Төв аймаг Tuv province

Төв аймаг Tuv province

Share

Төв аймаг

Photos from Төв аймаг Tuv province's post 03/06/2026

Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга 8 иргэнийг хүлээн авч уулзлаа. 6 иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 2 санал, хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр 2026 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээг 14 удаа зохион байгуулж, нийт 127 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 158 санал, хүсэлт хүлээн авч 154 санал, хүсэлт буюу 97.46 хувийг шийдвэрлэснээс газар дээр нь хариу өгсөн 134 санал хүсэлт байна.

03/06/2026

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ ЗААВАР

Иргэн, аж ахуйн нэгжүүд www.cert.masm.gov.mn цахим системд хандан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. Энэхүү цахим систем нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай хүргэж, ил тод болгох зорилготой юм.
Та доорх зааврын дагуу хүсэлтээ ирүүлнэ үү

03/06/2026

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөл Төв аймгийн "Үйлчилгээний Нэгдсэн төв-д 2026.06.02-05-ны өдрүүдэд ажиллана.

Photos from Төв аймаг Tuv province's post 03/06/2026

MONGOL GRAND PRIX MX LEAGUE 2026

Монгол улсад тэр дундаа Төв аймагт маань Олон улсын жишигт нийцсэн Мотокроссын уралдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна👍👍👍
Нийт 5 гараатай энэхүү уралдааны анхны гараа 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Mongol GrandPrix уралдааны замд болно. Мото спорт сонирхогч, хурд хүч, тэсрэлтийн спортод хайртай хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна.

⚡️Мэргэжлийн болон сонирхогчийн ангиллын шилдэг тамирчдын өрсөлдөөн
⚡️ 450cc-ээс Open Class хүртэлх ангиллын ширүүн тулаан, агаарт нисэх үсрэлт, үзэгчдийг огшоосон мөчүүд таныг хүлээж байна.

🔥Хурд🔥
🔥Өрсөлдөөн🔥
🔥Шоу, энтертайнмент🔥

УРАЛДААНЫ БАЙРШИЛ
📍 Төв аймаг, Зуунмод сум
📍 Эрдэнэ уул, Mongol GrandPrix уралдааны зам

02/06/2026

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА.
УТАС: 1800-1072, 7012-0460

02/06/2026

Д.Батжаргал: Дөрвөн жилд нэг удаа болдог Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого нь өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

02/06/2026

Он гарсаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” хэд хэдэн удаагийн төлөвлөгөөт цахилгааны хязгаарлалт хийсэн. Үүнтэй зэрэгцэн хүчтэй салхилах, хур тунадас орох үед эрчим хүч доголдож иргэдийг бухимдуулах болсонтой холбогдуулан “УБЦТС ТӨХК”-ийн Зуунмод төвийн Ерөнхий инженер Б.Буян-Очироос шалтгааныг тодрууллаа.

02/06/2026

ТАВДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖИЛ

Photos from Төв аймаг Tuv province's post 02/06/2026

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЙЛАН НЭГТГЭХ, УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай 2025 оны 238 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн улсын үзлэг, тооллогын ажил улс орон даяар эхлээд байна.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү үзлэг тооллоготой холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр Төв аймгийн 500 орчим албан хаагчдад мэргэжил арга зүйн дэмжлэг өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Төв аймгийн хувьд 2022 оны Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогоор 338 байгууллагын 324.9 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдож байсан бол 2025 оны тооллогын урьдчилсан статистик мэдээ, тайлангийн нэгтгэлээр 349 байгууллагын 633.5 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологдохоор байна.

Want your business to be the top-listed Government Service in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

ЗДТГ
Dzuunmod
41100