Аймгийн Засаг даргын “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ" хөтөлбөрийн хүрээнд Аймгийн Засаг Даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, Ахмад эмч нар, Сумын Эрүүл Мэндийн төв хамтран жил бүр “ЯВУУЛЫН ҮЗЛЭГ” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
“Нүүдлийн клиник” орон нутгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тоноглогдсон автомашинтай болсон бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдөр Баяндалай суманд ажиллаж одоогийн байдлаар 300 гаруй иргэн давхардсан тоогоор хамрагдаж байна.
2026 онд дараах сумдад ажиллана.
📌Баяндалай суманд 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд
📌Ханхонгор сум Мандах багт 06 дугаар сарын 04-нд
📌Булган суманд 06 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд
📌Даланзадгад суманд 06 дугаар сарын 08,09,10,11,12-ны өдрүүдэд
📌Цогт-Овоо суманд 06 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд
📌Ханхонгор суманд 06 дугаар сарын 26-нд зохион байгуулагдана. Иргэд та бүхэн үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай.
Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудас
🚑🚑🚑ЯВУУЛЫН ҮЗЛЭГ арга хэмжээ БАЯНДАЛАЙ суманд ажиллаж байна.
30/05/2026
🚑🚑🚑ЯВУУЛЫН ҮЗЛЭГ арга хэмжээ БАЯНДАЛАЙ суманд ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээ нь Аймгийн Засаг даргын “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ" хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг билээ.
📌Баяндалай суманд 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд:
🧑⚕️👩⚕️Үзлэгээр Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ Дараах чиглэлээр хийгдэж байна.
🩺Дотор
🩺Чих хамар хоолой
🩺Нүд судлал
🩺Арьс харшил
🩺Эрэгтэйчүүд(Мэс засал, урологи)
🩺БЗДХ
🩺Эмэгтэйчүүд
🩺Ходоодны дуран
🩺Дүрс оношилгоо(Эхо, рентген)
🩺Халдварт сүрьеэ
ЭХ-ХҮҮХЭД-НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ "ЭНХ-МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ӨМНӨГОВЬ АЙМАГТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
28/05/2026
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЦАГТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЛЭЭ.
Аймгийн Засаг даргын захирамжаар төрийн байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын цагийг 08:00-17:00 цаг болголоо.
Иргэд, олон нийт та бүхэн дээрх хугацаанд төрийн байгууллагуудаар шинэ цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү.
28/05/2026
ЭХ-ХҮҮХЭД-НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ "ЭНХ-МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
Тус арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр МАК ХХК, ЭХЭМҮТ-ийн эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг, зөвлөгөө, оношилгоо хийж, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.
28/05/2026
ЭМГЭНЭЛ
Бидний дотны хүмүүн, хүний сайхан хань, элбэрэлт сайхан ижий, бидний итгэлт хамтран зүтгэгч, эрхэм найз Буриадын Удвал нь 2026 оны 05 сарын 24-ны өдөр зуурдаар таалал төгсөж үр хүүхэд, хань ижил, элгэн садан, эрхэм нөхөд, хамт олон биднийгээ үүрд орхин нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 2001 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвд “Тогооч”- оор ажиллаж эхэлсэн. 2008 онд Өмнөговь аймагт “Эмчилгээний хоолзүйч”-ээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
Тэрээр салбартаа тасралтгүй 25 жилийн турш идэвх зүтгэл, мэдлэг чадвараа харамгүй зориулж эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олноо манлайлан ажилладаг, нэр хүндтэй, сайхан сэтгэлтэй хүний дээд эрхэм хүмүүн байлаа.
Түүний минь аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүнлэг зөөлөн, нийтэч нөхөрсөг, түвшин дөлгөөн, ажилч хичээнгүй, үнэнч шударга зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Мөнх хөх тэнгэртээ амгалан морилж, эх сайхан орныхоо ариун хөрсөнд тайван нойрсог.
Ум ма ни бад мэ хум
Хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын хамт олон.
📌 ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг:
“Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”
уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
✅ Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
✅ Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.
✅ Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.
Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай.
Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт 💉
Хүүхэд бүрийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулцгаая.
📌 ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
27/05/2026
🚑🚑🚑 Даланзадгад хотын өдрийг тохиолдуулан Хөгжимт жүжгийн театрын гадна талбайд 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр "Нүүдлийн клиник " ажиллана.
🩺Үзлэгээр НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ хийгдэнэ.
👨⚕️🧑⚕️Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн нарийн мэргэжлийн эмч нар дараах чиглэлээр үзлэг хийнэ:
🩺Дотор
🩺Эмэгтэйчүүд
🩺Ходоодны дуран
🩺Дүрс оношилгоо(Эхо, рентген)
🩺Халдварт сүрьеэ чиглэлээр үзлэг хийгдэнэ.
📢Хамрагдах иргэдийн анхааралд: 🎯
🎯1. Эрүүл мэндийн даатгал 2019 оноос хойш тасралтгүй төлсөн байх
🎯2. Ходоодны дуранд хамрагдахаар бол өрхийн эмчдээ үзүүлэн өрхийн эмчийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар хангасан байх.
🎯3. Эмчид үзүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн дэвтэр өвчний түүх, холбогдох шинжилгээ, оношилгоо хийлгэсэн бичиг баримтын авч ирэх
🔊🔊Өрхийн эрүүл мэндийн төвөөс өгсөн заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулалттай идэвхтэй, соёлтой оролцохыг хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Dalandzadgad
8-РБАГ
