Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс

Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс

Share

Онцгой байдлын алба

Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 29/03/2026

"АЛТАН ШАР ЗАМ" ТЭМЦЭЭНД НИЙЛБЭР ДҮНГЭЭР #ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

✅Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 101 жил, Хархорин сумын 70 жилийн ойг угтан нийтийн тээвэрчдийн дунд зохион байгуулагдсан спортын таван төрөлт тэмцээнд тус хэлтсийн гал унтраах автомашины жолооч нар оролцон нийлбэр дүнгээр #Гутгаар байр эзэллээ.

✅Тэмцээний уран жолоодлогын төрөлд дэслэгч М.Батбаяр хүрэл медаль, дартсын төрөлд ахлах ахлагч Ж.Баярбат алтан медаль, жолооны дүрмийн төрөлд дэд ахлагч Э.Бархасвад хүрэл медаль, волейболын төрөлд багаараа алтан медаль хүртлээ.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ ЖОЛООЧ НАРТАА БАЯР ХҮРГЭН,
АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.

Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 28/03/2026

СУРАГЧДАД ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОЛОО

✅Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр, зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 4 сургуулийн сурагчдад энэ талаарх мэдлэгийг олголоо.

✅Түүнчлэн "Зочинтой уулзах цаг" арга хэмжээг аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч, усчин, аврагч нарын ажил мэргэжил болоод онцлогыг сурталчилсан ярилцлагат өдөрлөгийг ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн дунд, ахлах бүлгийн сурагчдад зохион байгууллаа.

Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 26/03/2026

ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХЭД БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ

✅Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хүрээнд улс, орон даяар нэгэн зэрэг 16:00 цагт "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль" зохион байгуулагдлаа.

✅Тус дадлага, сургууль нь Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын бүрэлдэхүүн хэсэг болсон гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхтай шууд холбоотой болно.

✅Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх нь зөвхөн төр болон мэргэжлийн байгуулагад төвлөрөх бус бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухал.

✅Энэ жилийн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь Хархорин суманд энэ намар зохион байгуулагдах "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг" болон 2027 онд зохион байгуулагдах Өвөрхангай аймгийн хэмжээний "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага"-ын томоохон бэлтгэл ажил боллоо.

ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИА НЭМЭГДҮҮЛЦГЭЭЕ📣📣📣

26/03/2026
Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 26/03/2026

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ОРОН ДАЯАР 16:00 ЦАГТ ДУУГАРАХ ТУЛ ДАДЛАГА СУРГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

✅Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг.

✅Энэ дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
https://nema.gov.mn/post/173618
#газархөдлөлтийндадлагасургууль

25/03/2026

ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС АЙХ БИШ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГТЭЙ БАЙЯ

Манай оронд газар хөдлөлт харьцангуй цөөн тохиолддог боловч хүч ихтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй. Нийслэл орчимд Хустай, Авдар уул, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөн морьт зэрэг идэвхтэй 6 хагарал оршдог.

Судалгаагаар зөвхөн Хустайн хагарал дээр 7 магнитудын газар хөдлөлт болоход орон сууцны барилгын 11 хувь нурж, 7000 гаруй хүн, харин гэр хорооллын 30 орчим хувь нурж, 38 мянга гаруй хүн амь насаа алдах эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан.

Мөн олон улсын байгууллагын үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөлтийн үед барилга байгууламжийн 22–50 хувь эвдэрч, 30–60 мянган хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байдаг.

Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг дээшлүүлэх ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн болон техникийн чадавхыг сайжруулах, энэ ажлын ач холбогдлыг үндэсний хэмжээнд ойлгуулах өргөн хүрээтэй ажлууд өнгөрсөн хугацаанд амжилттай хийгдсэн.

Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг дээшлүүлэх чиглэлээр салбарын бодлогын баримт бичиг, дүрэм, зааврыг шинэчилж, батлуулах ажлыг зохион байгуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын хүчитгэлийн барилга угсралтын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж, 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн барилгын хүчитгэлийн сургалтыг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зохион байгуулж, газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар”, “Хоргодох байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн гарын авлага”, өрөгт, цутгамал төмөр бетон, том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын үнэлгээ, хүчитгэлийн гурван дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр ган бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх “БД 2210725” дүрмийг тус тус боловсруулж, батлууллаа.

Иргэн бүр урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, гэр, ажлын байранд байгаа хүнд эд зүйлсийг бэхлэх, гэр бүлийн бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх, яаралтай үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, газар хөдлөлтөөс айх биш урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна.

http://nema.gov.mn/post/173602

https://belenbai.mn/pages/6672581b0d3bdda282518f4c
#газархөдлөлтийнаюулаасурьдчилансэргийлэхтаниулахөдөр

25/03/2026

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан сургалт, дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын долоон хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна.

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлагад хамрагдахыг уриалж байна.

https://nema.gov.mn/post/173598
https://www.gov.mn/news/n/23f7
https://belenbai.mn/pages/6672581b0d3bdda282518f4c
#газархөдлөлтийнгамшгаасурьдчилансэргийлэхтаниулахөдөр
#ГазарХөдлөлт

Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 25/03/2026

ӨНӨӨДӨР ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

✅Монгол Улсын Засгийн газрын 2017оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх 7 хоногийн Лхагва гарагийг "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгон зарласантай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

✅ Газар хөдлөлтийн үед хүн хаана байгаагаас хамаарч авах арга хэмжээнүүд өөр байх учир нөхцөл байдалд тохирсон авах арга хэмжээнүүдийг мэддэг байх шаардлагатай.

✅Та бүхэн газар хөдлөлт болж байгаа үед авах арга хэмжээнүүдийн мэдээлэлтэй танилцана уу.

https://belenbai.mn/ вебсайтаас газар хөдлөлтийн гамшгийн үед болон өмнө, дараа нь авах арга хэмжээний талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой.

25/03/2026

Газар хөдлөлтийн сургамж❗❗❗

25/03/2026

Газар хөдлөлт📣

Photos from Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс's post 23/03/2026

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЭНЭ #ПҮРЭВ ГАРАГТ ТОХИОНО

✅Жил бүрийн #гуравдугаар сарын дөрөв дэх 7 хоногийн #Пүрэв гарагийн 16 цаг 00 минутад Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулдаг.

✅Энэ жил 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарснаар дадлага, сургууль эхэлнэ.

Хархорин сумын :
✅ :
Спорт ордны урд талбайд
(Сумын Түр цугларах талбай)

#Иргэд:
✅Вангийн Oвоо багийн иргэд сансар, од, хорооны дунд байрлах ус түгээх газар, Өлийн гудманд байрлах ус түгээх газар

✅Ганган Орхон багийн иргэд багийн төвийн баруун талд байрлах ус түгээх газар.

✅Эрдэнэтолгой багийн иргэд Эрдэнэтолгойн баруун талд

:
✅Өөрийн байгууллагын түр цугларах талбайд цуглана.

📣Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

📣Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.

📣Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын -д цуглан, бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.

Want your business to be the top-listed Government Service in Harhorin?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Harhorin