25/05/2026
ДОРНОД АЙМГИЙН 2025 ОНЫ БОЛОВСРОЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Government Official, Dornod aimag, Choibalsan.
25/05/2026
ДОРНОД АЙМГИЙН 2025 ОНЫ БОЛОВСРОЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
21/05/2026
ДОРНОД АЙМГИЙН 2025 ОНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС
СЭРЭМЖЛҮҮЛЭГ. ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ !
https://www.facebook.com/reel/1266816705532959/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v&__cft__[0]=AZYsqCSArWH3BzLx-RFAH8Cfz8B55Xv_c6TKTsBQdUCpyLpk02Ur-rFmPTyHj1Tew2fo0zuRxw0A6N4dUWyV_xBfzEbdaDADp1jjVubVf9QtJlNcPEVZ_lKe8mPgjSraiizgFkl5HMd-uHUhoJPj1o3E4dJdk_A6LtKQEjpy1yJE7TCafmyXmoO-lRBhNdw1xnxnndEL6CBeKf09DAl7JctbFLRXoTd5xpwBP_CYRDOfKw&__tn__=-UK-R
19/05/2026
ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ХАН-УУЛАА ТАХИЖ БАЙНА.
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн зуны тэргүүн сарын харагчин могой сарын шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нутгийн шүтээн хайрхан Хан-Уулаа тахиж байна.
Зон олон минь эрүүл энх, амар амгалан орших болтугай.
18/05/2026
ДОРНОД АЙМГИЙН 2025 ОНЫ ХҮН АМ
15/05/2026
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр гэр бүлийн үнэ цэн, хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Төр улсын үндэс, нийгмийн хөгжлийн тулгуур багана нь гэр бүл байдаг. Гэр бүл тогтвортой, амар амгалан, хайр халамжаар дүүрэн байх нь улс орны маань хөгжил, ирээдүйн баталгаа юм.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хүн амын хөгжлийг дэмжих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хүүхэд багачууд, ахмад настнуудаа хамгаалах, тэдний ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бодлого, шийдвэрээ чиглүүлэн ажиллаж байна.
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт өрх гэр, гэр бүлийн гишүүддээ сумын ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын халуун мэндийг дэвшүүлье.
Айл бүрийн хойморт инээд хөөр цалгиж, гэр бүл болгон элэг бүтэн, эсэн мэнд, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хайраар дүүрэн гэр бүл-Хөгжиж буй Чойбалсан хотын ирээдүй юм.
Хүндэтгэсэн; ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ТАМИРЖАРГАЛ
14/05/2026
ДОРНОД АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ
13/05/2026
ДОРНОД АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ
12/05/2026
ДОРНОД АЙМГИЙН 2025 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
12/05/2026
Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын 12-ныг "Олон улсын сувилагчдын өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй, өдөр шөнийг үл хайхран зогсож, ачааны хүндийг үүрч яваа нийт сувилагчдадаа энэрэн сувилах буянт үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Төрөлх нутгийнхаа зон олны эрүүл мэндийн төлөө цуцашгүй зүтгэж буй СУВИЛАГЧ нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн;
ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Д.ТАМИРЖАРГАЛ
11/05/2026
Дорнод аймгийн хэмжээнд 2025 онд бүртгэгдсэн Гэмт хэргийн тоон үзүүлэлт