Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо

Share

Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл

28/10/2025

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ?” мэтгэлцээн болно

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийг 14:00 цагт болдог. Энэ удаагийн УИХ-ын асуулгын цаг буюу парламентийн мэтгэлцээн 10.31-ны өдөр болно.

“ХАВЧИГДСАН ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭРХЭН АВРАХ ВЭ” сэдвээр сөрөг хүчин буюу УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Д.Жаргалсайхан,Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа нар Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.

Монголын төр засаг хариуцлагатай, ил тод байхын эхлэл Ерөнхий сайд нь хүссэн сэдвээрээ мэдээлэл өгдөг биш гишүүдийнхээ, сөрөг хүчнийхээ, ард иргэдийнхээ асуултад хариулдаг болох юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэтгэлцээнийг шууд дамжуулна.

21/10/2025

Монголчууд тусгаар тогтнолоо санал нэгтэйгээр баталгаажуулсан өдөр өнөөдөр тохиож байна

XX зууны дунд үед монголчуудын түүхэнд үнэлж баршгүй их чухал байр суурь эзэлсэн нэгэн үйл явдал бол 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт юм. Тухайн үед хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага БНМАУ-ын өмнө нэн чухлаар тулгараад байв.

Энэ л үед Монголын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр явуулсан байдаг. Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.

Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаснаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт товлосон өдрийн өглөөний 06:00 цагт эхэлж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь оролцож, бүгд тусгаар тогтнолоо баталжээ.

Photos from Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо's post 16/10/2025

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

2025.10.16

15/10/2025

🙏🏻🙏🏻🙏🏻ЭМГЭНЭЛ
Цэрэнбатын БАЯРСАЙХАН (1960-2025)
Бидний эрхэм хүн, журмын нөхөр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга асан Цэрэнбатын Баярсайхан нь 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж халамжит хань, хайртай үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хамт олон, зорилго нэгт журмын нөхөд бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1960 онд Бүрэнтогтох сумын Хойд гол гэдэг газарт Цэрэнбатын ууган хүү болон мэндэлсэн. Ц.Баярсайхан нь Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургууль, Мөрөн 1 дүгээр арван жилийн сургууль, Орхон аймаг дахь Иргэний боловсрол улс төрийн сургууль, Засагт хан дээд сургууль “Төрийн удирдлага”-ын чиглэлээр тус тус төгссөн.
1979 оноос 41 жил хөдөлмөрлөхдөө Мал эмнэлэг, Хөгжил нэгдэлд жолооч, 1987-1989 онд сумын цахилгаан станц, уурын зуух, ахуйн үйлчилгээний газарт механикч, жолоочоор ажиллаж байв.
1997-2002 онуудад Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын туслах түшмэл, байгаль хамгаалагч, 2003 оноос сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албыг тасралтгүй 18 жил гүйцэтгэж 2020 оны 9 сараас өндөр настны гавьяаны амралтдаа гарсан.
Түүний улсад ажилласан 41 жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг, дээд шатны удирдах байгуулагаас үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монголын нутгийн удирдлагын холбооны шилдэг ажилтнаар 2 удаа, Соёмбо медаль, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Хөвсгөлийн бахархал, Хөвсгөл аймгийн 90-н жилийн ойн медаль, Аймгийн ИТХ-ын Хөвсгөлийн алдартан медаль, Ардчилсан хувьсгалын 20, 30 жилийн ойн медаль, Эрх чөлөөний одон, Чингисийн 800 жилийн ойн медаль, Аймгийн Тэргүүний ажилтан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Хүндэт тэмдэг, Монголын УЗН-ын 70, 80 жилийн ойн медаль, Хан-Уул дүүргийн хүндэт тэмдэг, 50 жилийн ойн медаль, Төр захиргаа, Улаан загалмай, МНУХ, Эрчим хүчний яамны тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнагдаж байлаа.
Таны ноён нуруутай, хөдөлмөрч, үлгэрлэн манлайлах, хүнлэг сайхан зан чанар, сайхан дүр төрх, нөхөрсөг тайван зан харилцаа, аливаад тууштай, чин үнэнч байх хүн чанар, өндөр ёс суртахуун ирээдүйг харсан холч, хурц мэргэн оюун санаа бидий сэтгэл зүрхэнд өнө мөнхөд хоногшин үлдэх болно.

Эрхэм хүмүүний ах дүү, төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдүүд, журмын анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Та минь бурханы оронд тайван нойрсож, гэгээн дүрийг олох болтугай.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРОО
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

Photos from Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо's post 13/10/2025

Эмгэнэл

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг таалал төгссөнд гэр бүл, үр хүүхдүүд, ах дүүс, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

О.Чулуунбилэг нь 2018, 2019 онд Улс төрийн боловсролын академи болон КАС-тай хамтран зохион байгуулсан "Иргэнд ойрхон шийдэл", "Удирдах ажилтны зөвлөгөөн"-д цаг заваа гарган оролцож өөрийн сурсан мэдлэг боловсрол, хуримтлуулсан арвин туршлагаа харамгүй хуваалцаж, намын сонгуульт гишүүдийн улс төрийн боловсролд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Гэгээн дүрийг олох болтугай🙏🙏🙏

Photos from Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо's post 12/10/2025

2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ардчилсан намын бүх гишүүдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны дарга
Х.Батсайхан, Kh Batsaikhan намын дэд дарга Н.Номун-Эрдэнэ Nomun-Erdene Nyamjav, Ц.Хуншагай ИТХ-ын төлөөлөгч М.Хуягбаатар, ХЭГ-ын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ нар оролцож, шинэ удирдлагын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулж, гишүүдийнхээ санал, сэтгэгдэлийг сонсох үйл ажиллагаа зохион байгуулж ажиллалаа

Намын гишүүд, дэмжигчид аймгийн намын шинэ удирдлагад санаа бодлоо нээлттэй илэрхийлж, анхан шатны намын байгууллагад тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх арга замын тухай саналаа солилцсон, ажил хэрэгч хурал боллоо


Photos from Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо's post 12/10/2025

2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардчилсан намын бүх гишүүдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооны дарга
Х.Батсайхан, Kh Batsaikhan намын дэд дарга Н.Номун-Эрдэнэ Nomun-Erdene Nyamjav, Ц.Хуншагай ИТХ-ын төлөөлөгч М.Хуягбаатар Khuyagbaatar Mendbayar, ХЭГ-ын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ Базарын Мөнгөн-Эрдэнэ нар оролцож, шинэ удирдлагын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулж, гишүүдийнхээ санал, сэтгэгдэлийг сонсох үйл ажиллагаа зохион байгуулж ажиллалаа

Намын гишүүд, дэмжигчид аймгийн намын шинэ удирдлагад санаа бодлоо нээлттэй илэрхийлж, анхан шатны намын байгууллагад тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх арга замын тухай саналаа солилцсон, ажил хэрэгч хурал боллоо


Photos from Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо's post 08/10/2025

УЛС ТӨРИЙН НАМЫН БОЛОВСОН ХҮЧИН ЧАДАВХЖСАНААР МОНГОЛ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

Ардчилсан намын хүний нөөцийг чадавхжуулах, ажиллах боловсон хүчнийг сайжруулах зорилгоор Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал өнөөдөр /2025.10.08/ МУЭИС-ийн дэд захирал, доктор (Ph.D), профессор Ц.Агиймаа, ГУИС-ийн ректор, доктор, профессор Б.Отгонбат нартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Улс төрийн намын боловсон хүчин чадавхжих нь монгол төрийн үйл ажиллагаа чадваржина гэж ойлгож болно. Мэдлэг, ёс зүйд суурилсан төрийн үйлчилгээг төлөвшүүлэхийн тулд Ардчилсан нам боловсролын байгууллагуудтай стратегийн түвшинд хамтран ажиллах бодлого баримталж байгааг онцоллоо.

Ардчилсан нам 2025 оноос эхлэн боловсролын салбарын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, мэдлэгт суурилсан боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү бодлогын хүрээнд Удирдлагын академи, Глобал Удирдагч Их Сургууль (ГУИС), Монгол Улсын Эрдмийн Их Сургууль (МУЭИС), Шихихутуг Их Сургуулиудтай хамтран сургалт, судалгаа, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон ажлыг амжилттай эхлүүлээд байна. Энэхүү хүрээнд Ардчилсан намын анхан болон дунд шатанд ажиллаж буй 200 гаруй манлайлагч гишүүд хамрагдаж улс төр, эдийн засаг, эрхзүйн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж байна.

06/10/2025
Want your business to be the top-listed Government Service in Hatgal?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

6-25/8
Hatgal
67000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00