Улсын бүртгэлийн хэлтэс Хөвсгөл аймаг

Улсын бүртгэлийн хэлтэс Хөвсгөл аймаг

Share

Хойморь нутгийн Бүртгэлийн мэдээ, мэдээлэл

10/06/2026

#Авлигынэсрэгнэгдье
#1110

09/06/2026

🏔️🌊 “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД – 2026” УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМ ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

👏 Та бүхнийг урлаг спортын их наадамдаа хүрэлцэн ирж, төрөлх сум орон нутгаасаа шалгарсан авьяастан уран бүтээлчид, баг тамирчдаа дэмжин оролцохыг урьж байна.

Хамтдаа бүтээж, Хамтдаа наадъя!

🏔️🌊 “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД – 2026”
🎭🏆 УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМ
📅 2026.06.11–06.13
📍 Мөрөн хот

#БүтээлчХөвсгөлчүүд2026
#Хөвсгөл
#ЭвНэгдэл
#УрлагСпорт
#ХөвсгөлийнБахархал

Photos from Улсын бүртгэлийн хэлтэс Хөвсгөл аймаг's post 08/06/2026

✅✅✅"ИРГЭНД ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" БҮРЭНТОГТОХ СУМАНД
Тус хэлтсийн Бүрэнтогтох сумын улсын бүртгэгч Х.Сувд "Иргэнд ээлтэй бүртгэлийн үйлчилгээ" аяны хүрээнд "ГАРААС ГАРТ" үйлчилгээг Бүрэнтогтох сумын Туяа багт зохион байгуулж ажиллалаа.
Туяа багт ажиллах хугацаандаа 2 иргэнд иргэний цахим үнэмлэхийн лавлагаа, шинээр хэвлэгдэн ирсэн иргэний цахим үнэмлэх 3 иргэнд олгосон бөгөөд 65 иргэнд Улсын бүртгэлийн бүрдүүлбэр материал тараан өгч, зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллалаа.

Photos from Улсын бүртгэлийн ерөнхий газар's post 06/06/2026

“ЕВРОАЗИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭГЧДИЙН НИЙГЭМЛЭГ”-ийн уулзалт, зөвлөгөөн болж байна
http://burtgel.gov.mn/post/69328
Уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (UNFPA), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын төлөөллүүд болон Евроазийн бүс нутгийн иргэний бүртгэл, хүн амын төлөв байдлын статистикийн (CRVS) чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Мөн Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Армени, Туркменистан, Гүрж, Казакстан, Турк, Узбекистан, Азербайжан зэрэг улсын төлөөлөгчид оролцож өөрсдийн улсын сайн туршлага, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар тус бүр илтгэл танилцуулж, харилцан санал солилцох юм.

04/06/2026

✅1072 хувьцаа өвлүүлэх “Нээлттэй өдөр” 2 дахь өдрөө үргэлжилж байна.

✅”Эрдэнэс таван толгой” ХК-ий мэргэжилтэн
✅Тойргийн нотариатч Г.Буянжаргал
✅”Гүүдсек” ҮЦК- н салбарын эрхлэгч Т. Байгал нар бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

03/06/2026

📣📣📣ИРГЭДИЙН АНХААРАЛД

03/06/2026

1072 ХУВЬЦААГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧДӨД ӨВЛҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний эзэмшиж байсан хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах, өвлөгдөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох, үйлчилгээ авахад шаардлагатай баримт бичгийн талаарх зөвлөгөө өгөх, үнэт цаасны дансны мэдээллийг шалгах зэрэг үйлчилгээг нэг дор үзүүлж байгаа юм.

Нээлттэй өдөрлөг 2026 оны 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 10:00–17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иймд 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн хууль ёсны өвлөгчид тус өдөрлөгт өргөнөөр оролцож, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авахыг урьж байна.

Photos from Улсын бүртгэлийн хэлтэс Хөвсгөл аймаг's post 03/06/2026

✅✅✅"ИРГЭНД ЭЭЛТЭЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" РЭНЧИНЛХҮМБЭ СУМАНД

Тус хэлтсийн Рэнчинлхүмбэ сумын улсын бүртгэгч П.Оргилсайхан "Иргэнд ээлтэй бүртгэлийн үйлчилгээ" аяны хүрээнд "ГАРААС ГАРТ" үйлчилгээг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багт зохион байгуулж ажиллалаа.

Ёлт багт ажиллах хугацаандаа
Гадаад пасспорт - 2
Иргэний цахим үнэмлэх -1 олгосон бөгөөд 21 өрхөд улсын бүртгэлийн бүрдүүлбэр материал тараан өгч, зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллалаа.
П. Оргилсайхан

03/06/2026

🇲🇳 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ "НЭЭЛТТЭЙ ӨДӨР"
📍 ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС
📌 2026.06.03
🕐 10.00 - 17.00

02/06/2026

🇲🇳1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Тус өдөрлөг нь 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иймд 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн хууль ёсны өвлөгчид өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

🇲🇳1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулагдана.

Өдөрлөгөөр иргэдийн хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах, өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох, бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн талаарх зөвлөгөө өгөх, үнэт цаасны дансны мэдээллийг шалгах зэрэг үйлчилгээг нэг дор үзүүлэх юм.

Тус өдөрлөг нь 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газарт 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иймд 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн хууль ёсны өвлөгчид өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Mörön?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Khuvsgul
Mörön
67000