24/03/2026
“Эв нэгдлийн цом-2026” спортын их наадам 13 сум, Даланзадгад сумын намын хорооны анхан шатны 10 үүр, нийт 23 багийн 700 гаруй тамирчид спортын 8 төрлөөр өрсөлдөж, амжилттай зохион байгуулагдлаа.
🏐 Волейболын төрөлд:
Ц.Тэгшжаргал ахлагчтай баг тамирчид 🥉
🏀 Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
С.Батсайхан ахлагчтай баг тамирчид 🥉
🎯 Дартсын төрөлд:
Б.Лхагва-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид 🥈
♟️ Шатрын эрэгтэй төрөлд:
Б.Алтангэрэл /4-р байр/
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. 👏👏👏
#ЭвНэгдлийнЦом2026
#ЭхОрончдынБаяр
#БаяндалайМонголАрдынНам
20/03/2026
МОНГОЛ АРДЫН НАМЫН 105 ЖИЛИЙН ОЙ, “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ 🇲🇳
Баярын арга хэмжээний үеэр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, дараах шагналаар шагналаа.
Төрийн дээд шагнал
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
1. Хандын СҮХ
Алтан гадас одонгоор:
1. Маанийн ГЭРЭЛ
2. Самбын ХАНДСҮРЭН
3. Нямдоржийн ЖАРГАЛСАЙХАН
Та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе. 🇲🇳
#ЭхОрончдынБаяр
#БаяндалайМонголАрдынНам
18/03/2026
Эх орныхоо халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалахаа төр, ард түмэндээ андгайлсан үе үеийн ахмад дайчид, тэдний жимээр Зэвсэгт хүчний хөгжлийг түүчээлж байгаа мөрдөст дайчид, эх орны дуудлагад хэзээд бэлэн эрчүүд Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ.
18/03/2026
Та бидний сайн мэдэх “Малчин” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Дамбийн Чинзориг Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын баяр"-ын арга хэмжээний үеэр Монгол Ардын Намд гишүүнээр элслээ🇲🇳🇲🇳🇲🇳
Танд улс төрийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
“Малчин” ХХК нь 1994 онд байгуулагдсан бөгөөд малчдын хэрэглээнд зориулсан гэрийн нарны зай, цахилгаан үүсгүүр, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг, салбартаа танигдсан байгууллагуудын нэг юм.
Мөн тус арга хэмжээний үеэр 20 гаруй залуус Монгол Ардын Намд гишүүнээр элсэж, намын эгнээгээ өргөтгөлөө👏👏👏
10/03/2026
🏆 "ЭВ НЭГДЛИЙН ЦОМ- 2026"🥇🥈🥉
🇲🇳 Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 105 жил,
Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хороо үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойд зориулан Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооноос спортын найман төрөлт тэмцээнийг 14 Намын анхан шатны байгууллага, Даланзадгад сумын 10 үүрийн намын гишүүдийн дунд зохион байгуулна.
Хугацаа : 2026.03.13-15
Хаана: Аймгийн төвд.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
01/03/2026
🇲🇳 Өнөөдөр /2026.03.01/ Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой "ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР" тохиож байна.
📌 Одоогоос 105 жилийн тэртээ манай улс харийн дарлалаас ангижиран, эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Монгол Ардын Намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулсан түүхтэй.
📌 МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭНДЭЭ ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
20/02/2026
🇲🇳 XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал Морин жилдээ
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Төрлөөрөө төвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
29/12/2025
🇲🇳 1911 оны 12 дугаар сарын 29 🇲🇳
Энэ өдөр бол зүгээр нэг огноо биш. Энэ бол монголчуудын эрх чөлөөний амьсгал дахин төрсөн өдөр юм.
200 гаруй жил Манж Чин улсын эрхшээлд байсан Монгол орон энэ өдөр үндэсний тусгаар тогтнолоо сэргээж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, өөрийн төр улсыг дахин тунхагласан билээ.
Тухайн үед Монголд зэвсэг, эдийн засаг, олон улсын дэмжлэг хангалтгүй байв. Гэсэн ч эх орноо гэсэн итгэл үнэмшил, эр зориг, төр улсаа авран хамгаалах ухамсар монгол ноёд, лам нар, ард түмнийг нэгтгэж чадсан юм. Тэд буу бариагүй ч түүхийн өмнө зогсох зориг барьж чадсан.
Хэрвээ 1911 онд тэр зориг гаргаагүй бол
өнөөдрийн Монгол Улс гэж байхгүй ч байж мэднэ.
Өнөөдөр бид эрх чөлөөтэйгээр ярьж, сурч, мөрөөдөж, эх орноо хайрлах боломжтой байна. Энэ бүхэн бол цус асгаруулалгүйгээр, ухаан зоригийн хүчээр тусгаар тогтнолоо сэргээсэн өвөг дээдсийн маань гавьяа юм.
Тусгаар тогтнол бол өнгөрсөн түүх биш,
тогтмол хамгаалж, ухамсарлаж явах ёстой үнэт зүйл.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэнд хүргэе.
11/12/2025
Гишүүд, дэмжигч та бүхнийг "Шинэ жил"-ийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хөтөлбөр:
📌 МАН-ын # # -р Их хурлын тайлан сонсох, мэдээ мэдээлэл өгөх уулзалт
📌 Баярын цэнгүүн
🗓️ 2025.12.14 | 17 цаг | Соёлын төв
20/06/2025
Аймаг, сумдын баяр наадмын тов гарлаа.
16/06/2025
Хонгорын гол
Өмнөговь аймаг, Сэврэй сум