25/03/2026
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд, жолооч, тээвэр эрхлэгчдэд анхааруулж байна.
Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин тул хориотой ан амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар тээвэрлэх, хадгалах, худалдах үйлдлээс татгалзахыг уриалж байна.
Хууль зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
"Автотээврийн Үндэсний төв"
Экологийн Цагдаагийн Алба СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.
20/03/2026
44 тонн буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлана
“Автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэ...
06/03/2026
“Хууль бус тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн өөрсдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс зөвшөөрөлтэй, бүртгэлтэй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг уриалж байна.
Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмээ чанд сахиж, хариуцлагатай зорчихыг хүсье.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай
27/02/2026
МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал:
📌Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн.
📌Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна.
📌Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхнийг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.