05/06/2026
🏅21 аймгийн дунд зохион байгуулагдсан "СТАНДАРТ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР, НИЙГМИЙН БАТАЛГАА" цахим уралдаанд Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь "ТУСГАЙ" байр эзэлж шагналаа гардан авлаа.
Чанар бидний зорилт
05/06/2026
🏅21 аймгийн дунд зохион байгуулагдсан "СТАНДАРТ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР, НИЙГМИЙН БАТАЛГАА" цахим уралдаанд Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь "ТУСГАЙ" байр эзэлж шагналаа гардан авлаа.
04/06/2026
04/06/2026
Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн Сорилтын лабораторийн 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 174 хүсэлтийн хүрээнд 839 сорьцод 3,591 үзүүлэлтээр шинжилгээ хийлээ.
📊 Шинжилгээний дүнгээр:
• Стандартын шаардлага хангаагүй 48 сорьц
• Нийт 63 үзүүлэлт
• Нийт сорьцын 5.7%
• Нийт үзүүлэлтийн 1.8%
📈 2025 оны мөн үетэй харьцуулахад:
• Шинжилсэн сорьц 14.6%-иар өссөн
• Шинжилсэн үзүүлэлт 30.7%-иар өссөн
• Стандартын шаардлага хангаагүй сорьц 20.0%-иар өссөн.
Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори нь шинжилгээний чанар, үнэн зөв байдлыг хангаж, хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
03/06/2026
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулсан “Хүнсний сүлжээ лабораториудын чадавхыг үнэлэх ур чадварын түвшин тогтоох хөтөлбөр”-ийн I ээлжийн сорилтод Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лаборатори амжилттай хамрагдаж, шаардлага хангасан үнэлгээ авч, оролцогчийн гэрчилгээгээ гардан авлаа. Ур чадварын сорилтод амжилттай хамрагдсан нь лабораторийн шинжилгээний чанар, үнэн зөв байдал, мэргэжлийн ур чадвар нь үндэсний түвшний шаардлагыг хангаж буйг баталгаажуулж байна.
29/05/2026
29/05/2026
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД‼️
Монгол Улсын Хэмжил зүйн тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийг хангах үүднээс нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн дараах зүйлсийг хэрэгжүүлж ажиллахыг УРИАЛЖ байна.
1. Хэмжил зүйн тухай хуулийг чанд мөрдөх:
Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаандаа ашиглаж буй бүх төрлийн хэмжих хэрэгслийг хуулийн дагуу баталгаажуулалтад тогтмол хамруулж, үнэн зөв байдлыг хангах
2. Үндэсний болон Олон улсын стандартыг баримтлах:
Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага /MNS 6648:2016/ стандартыг баримтлах
3. Иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх:
Хэрэглэгч бүр худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний шошго, жин, болон хэмжих хэрэгслийн баталгаажилтыг шалгаж, өөрийн эрх ашгаа хамгаалдаг соёлд суралцах
💡 Таны мөрдсөн стандарт — Чанартай амьдралын баталгаа
Таны үнэн зөв хэмжилт — Бизнесийн тань нэр хүнд
Хууль, стандартыг хэрэгжүүлэх нь зөвхөн төрийн хяналтын байгууллагын ажил биш, харин иргэн, аж ахуйн нэгж бүрийн нийгмийн хариуцлага юм.
!