Мѳрѳн сум /хот/-ын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурал

Мѳрѳн сум /хот/-ын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурал

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мѳрѳн сум /хот/-ын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурал, Government Organization, 8-р баг, Mörön.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг нээлттэй ил тод болгон төлөвшүүлж, сум орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжлийн чиг хандлагыг иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн хөгжил дэвшилд хүргэх

02/06/2026

🌍🇲🇳 ДЭЛХИЙН 79 ОРНЫ 399 ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ "СУРАЛЦАГЧ ХОТ" СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХӨВСГӨЛ АЙМГИЙН 23 СУМ, 1 ТОСГОНЫ ИТХ-ЫН УДИРДЛАГУУД ХАМРАГДАЖ БАЙНА.

Лхагвасүрэн Баярхүү

Photos from Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар's post 02/06/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЧ, ХОРИО ЦЭЭР ТОГТООСОН ТУЛ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ‼️‼️‼️
Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Алтай сум, Ховд аймгийн Булган суманд мал, амьтны гоц халдварт ШҮЛХИЙ өвчний SAT-1 хэвшил оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Иймд гадна аймаг сумдаас амьд мал хүлээн авахгүй болно.
Малчид, иргэд та бүхэн:
📌 Өвчний голомттой аймаг, сум руу зорчихгүй байх
📌 Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхгүй байх
📌 Мал, амьтны худалдаа, тээвэрлэлтийг түр хязгаарлах
📌 Малын хашаа хороо, тээврийн хэрэгслийг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэх
📌 Малын ам, хэл, туурай, хөхөнд шарх, цэврүү, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тогтмол хяналт тавих
📌 Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
⚠️ Шүлхий өвчин нь маш хурдан халдварладаг тул иргэн бүр хариуцлагатай байж, био аюулгүй байдлаа чанд мөрдөнө үү

01/06/2026

🎈🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉🎈

Хүүхэд бүрийн инээд хөөр цангинаж, аз жаргал бялхсан сайхан өдөр байх болтугай.

Элэг бүтэн гэр бүлдээ энх тунх өсөж, эрүүл саруул, хүсэл мөрөөдөл нь биелж, ирээдүй нь гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөе.

🌈 Хүүхэд бүр хайр халамж, хамгаалал дунд өсөж,
🌈 Хүүхэд бүр сурч хөгжих тэгш боломжтой байж,
🌈 Хүүхэд бүр аз жаргалтай инээмсэглэж явах болтугай.

Хүүхдийн баярын мэнд хүргэе! ❤️👧👦

Лхагвасүрэн Баярхүү

29/05/2026

🇲🇳 МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, "БЭРС ФИНАНС" ББСБ ХАМТРАН МОД ТАРЬЖ, "ӨНГӨЛӨГ МӨРӨН"-Д ХУВЬ НЭМРХЭЭ ОРУУЛЛАА👍
Лхагвасүрэн Баярхүү

Photos from Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар's post 29/05/2026

👩‍👧‍👦🌷 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” I, II одонгоор одонгоор шагнагдсан ээжүүд өнөөдөр /2026.05.30/ одонгоо гардан авлаа.
👩‍👧‍👦🇲🇳Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 12,306 эх “Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнагдаж байгаагаас Хөвсгөл аймгийн 488 эх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж байна.
📌Мөрөн сумын харьяа нийт 146 ээж одон авснаас 23 нь Алдарт эхийн I одонгоор шагнагдав.🌹
👏👏Шагнал хүртсэн нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Лхагвасүрэн Баярхүү

27/05/2026

📢📸МӨРӨН СУМЫН ҮЕРИЙН ДАЛАН ДАГУУ 360 ГРАДУС ЭРГЭДЭГ ХЯНАЛТЫН КАМЕР БҮХИЙ ГЭРЭЛТ ЦАМХГУУДЫГ БАЙРШУУЛНА
Лхагвасүрэн Баярхүү

21/05/2026

📢🙏ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 5-НЫ БИЛИГТ САЙН ӨДӨР /2026.05.21/ МӨРӨН ХОТЫГ ТОЙРСОН 4 ОВООГ ТАХИЛАА.
📢 Хөвсгөл аймгийн бурхан шашинтны төв "Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин" хийд жил бүр зуны эхэн сард Мөрөн хотоо тойрсон 4 том овоо болох “Ганжуурт”, “Дулаан Хан”, “Голын овоо” /Хийморийн овоо/ , “Уранмандал”-ын овоог төр захиргааны байгууллагатай хамтран тахидаг уламжлалтай.
⏰ Энэ жилийн хувьд зуны эхэн сарын шинийн 5-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Мөрөн хотоо тойрсон 4 овоогоо тахилаа.
🇲🇳 Тахилгын ёслолд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам, хуврагууд, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр тэргүүтэй сумын удирдлагууд, Мөрөн сумын 14 багийн Засаг дарга нар оролцлоо.

Photos from Мѳрѳн сум /хот/-ын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурал's post 19/05/2026

🚨 МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🇲🇳 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийг өнөөдөр /2026.05.18/ зохион байгууллаа.

➡️Сургалтад Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангийн эрхлэгч нар болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамрагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцов.

🤝 Хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэгтэй юм.

18/05/2026

🚦🚧"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА❤️
🇲🇳🚦 Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах зорилгоор Мөрөн сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг өнөөдөр /2026.05.18/ зохион байгууллаа.
🔈Тэмцээнд Мөрөн сумын сургуулийн өмнөх боловсролын 90 хүүхэд, 36 багш, эцэг эхчүүд оролцож “ Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, буухиа тэмцээн” гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.
Нийлбэр дүнгээр:
✅1-р байр 12 дугаар цэцэрлэг,
✅2 -р байр 5 дугаар цэцэрлэг
✅3-р байр 1 дүгээр цэцэрлэг
✅Тусгай байранд 15 дугаар цэцэрлэг тус тус шалгарав.

Лхагвасүрэн Баярхүү

Want your business to be the top-listed Government Service in Mörön?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

8-р баг
Mörön