✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн албан хаагчдын биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Буудлагын тэмцээн" амжилттай зохион байгуулагдлаа.
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв, Government Organization, Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг, Choibalsan.
🔹Эх үрсийн баярыг угтаж "Алдарт эхийн I, II одон"-той тус төвийн үйлчлэгч Ц.Амгаланд хамт олон нь хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа. Эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"БИ ОДОНТОЙ ЭЭЖ"❤️
Сүүний үнэр энгэрээс минь салж үзээгүй гэргий
Сүүдэрт орчлонг даагаад босч чадсан бүсгүй
Сөхөрч унахын тоолонд тэмцэж боссон шөрмөс
Сүнгэнэн одох хугацаанд үртэйгээ томоожсон ээж
Би одонтой ээжээ
Ангир нялх үрс минь өнөр олуулаа заяасан
Алтан дэлхийн жамаар үрийн заяа элбэгтэй
Ширгэж үзээгүй мөөмөөрөө амин үрсээ тэтгэсэн
Шившин бүүвэйлэх аялгуундаа олон үрсээ аргадсан
Би алдарт эхийн одонтой ээжээ
Ганган цовоо насыг минь чимж ирсэн үрсүүддээ
Ганц удаа сэтгэлдээ түүртэж үзээгүй тэвчээр
Галбирваа сайхан биеэсээ тасарсан олон амиасаа
Гандуу эндүү сэтгэлээр нүүр буруулсан удаагүй
Би олон хүүхэдтэй ээж ээ
Бурхадын чуулганд морилох язгуур тохиогч хувьтан гэж
Буман үеийг тэтгэсэн удмын бөх үндэс гэж
Буцаж эргэх төрөлдөө ачтан гэж дуудуулах ерөөлтөн гэж
Буяны цагаан суудалдаа нүгэл нь ариуссан төрөлтөн гэж
Би тэнгэрт дуудуулах азтай бүсгүй
Би алдарт эхийн одонтой ээжээ
21/05/2026
✅ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
🔹Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 12,13-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр сэтгэл зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
🔹Мөн энэ үеэр Хэнтий, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн алба хаагчдад "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох" шинжилгээний талаар сургалт орж, санал солилцон зөвлөмж өгч ажиллалаа.
07/05/2026
🔹“БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ
ДЭМЖИХ САРЫН АЯНД ТУС ТӨВИЙН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ, СОРИЛД ИДЭВХТЭЙ ХАМРАГДЛАА.
✅Идэвхтэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аянд нэгдэхийг бусад төрийн байгууллагууддаа уриалж байна.
07/05/2026
Цахим хэлбэрийн дарамт, заналхийлэл, нэр төр гутаах, мөрдөн мөшгөх, хувийн мэдээлэл задруулах зэрэг хүчирхийллийн хэлбэрүүд нь жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд өөрийгөө болон бусдыг цахим орчинд хамгаалах, мэдлэгээ нэмэгдүүлэх нь энэ төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЦГЭЭЕ!
07/05/2026
07/05/2026
Сэтгэцийн эмч Ц.Долгорсүрэн: Чи ганцаараа биш, чамайг гэх хэн нэгэн үргэлж байдаг гэдгийг санаарай Чингэлтэй дүүргийн "Хүүхэд хөгжлийн цогцолбор" УТҮГ-аас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаар захидлын хайрцаг аялуулж, сурагчдаас шийдэл хайсан, асуухы...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Choibalsan
21060
