09/09/2021
Нутгийн ард иргэд, ахан дүүс, ААН, дэлгүүр, нийтийн хоолны газар, үйлчилгээний салбарын эздийн анхааралд:
Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан хогийн саванд багтахгүй хог хаягдлыг хогийн савны гадна хаяхгүй, багтах жижиг хог хаягдлыг дотор нь хийж, бидний хойч ирээдүй болсон хүүхэд, багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухааныг төлөвшүүлж, зөв үлгэр дууриалал, дадлыг бий болгож, хамтдаа хоггүй, хөрсний бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.
09/09/2021
Хөшөөтийн уурхай "Мон Эн Ко" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллагын саналыг хүлээн авч, манай сумын төвлөрсөн хогийн цэгийн гадна болон дотор орчинд замбараагүй асгасан хог хаягдлыг цэвэрлэх, овоолго үүсгэх, талбай засах, нийтийн эзэмшлийн талбайд хаясан хог хаягдал, машины хог төмрийг ачиж цэвэрлэх ажлыг 2021 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэж хоггүй цэвэр эрүүл орчин бүрдүүлэн орон нутагт хамтран ажилласан болно. Иймд айл өрх, ард иргэд төвлөрсөн хогийн цэгээс бусад нийтийн эзэмшлийн зам, талбайд ахуйн хог хаягдал, ашиглахгүй болсон техник, хэрэгслийнхээ үлдэгдэл төмрийг хаяхгүй байхыг анхааруулж байна. Жич: Төвлөрсөн хогийн цэгийн гадна хог хаягдал хаяхгүй, дотор нь оруулж эмх цэгцтэй асгахыг мэдэгдье. Байгаль дэлхий минь эрүүл бол бид эрүүл.
09/08/2021
Сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/117 тоот захирамжаар намаржааны бүс нутаг буюу дунд бүсрүү нүүж орох хугацааг 8 дугаар сарын 25 байхаар, хадланд орох хугацааг 8 дугаар сарын 10 байхаар тогтоож хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавьж, хадлангийн талбай руу орсон малыг дээш гаргах ажлыг зохион байгуулж ажилласан. Уг хугацааг зөрчин 7 сард түрүүлж нүүж орсон Барлаг багийн 3 айл өрх, Тахилт багийн 1 айл өрх, хадланд орох хугацааг зөрчсөн Бодонч багийн 2 иргэн, Алтангадас багийн 1 иргэнд хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хадланд орох хугацааг зөрчилгүй хүлээцтэй хандаж, хамтран ажилласан нийт ард иргэддээ талархал илэрхийлье. Ургац арвин байг ээ.