
“НАЙРАМДАЛ” БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
📍Сүмбэр сумын Найрамдал багийн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсож, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбэлэв.
14/05/2024
“УУЛЗВАР” БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
📌Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүргэх, мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 05 сарын12ы өдөр Уулзвар багийн өдөрлөгийг зохион байгуулж орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэж, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбүүлж ажиллалаа.
14/05/2024
“МӨНХ” БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
📌Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүргэх, мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 05сарын11ны өдөр Мөнх багийн өдөрлөгийг зохион байгуулж орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэж, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбүүлж ажиллалаа.
14/05/2024
“МАЛХ” БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.
📌Төрийн үйлчилгээг хөдөөгийн багийн иргэдэд хүргэх, мэдээллээр хангах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 05сарын10ны өдөр Малх багийн өдөрлөгийг зохион байгуулж орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар цаг үеийн мэдээлэл танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэж, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбүүлж ажиллалаа.
10/05/2024
НОГООН ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
🌳“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих 2024 оны 05-р сарын 13-23-ны өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагууд хуваарьт талбайдаа болон эзэмшил газрынхаа 10%-д мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж, тайланг "Хоггүй Сүмбэр" пэйж хуудсаар мэдээллэж ажиллана уу.
🌳Мөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулах сонирхолтой иргэд, ААН байгууллагууд Сүмбэр сумын ЗДТГ-тай холбогдож мод тарих талбайгаа заалган хамтран ажиллана уу.
ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН БАЙГАЛИЙГ БҮТЭЭДЭГ.