Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар

Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар

Share

Санхүүгийн хяналт дотоод аудитын газар

03/06/2026

Түр ажлын байранд урьж байна.

Photos from Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар's post 28/05/2026

2026 оныг "Хүний хөгжлийг дэмжин иргэдийн амьдрах орчныг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд хуваарилагдсан саадыг зүлэгжүүлэх ажлыг хийж дуусгалаа.

Photos from Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар's post 27/04/2026

📝Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Дуут сумын төсөвт байгууллагуудын 2024-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
💻 Шалгалтаар нийт сумын хэмжээнд 67 хүн, байгууллагатай холбоотой 231,143,616 төгрөгийн зөрчил илрүүлж, 32,788,831 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар, 4,320,000 төгрөгийг орлогод авхуулахаар Улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 194,034,785 төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч ажиллаа.

16/04/2026

📝Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Манхан сумын төсөвт байгууллагуудын 2024-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
💻 Шалгалтаар нийт сумын хэмжээнд 66 хүн, байгууллагатай холбоотой 186,122,694 төгрөгийн зөрчил илрүүлж, 24,633,687 төгрөгийн төлбөрийг аймгийн төсөвт оруулахаар Улсын ахлах байцаагчийн акт тогтоож, 161,489,007 төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч ажиллаа.

09/04/2026

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүллээ.
📌Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү.
📞Холбогдох утас: 77479000
📌Санал гомдлыг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авна.

03/04/2026

Өргөдөл гомдол санал хүсэлтийг 77479000 утасаар хүлээн авч эхэллээ.

Photos from Улсын Салбарын Дотоод Аудит's post 30/03/2026
Photos from Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар's post 21/03/2026

Сангийн яам, World bank group хамтарсан Дотоод аудиторуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт зохион байгуулагдлаа.
Улсын салбарын дотоод аудитын албаны удирдлага, албан хаагчдыг чадваржуулах, тасралтгүй хөгжлийн хүрээнд дотоод аудиторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчин, Дотоод аудитын дэлхийн стандартад нийцсэн арга зүйг эзэмшүүлэх, байгууллагын дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах зорилготой тус сургалтад албан хаагчдыг хамрууллаа.

Photos from Ховд Аймгийн Санхүүгийн Хяналт Дотоод Аудитын Газар's post 23/01/2026

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ” – аас
7.1.Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.1.1.ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх;
7.1.2.зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
7.1.3.хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
7.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;
7.1.5.төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх;
7.1.6.төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх;
7.1.7.албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;
7.1.8.байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;
7.1.9.албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;
7.1.10.багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах.

06/01/2026
Want your business to be the top-listed Government Service in Hovd?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Tsambagarav
Hovd

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00