Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар

Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар, Government Official, Tsagaandelger, Dund-gobi.

Photos from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар's post 07/06/2026

🇲🇳 ДУНДГОВЬ АЙМГААС ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 дүгээр ангид Дундговь аймгаас 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” боллоо.

Хилийн цэргийн 0129 дүгээр анги нь цэргийн бэлтгэл сургалтаас гадна монгол бичиг, жолооны болон мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр хилчин дайчид албаа нэр төртэй хаахаас гадна жолооны үнэмлэх, мужааны зэрэг мэргэжлийн үнэмлэхтэй болж, иргэний амьдралдаа хэрэг болох мэдлэг, ур чадвар эзэмших боломж бүрдэж буй юм.

Байлдааны тугын дор тангараг өргөсөн шинэ дайчдад албаа нэр төртэй хааж, цэргийн эрдэмд шамдан суралцан, эх орныхоо төлөө зүтгэх эр зоригтой, хариуцлагатай хилчид болон төлөвшихийг ерөөе.

Photos from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар's post 06/06/2026

НЭР ДЭВШИГЧДЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА.

✍️Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Адъяасүрэнгийн Амарбаатар, Ардчилсан Намаас нэр дэвшигч Болдбаатарын Буяннэмэх нарт сумын Сонгуулийн хорооны дарга З.Солонго болон гишүүд өнөөдөр (2026-06-06) нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулан өглөө.

✍️Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

05/06/2026
05/06/2026

Цагаандэлгэр сумын 3-р багийн Цагаан уулын тахилгат наадам 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах тул уяач та бүхэн хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцох хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг Нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулан, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн оролцоно уу.

Нотариатын үйлчилгээг сумын ЗДТГ-ын дарга З.Солонго хариуцан гүйцэтгэж байна.

Хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хангах үүднээс дээрх баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж, баталгаажуулан оролцохыг хүсье. Баярлалаа.

Photos from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар's post 05/06/2026

ХАВРЫН МОД ТАРИЛТААР 1000 ШИРХЭГ ХАЙЛААС МОД ТАРИЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хаврын мод тарих өдрүүдийн хүрээнд 2026.05.28,29-ний өдрүүдэд "Хүйтэн шандны цэцэрлэгт хүрээлэнд 400 ширхэг, Ембүү овооны хашаанд 540 ширхэг, айл өрх 60 ширхэг хайлаас мод тарилаа. Мод тарих ажилд 4 багийн малчид, төрийн байгууллагын албан хаагчид, иргэд оролцлоо.

ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Photos from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар's post 02/06/2026

🎉 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн урлагийн тоглолт болон нас насны онцлогт тохирсон уралдаан, тэмцээнүүдийг зохион байгууллаа.

✅ 0–1 насны ангиллын 6 хүүхэд “Мөлхөө жаал” тэмцээнд,
✅ 2–3 насны ангиллын 13 хүүхэд “Азын бөмбөлөг” хөгжөөнт тэмцээнд,
✅ 4–5 насны ангиллын 18 хүүхэд “Спорт аяга өрөлт” тэмцээнд,
✅ 1–4 дүгээр ангийн 21 сурагч гар зургийн уралдаанд,
✅ 5–6 дугаар ангийн 23 сурагч хөгжөөнт танин мэдэхүйн АХА тэмцээнд,
✅ 7–9 дүгээр ангийн 6 багийн 24 сурагч Корнхоллын тэмцээнд тус тус оролцож, авьяас чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.

Хүүхдийн баярын үйл ажиллагааны шагналын сан бүрдүүлэхэд ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Сайн гашуун ХХК, Мишээх Энхжин МЭБ ХХК, Дэлгэрэхийн Баян Залаат ХХК болон иргэн Э.Эрдэнэбилэг, Т.Отгонбаатар, И.Баатарсүрэн, Н.Мөнххуяг, Б.Батжаргал, М.Оюунтуяа нар сэтгэл гарган дэмжиж, нийт 36 бэлэг цуглууллаа.

Мөн зайрмагийн баярыг Уяачдын холбооны тэргүүн Х.Батбилэгийн гэр бүл ивээн тэтгэж, хүүхэд багачуудыг баярлууллаа.

Хүүхдийн төлөө сэтгэл гарган хамтран ажилласан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

🌈 Хүүхэд бүр инээмсэглэл дүүрэн, аз жаргалтай өсөж торних болтугай.

Photos from Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар's post 02/06/2026

“ТАВАН ЭРДЭНЭ-2026” МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ 5 ТӨРӨЛТ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Зөвлөгөөний 2 дахь өдөр 4 багийн малчдын дунд волейбол, ширээний теннис, дартс, буухиа, корнхолл гэсэн 5 төрлөөр спортын арга хэмжээг зохион байгуулж тус бүр 1,2-р байр эзлүүлж өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Хамгийн олон төрөлд шагналт байр эзэлсэн Хараат багийн хамт олон “ТАВАН ЭРДЭНЭ-2026” малчдын зөвлөгөөний “Шилдэг баг”-аар шалгарч “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.
Волейболын эрэгтэй төрөлд
1-р байр Замын улаан баг
2-р байр Хараат баг
Волейболын эмэгтэй төрөлд
1-р байр Хараат баг
2-р байр Дэлгэрэх зам баг
Ширээний теннис эрэгтэй төрөлд
1-р байр Замын-Улаан багийн малчин Б.Балжинням
2-р байр Хараат багийн малчин Т.Төр-Эрдэнэ
Ширээний теннис эмэгтэй төрөлд
1-р байр Хараат багийн малчин А.Энхтуяа
2-р байр Замын-Улаан багийн малчин Ш.Амармэнд
Дартс төрөлд
1-р байр Хараат баг
2-р байр Жаргалант баг
Буухиа төрөлд
1-р байр Хараат баг
2-р байр Дэлгэрэх зам баг
Корнхолл төрөлд
1-р байр Замын-Улаан баг
2-р байр Жаргалант баг

Want your business to be the top-listed Government Service in Dund-gobi?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Tsagaandelger
Dund-Gobi
123

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00