02/04/2026
Архи ууж шоудаж байхаар нэг удаа ч гэсэн амралтын өдрүүдээрээ тоглолт үзээд хандиваа нутагтаа өрөгчихөд яах вэ дээ сонин хүмүүс шүү Шахсан л гэнэ авсан билетээ 30к-аар зарна л гэнэ элгийн юмаа.Эрдэнэтэд нээх тэгж ядарсан хүмүүс бараг байдгүйшдээ уг нь.
01/04/2026
ХАНШ НЭЭСНЭЭС ХОЙШ ОНЦГОЙ ҮЕД УУЛ ОВОО, ГАЗРЫН ЭЗНИЙГ АРГАДАН ТАХИДАГ
Ханш нээх өдөр гэж хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондын хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Энэ жил 2026 оны дөрөвдүгээр сарын 5 буюу Гал морин жилийн хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн тооллын 18-ны өдөр ханш нээнэ. Үүнтэй холбоотойгоор Бусдад туслахуй анагаах ухааны "Манба дацан" хийдийн зурхайч лам, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас иргэдээс ирдэг түгээмэл асуултын нэг болох ханш нээх өдрийн талаар тодрууллаа.
👉Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?
👉Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улиралд хаврын уур орох, хур усан, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур орох улирал гэж зургаа хуваана. Энэ цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин, тухайн жилд юм уу, тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой.
Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн, нээгдэх гэсэн утгатай. Манай Монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.
👉Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?
Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа хятадын хан үндэстэний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж, булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг.
Энэ өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг
Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчилэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.
Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг.
Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг
01/04/2026
Ачит эмнэлгийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын баяр”-ын мэнд хүргэе 👩🏻⚕️ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
01/04/2026
💎 Орхон аймгийн математикийн масс олимпиадад амжилттай оролцож, шалгалтын даалгаврыг 100% гүйцэтгэж, "ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА СУРАГЧ" болзол хангасан ЕБ-ын 7 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Батхуягийн ЭНХТӨГС шавьдаа халуун баяр хүргэе ээ. 🎉Математикийн шинжлэх ухаанд шамдан суралцаж, мэдлэг чадварын ТОП үнэлгээ авсан сурагчаараа үнэхээр бахархаж байна.💞
Цаашдаа өөрийн итгэл, зүтгэл, зорилго тэмүүллээрээ жигүүр дэлгэн, олон олон амжилтын түүчээг өргөж байхыг хүсье. ✨
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2026-03-31
01/04/2026
Эрхэм хүндэт Казах түмэндээ Наурызын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Урин хаврын эхлэл, шинэ амьдралын билэгдэл болсон энэ сайхан баяраар айл өрх бүрт аз жаргал, элбэг дэлбэг байдал, эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байх болтугай.
Сэтгэлд нар мандаж, санаа бодол ариун тунгалаг байж, сайн сайхан бүхэн дэлгэрэхийг хүсэн ерөөе.
Наурыз мейрамы құтты болсын!
08/11/2025
МИНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Би өдөр өдрөөр өнгөлөгдөж байна
Би өглөө бүр гэрэлтэж байна
Би хоног хоногоор хүчирхэгжиж байна
Би хором хормоор эрчлэгдэж байна
Би дууны хурдаар сэргэж байна
Би гэрлийн хурдаар гялалзаж байна
Миний сэтгэлд амар амгалангийн цэцэг дэлгэрч
Миний зүрхэнд ахиж урагшлахын гал асаж
Миний бодолд гэгээн сайхан бүхэн хурлаж
Оршихуйн ухааны тайлалын манан дундаас
Огторгуйн их гэрэлт ертөнцийн гүнээс
Оройн их хүрдээр минь урсан орох хөх эрчим
Ой ухааны минь хөглөл болж
Ололт амжилтын минь тайлал болж байна
Ганцхан хоромд ч аньсгаа аньж амгаланд оршихуйд
Газар тэнгэрийн холбоосын
Гүйж урсах ус рашаан шиг эрчим
Гэрэлтэх солонгын эрчмээр солигдож
Хүн биений хүч тэтгэж тэнцвэржүүлэгч
Хөх тамганы долоон хас хүрдэнд уусаж
Зүрхэнд хайрын гэрэл цацрааж
Зоригонд халирахгүй хүч өгч
Зорилгод няцахгүй эрч бэлэглэж
Золтой заяатай явах урам хайрлаж
Зогсолт үгүй урагшлан тэмүүлэх хүсэл ундрааж
Замбуулингийн амар амгалангийн тайтгарал оршоож байна
ТАЛАРХЛАА БАЯРЛАЛАА
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
ЕРӨӨЛ БАТ ОРШИГ СУДАР МӨНХ ОРШИГ
ҮГ АМЬТАЙ БӨГӨӨД ШИДТЭЙ
БОДОЛ ХҮЧТЭЙ БӨГӨӨД БИЕЛДЭГ copy