Өмнөговь аймгийн Татварын газар

Өмнөговь аймгийн Татварын газар

Share

Өмнөговь аймгийн Татварын газрын Албан ёсны хаяг

01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе ❤️❤️❤️

Photos from Өмнөговь аймгийн Татварын газар's post 20/05/2026

📌 Татварын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны урилгаар Өмнөговь аймаг дахь Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын менежер О. Нарантуяа, Э. Амартүвшин нар байгууллагын манлайлал, эмх цэгц сэдвээр сургалт зохион байгууллаа. 👏👏👏

14/05/2026
Photos from Өмнөговь аймгийн Татварын газар's post 14/05/2026

ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ИЛЭРЧ БУЙ НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР” болон “ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭС”-ээс ирүүлсэн мэдэгдэлийн дагуу татвар төлөгч нарт нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой зөрчил, гэмт хэрэгт өртөхгүй байх, татварын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав. Сургалтыг Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга А.Долгормаа явуулж, цахимаар 95, танхимаар 23 татвар төлөгч хамрагдлаа.
ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ
ОРУУЛЖ БУЙ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА

11/05/2026

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасан 2025 оны хөнгөлөлт, буцаан олголт 978 татвар төлөгчийн 2,3 тэрбум төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

11/05/2026

Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр рийл, контент хийх уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж сурагчид маш идэвхтэй оролцсон бөгөөд нийт оролцсон сурагчиддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.


11/05/2026

Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр гар зургийн уралдааныг 3 насны ангилалд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Нийт оролцсон сурагчиддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.


11/05/2026

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба ” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Татвар төлөх үндсэн үүргээ шударгаар биелүүлж, Улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, “Шилдэг татвар төлөгчөөр” шалгарсан иргэн, аж ахуй нэгж байгууллагууддаа баяр хүргэе.


Photos from Өмнөговь аймгийн Татварын газар's post 11/05/2026

Татвар төлөгчдийн өдрүүдийг угтан “Татварын ач тус” сэдвээр гар зургийн уралдааныг 3 насны ангилалд, рийл, контент хийх уралдааныг ерөнхий болосролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулж сурагчид маш идэвхтэй оролцсон бөгөөд нийт оролцсон сурагчиддаа баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Гар зургийн уралдааны шагналт байр

1. Ахлах анги 1-р байр Даланзадгад 2-р сургууль 10б анги Х.Уянга
2. Ахлах анги 2-р байр Ханбогд сум 1-р сургууль 12а анги Г.Хулан
3. Ахлах анги 3-р байр Цогтцэций сум 1-р сургууль 11б анги Ц.Мөнхжаргал
4. Дунд анги 1-р байр Даланзадгад 1-р сургууль 8г анги С.Анирлан
5. Дунд анги 2-р байр Даланзадгад 2-р сургууль 7а анги И.Ирэхнаран
6. Дунд анги 3-р байр Даланзадгад 2-р сургууль 7в анги М.Гэрэлмаа
7. Баган анги 1-р байр Даланзадгад 2-р сургууль 4а анги И.Мөнхнаран
8. Баган анги 2-р байр Даланзадгад 1-р сургууль 3г анги С.Эгшиглэн
9. Баган анги 3-р байр Даланзадгад 2-р сургууль 5а анги М.Мандхай

Рийл контентын уралдааны шагналт байр

1. 1-р байр Санхүүгийн боловсролын төвийн дэргэдэх FINANCIAL CREW баг
2. 2-р байр Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллеж Т.Ганбаяр багштай 10г анги
3. 3-р байр Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12г ангийн сурагч А.Мөнгөнцоож,О.Тэмүүлэн 2-р сургуулийн 12а ангийн Ц.Нандинцэцэг



Want your business to be the top-listed Government Service in Dalandzadgad?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Өмнөговь Даланзадгад сум
Dalandzadgad

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00