Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе
Монгол улсын тэргүүний ойжуулагч "Ховд сафари" ХХК
Ховд сафари ХХК
26/12/2025
Өнөөдөр 2025.12.26 ний өдөр. Монгол улсын ой, байгаль хамгаалах салбарт оруулсан миний жаахан үйл хэргийн Төр дэндүү их өндрөөр үнэлж Монголын байгаль орчныг хамгаалах холбооны 50 жилийн ойгоор Төрийн дээд алтан гадас одон, байгаль орчны тэргүүний ажилтан аар шагнаж ээ. Баярлахаас илүүтэй энэ их хариуцлагыг дааж өргөж явах өндөр хариуцлага надад ирлээ. Бүх хамтран ажилладаг байгууллага, хүмүүстэй баярлалаа.
Уурь амьсгал өөрчлөгдөж байна. Бид ч хичээн тэмцсээр л байна. 2024 он Татмын ойжуулалт АДАПТ ТӨСӨЛ Ховд аймаг Дарви сум.
2025 онд АДАПТ ТӨСӨЛ, Ховд аймгийн Засаг дарга, Дарви сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Мөст сумын ЗДТГ захиалгаар нийт 3 суманд татмын ойжуулалт хийж гүйцэтгэсэн 85 га газарт 68000 мянган навчит мод тарьсан ажлын зурган товч тайлантай танилцан уу. Davaajav Darikhand Ч. Чанцалдулам Цэвээнравдан Дамдиндорж Ховд Байгаль Орчны Газар Ховд сум дундын ойн анги Haliuka Batsaihan Д. Бөхболд Ойн газар
01/11/2025
Шаргал намрын нэгэн өдөр. Ховд аймаг Жаргалант сум Адапт төслийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилсан Буянт голын 50га татмын ойжуулалт 2025.10.20
29/10/2025
Хүмүүс мод тарих амархан гэж боддог. Тиймээ амархан ГЭХДЭЭ тарих процесс, хашаа хамгаалалт, усжуулалт, мод тарих ажилчид, ажилчдын тав тух хоол хүнс, машин техник, бензин тос, ажилчдын ХАБЭА, байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд ажил мундахгүй. Хамгийн гол нь анхны газар сонголт, цаашлаад мод тарих хашаа хамгаалах гээд дээр дурдсан ажил дууссаны дараа модоо арчилж ургуулах хүндхэн 3-5 жилийн нөр их ХӨДӨЛМӨР. Модоо ургуулж хариуцан хамгаалж байгаа тэр нэгэн эгэл жирийн нутгийн малчин иргэний сэтгэл зүрхнээс олон мянган модны амьдрал амь шалтгаалдаг билээ. Ховд аймаг Дарви сум Булаг баг, Ар улаан булаг 2025.10.29
21/10/2025
Ховд аймаг Мөст сумд АДАПТ төсөл, Ховд аймгийн Засаг дарга, Мөст сумын ЗДТГ ийн санаачлагаар Боорж голын 15 га татмын ойжуулалтын ажлын модны тариалалт, байнгын усалгаатай байх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажил 90% тай явагдаж байна.
Төсөл удирдсан: ХовдСафари ХХК
2025.10.21
07/08/2025
Шагнал эзнээ олжээ. БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН цол тэмдгээр шагнуулсан Цэвээнравдан Дамдиндорж таньд баяр хүргэе. Зөвхөн сүүлийн 2 жил АДАПТ төслийн хүрээнд Ховд аймагт манай компаний 110.000 мянган модыг тарьж ургуулхад төслийн зүгээс зөвлөхөөр ажиллаж Татмын ойжуулалтанд маш их хувь нэмэр оруулж байгаа билээ. АДАПТ ТӨСӨЛ Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Тэрбум мод - Үндэсний хөдөлгөөн Ойн газар Сум дундын ойн анги ховд аймаг Ховд Байгаль Орчны Газар
Click here to claim your Sponsored Listing.
