04/06/2026
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэдээлэл
04/06/2026
03/06/2026
⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Автомашин, орон сууц, их хэмжээний мөнгөн хонжвор амласан цахим сугалаанд оролцохдоо онцгой анхаараарай.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар зарим этгээдүүд:
• Нэг автомашины обуд, гупер, нүүр зэрэг эд ангийг сольж олон удаа өөр өөр сугалаанд оруулсан;
• Урьд нь явуулсан лайв бичлэгүүдээ устгаж, иргэдэд худал мэдээлэл түгээсэн;
• Хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт зураг, бичлэг нийтэлсэн;
• Азтан тодруулах үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж, үр дүнг зохиомлоор өөрчилсөн;
• Хамаарал бүхий этгээдийн орон сууц, автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулах зорилгоор хонжворт оруулсан байж болзошгүй нөхцөлүүд тогтоогдсон байна.
Иймд иргэд та бүхэн:
✅ Хонжворт сугалаа зохион байгуулж буй этгээд, аж ахуйн нэгжийн мэдээллийг нягтлах;
✅ Өмнөх азтанууд бодит эсэхийг шалгах;
✅ Зөвхөн лайв бичлэг, сэтгэгдэл, зурагт үндэслэн мөнгө шилжүүлэхгүй байх;
✅ Хэт өндөр үнэтэй хонжвор амласан сугалаанд болгоомжтой хандах;
✅ Сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.
03/06/2026
2026 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 89.8 хувь нь банкны данс ашиглан үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас нийт 9 арилжааны банкны 308,162 дансыг холбогдуулан шалгаж байна.
02/06/2026
Арилжааны банкнуудаас энэ төрлийн урамшууллыг зарлаагүй.
28/05/2026
✅Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн хурал боллоо.
28/05/2026
Арилжааны банкнуудаас дараах урамшууллуудыг зарлаагүй тул аливаа мэдээллийг баталгаат эх сурвалжаас авч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
28/05/2026
Түр зуурын уур бухимдал таны ирээдүйг эрсдэлд оруулна.
Click here to claim your Sponsored Listing.
