Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Share

Мэргэжлийн хяналт

Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 02/01/2023

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛҮҮДЭЭР САЛБАРЫН ЯАМД, ТЭДГЭЭРИЙН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДААРАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.

Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлсэн тул та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандахыг ЗӨВЛӨЖ байна.

14/10/2022
Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 03/10/2022

Ховд аймаг болон баруун бүс нутагт үржүүлэхэд зохистой үүлдэр, омгийн малууд. ( "Төрөл бүрийн үүлдэр омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох тухай" МУЗГ-н 92 дугаар тогтоол, ХХААХҮСайдын А/144 тушаал- аас)

Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 30/09/2022
Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 15/09/2022

О.ХАНГАЙ АВАРГЫН БАЯР НААДМЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙВ.
Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандарт, ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид наадмын талбай дээр хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд хяналт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж, 14 объект, 34 зөрчил илрүүлснээс 21 буюу 61%-ийг нь газар дээр нь арилгуулж зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.

Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 06/09/2022

🔊🔊🔊СУЛ ОРОН ТООНЫ ЗАР🔊🔊🔊
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дараах ажлын байрны сул орон тоо гарсныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлж байна.
Холбогдох хяналтын чиглэлээр Их, дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, сул орон тооны албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, туслах түшмэлийн албан тушаалд эсвэл мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн ИРГЭН ТА дараах ажлын байранд ажиллах боломжтой.
Ажлын байр :
1. Авто замын хяналтын улсын байцаагч-1
2. Барилга техникийн хяналтын улсын байцаагч-1
3. Эрүүл ахуй халдвар, хамгаалын хяналтын улсын байцаагч-1

Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 09/08/2022

ХОГ ХАЯГДЛЫГ ХОГИЙН ЦЭГТ ТӨВЛӨРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар энэ сарын 08-ны өдөр Жаргалант сумын нутаг дэвсгэрт орон сууцуудын СӨХ болон Буянт голын зуслангийн бүсийн хог хаягдлын түр цэгүүдэд хяналт хийж, Шинэ Ховд - Жаргалант ТҮК ОНӨААТҮГазарт хогийг тогтмол ачиж, хогийн цэгт төвлөрүүлэх талаар шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Тус газраас 2 машинаар хот доторхи СӨХ, 1 машинаар зуслангийн бүсийн хогийг ачиж тээвэрлэж байгаа бөгөөд өдөрт 90 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулган ажиллаж байна.
Иргэд, оршин суугчид хогоо хогийн бункерт хийлгүй гадна хаяснаас орчны бохирдол ихээхэн үүсэж байна.
ХОГГҮЙ ХОВДЫН ТӨЛӨӨ ИРГЭН ТА ХОГОО ХОГИЙН САВАНД НЬ ХИЙНЭ ҮҮ.

Photos from Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар's post 04/08/2022

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 21/29 тоот төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийн дагуу Мо-Эн-Ко ХХК-ийн тээвэрлэлтийн туслан гүйцэтгэх нэр бүхий 26 аж ахуйн нэгжид Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын хяналтын чиглэлээр 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс шалгалт хийж байна.
Шалгалтын зорилго нь “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, “Эрүүл ахуйн тухай", “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”, “Нийгмийн даатгалын тухай багц хууль” -ийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах явдал юм.

Want your business to be the top-listed Government Service in Hovd?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Hovd