02/06/2026
ДАРХАН ОРОН НУТГИЙН ЗАМ ТЭЭВЭР ОНӨААТҮГ нь "АВТО ЗАМЫН АЖИЛЧИН"-ны ажлын байранд урьж байна.
👍 Ажлын ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай байх
👉.АЖЛЫН 8 ЦАГААР АЖИЛЛАНА
👉 ЦАЛИН ТОГТМОЛ ХУГАЦААНД ОЛГОНО.
👉 ИЛҮҮ ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС БОДОЖ ОЛГОНО.
👉 ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛНӨ.
👉 АЖЛЫН ХУВЦАС,БАГАЖ ХЭРЭГСЭЛ ОЛГОНО.
Холбогдох утас: 7037-3307, 88126416
01/06/2026
🌈 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !
Хайрт үрсийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг эрхэм ээжүүд болон энхрий бяцхан хүүхдүүд та бүхэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүрийн инээд хөөр цалгиж, хүсэл мөрөөдөл нь биелж, аз жаргал дүүрэн өсөж торнихын ерөөл өргөе. Та бүхний гэр бүлд эрүүл энх, баяр баясал, хайр халамж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🌸 ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ БАЙГ 🌸
"Дархан орон нутгийн зам тээвэр" ОНӨААТҮГ
28/05/2026
❗️ЖОЛООЧ, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД❗️
⚠️Дархан марафон 2026 бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ 2026.05.30-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдах тул Марафон зохион байгуулах хугацаанд Дархан хотын төвийн авто замууд хаагдах тул Хүнд даацын болон ачаа тээврийн хэрэгслүүд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
✅Ачаа тээвэрлэлтийн хуваарь болон маршрутаа урьдчилан төлөвлөж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу
ДАРХАН МАРАФОНД ГҮЙГЧДИЙН ГАРААНД ГАРАХ ЦАГИЙН ХУВААРЬ
2026 оны 5 сарын 30-нд "ДАРХАН МАРАФОН 2026" дээр уулзацгаая.
18/05/2026
⚠️Авто замуудад үүссэн нүхний эвдрэл гэмтлийг халуун асфальт бетон хольцоор нөхөх ажил хийгдэж байна.
2026 оны 05 дугаар сарын 12 болон 16-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн төв доторх Алтны уулзвар, биржийн хажуу зам, 5-н замын уулзвараас 25-р хороолол хүртэлх авто замуудад үүссэн нүхний эвдрэл гэмтлийг халуун асфальт бетон хольцоор дүүргэж нөхөх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.
✅ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОНО УУ✅
"Дархан орон нутгийн зам, тээвэр" ОНӨААТҮГ
18/05/2026
⚠️Дархан-Уул аймгийн төв доторх Консулын уулзвараас Аюулгүйн тойрог хүртэлх авто замын хэвтээ тэмдэглэгээг сэргээх тодруулах, тэмдэглэгээг сэргээн засварлах ажил хийгдлээ.
✅ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОНО УУ
12/05/2026
Асфальтны үйлдвэр ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн төв доторх төв авто замуудад үүссэн нүхний эвдрэл гэмтлийг халуун асфальт бетон хольцоор дүүргэж нөхөх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.
✅ЖОЛООЧ ТА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОНО УУ✅
"Дархан орон нутгийн зам, тээвэр" ОНӨААТҮГ
08/05/2026
✅Дархан-Уул аймагт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах, Техникийн хяналтын үзлэг, оношлогоог батлагдсан хуваарийн дагуу 2026.05.07-05.15-ны өдрүүдэд 📍Шарын гол сумдуудад зохион байгуулж байна.
❗️Иргэд, Жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, Албан татвар, төлбөр хураамжаа төлж, Техникийн үзлэг оношлогоондоо бүрэн хамрагдана уу.
30/04/2026
Дархан-Уул аймагт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах, Техникийн хяналтын үзлэг, оношлогоог батлагдсан хуваарийн дагуу 2026.04.27-05.15-ний өдрүүдэд
📍Хонгор сум
📍Салхит баг
📍Орхон сум
📍Шарын гол сумдуудад зохион байгуулна
❗️Иргэд, Жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, Албан татвар, төлбөр хураамжаа төлж, Техникийн үзлэг оношлогоондоо бүрэн хамрагдана уу.