05/06/2026
"ТЭГШ БОЛОМЖ" ТӨВИЙН БҮС
Өмнөговь аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Тэгш боломж" төвийн бүсийн өдөрлөг, арга хэмжээ Ханхонгор суманд 2026.06.05_ны өдөр амжилттай эхэллээ.
"Тэгш боломж" төвийн бүсийн арга хэмжээнд Даланзадгад, Мандал-Овоо, Номгон, Булган, Ханхонгор сумдын 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчид оролцож байна.
"Тэгш боломж" өдөрлөгөөр:
✅Уралдаан тэмцээн
✅Сургалт мэдээлэл
✅Үзэсгэлэн худалдаа
✅Эрүүл мэндийн үзлэг оношилгоо
✅Хүртээмж, ээлтэй орчны уулзалт зэрэг олон төрөлт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
03/06/2026
Ханбогд _Тэгш хүсэл_ нэг тэмүүлэл ТББ_н Тэргүүн, 1_р сургуулийн бага ангийн багш Д.Ганчимэг. Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг хөгжүүлэхэд манлайлал гаргаж үнэтэй хувь нэмэр оруулж буй бүтээлч багш юм.
Ханбогд суманд хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн тэгш хамран сургалт 95 хувьтай байна. 👏👏
" Ялгаатай хөгжилд_хүндэтгэлтэй хандья" арга хэмжээний болон 2026 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
🧑🦼👩🦯👨🦽Хүүхдийн төлөө чин сэтгэлтэй танд баярлалаа 🤝
03/06/2026
"ТЭГШ БОЛОМЖ" зүүн бүсийн өдөрлөгийн арга хэмжээний үеэр 5 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асран хамгаалагчдын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, "ШИЛДЭГ БҮТЭЭЛ"-үүдийг шалгаруулан урамшууллаа.
03/06/2026
"ТЭГШ БОЛОМЖ" -ӨДӨРЛӨГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, оролцоог сайжруулах "Тэгш боломж" баруун бүсийн өдөрлөг арга хэмжээний эрүүл мэндийн үзлэг, оношилгоог Ханбогд сумын Эрүүл мэндийн төв зохион байгуулан ажиллалаа.
Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо сумдын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, тэдний асран хамгаалагчдыг шүд, эхо, В,С шинжилгээ хийж, давхардсан тоогоор 100 гаруй хүн хамрагдсан байна.
03/06/2026
"ТЭГШ БОЛОМЖ" ЗҮҮН БҮС
Өмнөговь аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Тэгш боломж" зүүн бүсийн өдөрлөг, арга хэмжээ Ханбогд суманд амжилттай эхэллээ.
"Тэгш боломж" арга хэмжээ 3 дахь жилдээ бүсчлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд зүүн бүсийн Манлай, Цогт-Овоо, Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдын 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчид оролцож байна.
"Тэгш боломж" өдөрлөгөөр:
✅Уралдаан тэмцээн
✅Сургалт мэдээлэл
✅Үзэсгэлэн худалдаа
✅Эрүүл мэндийн үзлэг оношилгоо зэрэг олон төрөлт арга хэмжээнүүдийг хамтатган зохион байгуулж байна.