22/05/2026
😍😍😍Манай хамгийн бяцхан уншигч номоо солиод явлаа.
😇😇😇Мөн бяцхан уншигчийн маань ээж "ОЮУНЛАГ МАНДАЛЧУУД" чалленж-д нэгдэж, оюуны хөрөнгө оруулалтад үнэтэй хувь нэмрээ орууллаа.
📘Номын цагаан буян дэлгэрэх болтугай...
22/05/2026
🤗🤗🤗Бэлэн худалдаалагдаж буй номууд хотын үнээс ч хямд байгаа шүү.❤️
-Хүүхдийн уран зохиолын сургамжит ном
🚗Мөн хүргэлтээр авах боломжтой.
📱Холбоо барих утас: 9921-5274
22/05/2026
🤗🤗🤗Бэлэн худалдаалагдаж буй номууд хотын үнээс ч хямд байгаа шүү.❤️
-Уран зохиолын ном
-Хувь хүний хөгжлийн ном
🚗Мөн хүргэлтээр авах боломжтой.
📱Холбоо барих утас: 9921-5274
19/05/2026
💡💡💡Ном уншихад ширээний гэрэл ямар үүрэгтэй вэ?
Ном уншихад ширээний гэрлийг зөв тохируулах нь олон эерэг ач холбогдолтой байна. Зөв гэрэлтүүлэг нь нүдэнд ирэх ачаалал, ядаргааг бууруулж, толгой өвдөхөөс сэргийлэх, анхаарал төвлөрлийг 20%-иас 25%-иар нэмэгдүүлж, унших ойлголтыг нэмэгдүүлдэг байна.
18/05/2026
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны 02 дугаар тогтоол👇
Үндэсний бичгийн зөв бичих дүрэм 🇲🇳🇲🇳🇲🇳
🫡Түгээн дэлгэрүүлэхийг хүсье.
15/05/2026
📚📚📚ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2026 ХАВРЫН НОМЫН БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” арга хэмжээ “Илүү их уншъя-Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Мандал сумын Нийтийн номын санд амжилттай зохион байгуулагдлаа.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд:
📘Шинэ номын үзэсгэлэн
📘Зохиолч, уншигчийн уулзалт
📘Номтой нөхөрлөгч шилдэг байгууллага хамт олон
📘Интер ном их дэлгүүрийн хямдралтай худалдаа явагдлаа.
😇😇😇Үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиуд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, номын санчид, иргэд уншигчид оролцлоо.
💎💎💎ШИЛДЭГ УНШЛАГЫН МЕНЕЖМЕНТТЭЙ НОМЫН САНЧ- аар
Мандал Нэгдүгээр Сургууль-ийн номын санч М.Марта
Мандал 4-р сургуулийн цахим хуудас сургуулийн номын санч Б.Одончимэг нар шалгарлаа.
😊😊😊Бидний ажлыг дэмжин ажилласан ерөнхий боловсролын сургуулийн номын санч нартаа маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
🤗🤗🤗Номын баяраа хамт тэмдэглэсэн иргэд, уншигч та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.
👏👏👏Нийт аз од нь гийсэн 9 азтандаа баяр хүргэе.
💚💚💚НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ📖
#39дэхудаагийнномынбаяр
#НомынБаяр
15/05/2026
📚📚📚Номын баяр нээлтийн үйл ажиллагаа